Дэлхийн ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд сонсогч, суралцагчдад сургалт явууллаа

ХСИС-ийн Сонсогч, суралцагчдын холбооны урилгаар Монголын анагаахын сургуулиудын нэгдсэн клубын удирдагч багш Э.Өнөржаргал, Э.Сарантуяа, Э.Жавзандулам нар Дэлхийн ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан сонсогч, суралцагчдад сургалт зохион явууллаа.

Энэхүү сургалтын хүрээнд сонсогч, суралцагчдын дунд гурван төрөлт хөгжөөнт тэмцээн зохиож шилдгүүдийг тодруулан гарын бэлэг гардуулав. Тухайлбал, жигнэмэг идэх төрөлд 321 дугаар дамжаа сонсогч Б.Базарсэд, 523 дугаар дамжаа сонсогч Б.Нандин-Эрдэнэ, шаар хагалах тэмцээнд 215 дугаар дамжаа суралцагч Э.Жаргалмаа, 322 дугаар дамжаа сонсогч О.Хасагаа, зайрмаг идэх тэмцээнд Ахлагчийн сургуулийн сонсогч Б.Хандсүрэн, тус сургуулийн сонсогч А.Дэлгэрбат нар амжилттай оролцож шагналт байрт шалгарлаа.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах