ДХИС-ийн сонсогч, оюутнууд орос дууны уралдаанд амжилттай оролцлоо

Оросын эх орон нэгтнүүдийн байгууллагуудын Зохицуулах зөвлөл, Монгол дахь Оросын элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр 1941-1945 оны Эх орны дайны Ялалтын 74 жилийн ойд зориулсан цэрэг эх орны сэдэвт орос дууны улсын гуравдугаар уралдааныг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн уралдаан “Бид мартаагүй! Бид бахархаж байна!” сэдвийн дор Монголын их, дээд сургуулиудын оюутан залуучууд, ЕБС-ийн монгол, орос дунд сургуулийн сурагчдын дунд зохион явагдсан.  

Уралдаан гоцлол дуучид 2-4 анги, 5-8 анги,   хамтлаг 5-8  анги, гоцлол дуучид 9-11 анги-оюутан,  хамтлаг 9-11 анги, оюутан багш гэсэн зургаан ангилалаар зохион байгуулагдлаа. Уралдааны “Оюутан, багш нар” гэсэн номинацид Хилийн сургуулийн 431 дугаар дамжааны дэд түрүүч М. Бат-Эрдэнэ “День победы” дуугаар 431 дамжааны сонсогчдоос бүрдсэн хор дуучдын хамт оролцон тэргүүн байр эзэлж диплом, цом, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Мөн ОХУ-ын Элчин Сайдын Яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Цэдэнбал Филатовагийн нэрэмжит Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос хамтран зохион байгуулсан Аугаа их эх орны дайны үеийн сэдэвт орос дууны уралдаанд Монгол, Оросын их дээд сургуулийн 24 оролцогч шилдэг гоцлол, шилдэг хослолын төрөлд 5 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд өрсөлдсөн байна.

Тэмцээний шилдэг хослолын төрөлд Дотоод хэргийн их сургуулийг төлөөлж Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны дэд түрүүч М.Бат-Эрдэнэ, Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн 231 дүгээр дамжааны оюутан М.Оюунтүлхүүр нар тэргүүн байр эзэлж диплом, цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тус тэмцээнд оролцсон сонсогч, оюутнуудыг Соёл олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Баттогоо, Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн Гадаад хэлний тэнхмийн ахлах багш, ахмад Н.Сайнаа нар удирдан амжилттай оролцууллаа.

                                                             СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах