Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль Монгол Улсын төрийн эрх зүйн бодлого, ХСИС, ШШГЕГ-ын баримталж буй чиглэл, захиалгатай уялдуулан эрүүгийн, иргэний, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн онол, эрх зүйн зохицуулалт, практикийн асуудлаар шинжлэх ухааны суурь, хавсрага-бодлогын судалгаа, төсөлт ажлыг хэрэгжүүлж судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний онол, практикийн хурлыг зохион байгуулах, судалгааны дүгнэлт, зөвлөмж, саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, нийтэд түгээн сурталчилах, судлаач-профессор багш нарыг чадваржуулах, Гэмт явдал-эрх зүй магистр, докторын сургалтын хөтөлбөрийн мэргэжлийн холбогдох хичээлд ашиглаж байна.

Тус сургууль 2011 оноос эхлэн жил бүр:

-ШШГЕГ, түүний төрөл мэргэжлийн алба, хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа: онол, эрх зүйн зохицуулалт, практик” сэдвийн дор эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал /11-р сард/

-Хуулийн их, дээд сургуулиудын сонсогч, оюутны дунд “Оюуны индэр” эрдэм шинжилгээний хурал /04-р сард/

-Хууль сахиулахын их сургуулийн сонсогч, оюутны дунд “Шилдэг илтгэл-уран илтгэгч” шалгаруулах арга хэмжээ /10-р сард/

-Хууль сахиулахын их сургуулийн сонсогч, оюутны шилдэг баг шалгаруулах “Парламентын мэтгэлцээн” арга хэмжээг тус тус зохион байгуулж үр дүнгээр нь эмхэтгэл гаргаж нийтийн хүртээл болгон хэвшсэн.

Мөн тус сургуулийн профессор багш нар санаачлан 2012 оны 04-р сараас  эрүү, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны онол, арга зүй, эрх зүйн зохицуулалт, практикийн асуудлаарх судлаачдын үзэл бодлын чөлөөт индэр болсон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал” улирал тутмын онол, арга зүйн сэтгүүлийг эрхлэн тасралтгүй гаргаж байна.

Профессор багш нарын 2011-2017 онд туурвисан ном бүтээлүүдээс дурьдвал: 

-Захирал, хууль зүйн доктор, профессор, хурандаа Н.Гантулга: 1 ном /Хүний эрх ба хорих ял Уб.2015 он/, Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 12 илтгэл     /“Ялтныг өөрчлөн нийгэмшүүлэх асуудал”, Хөвсгөл.2015 он, “К вопросу обновления правового регулирования лишения свободы ка уголовного наказания в Монголии”  Самара.2016 он, “Некоторые вопросы реформы уголовного кодекса Монголии”,  Краснодар.2016 он, “Монгол Улсын Эрүүгийн ял шийтгэлийн бодлогын өнөөгийн байдал, чиг хандлага” Рязань.2017 он зэрэг/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 18 илтгэл /”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” УБ.2016 он, “Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын асуудал”, Уб.2016 он “Хорих ял эдлүүлэх ажиллагаа” УБ.2017 он зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 14 өгүүлэл нийтлэл /”Насанд хүрээгүй хүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх ажиллагаа” //Хууль дээдлэх ёс сэтгүүл, УБ.2015 он №01,  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим хэм хэмжээг хэрэглэх онол, эрх зүйн зохицуулалт, практикийн асуудал” //Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2017 он, №04, “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд дрон ашиглах нь” //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл №03, “Хорих ял ба амиа егүүтгэх үйл” //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл 2018 оны №01 дугаарт/

-Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн магистр, хурандаа Г.Тамир 4 /ном, гарын авлага /Тестийн эмхэтгэл. Уб.,2015, Таны зөвлөгч.Уб., 2015 /Хамтын бүтээл/, “Нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй” /Хамтын бүтээл/.Уб., 2016, “Аюулгүй байдлын онол, практикийн тулгамдсан асуудлууд” (ЭШХ-ын эмхэтгэл) Уб., 2016/ олон улсын эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл /Хар тамхи, мансуурах явдалтай тэмцэхэд хууль сахиулахын их сургуулийн сургалтын агуулгыг чиглүүлэх нь  зэрэг/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 4 илтгэл /Төрийн албаны мэрит зарчим, Үндэсний аюулгүй байдлыг хангахад хорих байгууллагын гүйцэтгэх үүрэг... зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 6 өгүүлэл нийтлэл /Хорих ангийн дотоод журамд хийсэн дүн шинжилгээ, Аюулгүй байдлын мөн чанар зэрэг/,

Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн магистр, дэд хурандаа Г.Баттулга 2 ном, гарын авлага /“Таны зөвлөх” 2015 он, Тестийн эмхэтгэл 2016 хамтын бүтээл/, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл /”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагын үүрэг: олон улсын чиг хандлага”, “Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлууд”, “Суллагдах дөхсөн хоригдолд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, тулгамдаж буй асуудал” зэрэг/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл /“Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо ба олон улсын чиг хандлага”,  “Хорих ял эдэлж буй ялтныг нийгэмшүүлж буй олон улсын туршлага”, “Хүний эрх ба шударга ёсыг хамгаалах тогтолцоо” зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 5 өгүүлэл нийтлэл /“Гэрч, хохирогчийг хамгаалж буй олон улсын практик” //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл Уб.2016 он №01, “Ялтнуудын дунд бүрэлдэн тогтсон нийгэмд харш зан үйл, түүний сөрөг нөлөө” //Шүүхийн шийдвэр гүйтгэл судлал сэтгүүл Уб.2016 №03,  “Хорих ял эдэлж буй ялтныг нийгэмшүүлж буй олон улсын туршлага”, //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл Уб.2016 №04 зэрэг/, “Эмэгтэй хоригдлыг нийгэмшүүлэх ажлын хэлбэр, зохион байгуулалтын талаарх олон улсын туршлага” //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүлийн тусгай дугаар 2017 оны №04 (24) зэрэг/

Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн магистр, хурандаа Д.Уранчимэг салбарын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд “Эмэгтэй хоригдлыг нийгэмшүүлэх ажлын онцлог” илтгэл хэлэлцүүлж, //ШШГЕГ-ын Сүлд инфо Уб.2017 сэтгүүлд нийтлүүлсэн.

Ахлах багш, хууль зүйн магистр, хошууч Б.Эрдэнэ-Очир 2 ном, гарын авлага /“Иргэн,захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүй” сурах бичиг Уб.2015 он, “Таны хөтөч” гарын авлага Уб.2015 он/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд “Хүүхдийн тэтгэлэгийн сан байгуулах боломж”/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 5 өгүүлэл нийтлэл /“Төлбөр төлөгчөөс хураасан үнэт зүйлийг хадгалах”, //Шүүхийн шийдвэр гүйцэтгэх судлал сэтгүүл Уб.2016 он №01,  “Хорих ял эдлэх явцад үйлдэж  буй гэмт хэрэг, зөрчил-урьдчилан сэргийлэх, тэмцэх арга зам” эрдэм шинжилгээний хуралд “Үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх арга тактик”, //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл Уб.2016 он №04, “Хорих ял эдлэгсдээс хохирол нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдал, чиг хандлага”, //Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл №01 зэрэг/

Ахлах багш, хууль зүйн магистр, ахмад Г.Хосбаяр 1 ном /Хорих ял эдлүүлэх ажиллагаа/ (Хамтын бүтээл), улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 2 илтгэл /Хорих ял эдлүүлэх ажиллагаанд дрон ашиглах нь, Нийтэд тустай ажил хийлгэх чиг хандлага зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 3 өгүүлэл нийтлэл зэрэг/

Ахлах багш, нийгмийн ажлын магистр, ахмад О.Баяржаргал гарын  авлага 3, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2 илтгэл /Суллагдах дөхсөн хоригдолд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, тулгамдаж буй асуудал,  хорих байгууллага дахь нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал зэрэг/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 7 илтгэл /Шинээр ирсэн хоригдолд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэхэд үүсэж буй нөхцөл байдал, Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн гэм буруугийн төлөөс ба тэдний хүүхдийн эрхийн асуудал, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хоригдолын сэтгэл зүйн онцлогт тулгуурлан явуулах нийгэмшүүлэх ажил зохион байгуулалт зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 8 өгүүлэл нийтлэл /Хорих байгууллагад явуулах нийгэмшүүлэх ажлын хэлбэр, Хорих ангиас суллагдагсдыг нийгэмд эргэн нэгтгэх үйлчилгээ зэрэг/,

-Багш, хууль зүйн доктор, ахлах дэслэгч Б.Галбадрах олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2 илтгэл /Монголия без крови: путь к демократии без смертной казни, Практика работы с обращениями осужденных к лишению свободы в Монголии по поводу реализации их прав зэрэг/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл /Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа ялтны эрх зүйн байдал зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 12 өгүүлэл нийтлэл /Внедрение международных стандартов в области защиты прав осужденных к лишению свободы в уголовно-исполнительное законодательство Монголии, Обеспечение прав осужденных в исправительных учреждениях Монголии, Либерализация исполнения наказания в виде лишения свободы: критический взгляд зэрэг/ (үүнээс 5 илтгэл ОХУ-ын ВАК сэтгүүлд)/

Багш, сэтгэл зүйн магистр, ахмад Б.Мөнхбаатар 5 ном, гарын авлага / "Танд зөвөлье", “Нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүй”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаа ба нийгмийн ажил”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагаа”, "Багшийн гарын авлага"/, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл /“Монгол улсын хорих байгууллага дахь сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал”, “Монгол улсын хорих ял эдлүүлэх ажиллагаан дахь сэтгэл зүйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтын зарим асуудлууд” зэрэг/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 5 илтгэл /“Өлсгөлөн зарласан хоригдогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээнд анхаарах асуудал”, “Ял эдэлж буй эмэгтэйчүүдийн гэм буруугийн төлөөс ба тэдний хүүхдийн эрхийн асуудал”, "Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй хоригдлын сэтгэл зүйн онцлогт тулгуурлан явуулах өөрчлөн нийгэмшүүлэх ажил" зэрэг/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 14 өгүүлэл нийтлэл /"Хорих байгууллагын үйл ажиллагаан дахь угсаатны сэтгэл зүйн хамаарал", "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд ялтныг гэмт хэрэг-зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд сэтгэл зүйн онцлогийг харгалзах нь" зэрэг/,

Багш, хууль зүйн магистр, ахмад Б.Болор-Эрдэнэ 2 ном, гарын авлага /“Иргэн,захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүй” сурах бичиг Уб.2015 он, “Таны хөтөч” гарын авлага Уб.2015 он/, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 2 илтгэл /“Хүүхдийн тэтгэлэгийн төлбөр гаргуулах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, Торгох ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт”/, эрдэм шинжилгээний сэтгүүлд 12 өгүүлэл нийтлэл /”Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалт”, “Торгох ял эдлүүлэх ажиллагаа”, “Татварын төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар барагдуулах ажиллагаа” зэрэг/

Багш, хууль зүйн магистр, ахлах дэслэгч Ц.Баяртбаатар улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл /”Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа: хэрэгжилт, чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны уламжлал, шинэчлэлийн зарим асуудал” илтгэл нийтлүүлсэн.

Буцах