Багш судлаачид АНУ-д сургалт, судалгааны ажилд хамрагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны багийн 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан "Гэмт хэрэгтний нийтлэг хэв шинж, сэтгэхүйн онцлог" сэдэвт судалгааны ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б. Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Баттулга нар АНУ-ын Юта мужийн Ютагийн их сургуульд ажиллаж байна.

Багш судлаачид тус их сургуулийн дэд захирал доктор, профессор Жуанна Шифер, мужийн ерөнхий прокурор Сам Гил, дээд шүүхийн шүүгч Рандал Сканчи, засан хүмүүжүүлэх байгууллагын пробацын албаны дарга Антони Бровн нартай уулзаж шүүх, прокурор, пробацийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид судлаачид гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, нийгмийн ажилтан бэлтгэж буй сургалтын үйл ажиллагаатай танилцаж сургалтад хамрагдах юм.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Буцах