Л.Бат-Очир, Д.Эрдэнэчимэг нарт “Хууль зүйн доктор”-ын зэрэг олгохоор шийдвэрлэлээ

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хуралдан Цагдаагийн сургуулийн эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч, докторант Л.Бат-Очирын “Гэмт этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах үйлдэл: онол, эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, докторант Д.Эрдэнэчимэгийн “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт докторын зэрэг горилсон диссертациудын жинхэнэ хамгаалалтыг хийж Л.Бат-Очир, Д.Эрдэнэчимэг нарт “Хууль зүйн доктор”-ын зэрэг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, докторант Т.Очирбатын “Шинжлэн магадлахуйн онол, эрх зүй, зохион байгуулалтын асуудал” сэдэвт диссертацийн урьдчилсан хамгаалалтыг хийж, жинхэнэ хамгаалалтыг 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулахаар хугацааг товлов.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах