Сонсогчид Халх голын байлдаанд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ойн дурсгалын жагсаалд оролцлоо

Бүгд Найрамдах Монгол Ард улс, Зөвлөлт Холбоот Улстай хамтран Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халх голын байлдаанд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БХЯ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулж “Мөнхөд дуурсагдах дайчид” дурсгалын жагсаалыг Монгол Ард Экскадрилийн хөшөөнөөс ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөө хүртэл парадаар алхаж, дурсгалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн 500 сонсогч оролцож, дурсгалын жагсаалаар алхан дайнд амь үрэгдсэн баатрууддаа хүндэтгэл үзүүллээ.

   

                                                       СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах