Хууль сахиулахын их сургууль “Дэлхийн сайн дурын байгууллагын ажилчдын өдөр”-т нэгдлээ

Хууль сахиулахын их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбооны хамт олон “Дэлхийн сайн дурын байгууллагын ажилчдын өдөр”-т нэгдэж “Халуун сэтгэл” сайн үйлсийн аян зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд тус холбооны гишүүд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн талбайд хөдөлмөр эрхэлж буй иргэдэд болон их сургуулийн харуул манаанд үүрэг гүйцэтгэж буй сонсогчдод 50 ширхэг чихэвч, 30  ширхэг нэхий бээлий, 30 литр халуун аарц түгээв.  

Хүйтэнд даарч, ядарсан тэдний зүрх сэтгэлд бага ч болов халуун сэтгэлийн дэм өгсөн нь тус холбооны хамт олны зорилго байсан бөгөөд Их сургуулийн сонсогч, суралцагчдыг энэхүү аянд нэгдэхийг уриалсан юм.

Сайн санааны үзүүрт тос байдагтай адил хариу нэхээгүй тус гэдэг хамгаас сайхан.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах