Их сургуулийн сонсогч, суралцагчид “Нэг хором” аянд нэгдлээ

Цагдаагийн байгууллагаас хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, оюутан залуучууд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг зөв хандлагад чиглүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний хооронд “НЭГ ХОРОМ” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Энэ  аяны хүрээнд Баянзүрх дүүрэг дэхь Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ХСИС-ийн сонсогч, суралцагчдын дунд эерэг хандлагыг төлөвшүүлэх, ганц хормын уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр сольё уриалгад нэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхижүүлэх, олон нийтэд сурталчилах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Цагдаагийн  сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхзул “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Цэнгэл “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн одоогийн нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийсэн юм.

Өдөрлөгийн төгсгөлд ХСИС-ийн сонсогч, суралцагчид “Нэг хором” аянд нэгдэж байгаагаа илэрхийлэв.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах