Сургалт

Нэг. Товч танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 8-р сарын 19-ний өдрийн 140-р тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль” их сургуулийн бүтцийн үндсэн нэгж бүрэлдэхүүн сургуулийн статустайгаар байгуулагдсан. 

Тус сургууль ХЗДХЯ, ШШГЕГ-ын захиалгатай уялдан 2011 он хүртэл “Эрх зүй-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил”, 2012-2014 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүй”, 2015 оноос “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил” бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн ба эдгээр хөтөлбөрүүд зорилго, зорилт, агуулгын тодорхой шинжээр ялгарч байсан.

Харин 2017 оноос ХЗДХЯ-ны бодлого шийдвэр, ШШГЕГ-ын захиалгын дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил” хөтөлбөрийн зэрэгцээ “Аюулгүй байдал-хууль сахиулах”, “Нийгмийн ажил” бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хоёр. Сургалтын хөтөлбөрүүдийн

эрх зүйн үндэслэл

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил”, “Аюулгүй байдал-хууль сахиулах”, “Нийгмийн ажил” бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахад эрх зүйн дараах нийтлэг эх сурвалжуудыг удирдлага болгосон. Үүнд:   

а/ Хууль тогтоомж

  1. Боловсролын тухай хууль. 2002 он
  2. Дээд боловсролын тухай хууль. 2002 он
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль. 2016 он

 

б/ Засгийн газрын тогтоол

  1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 240 дүгээр тогтоол /1.а дахь хэсэг “Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга болон сургалтын чанар, орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн сайжруулж биелэлтийг зохион байгуулах”.

 

в/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал-шийдвэр

  1. Хууль зүйн сайдын 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн “Ажил эрчимжүүлж, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” 1/03 албан даалгавар /9.1 “... харьяа агентлаг, байгууллагын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлага, хэтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан сургалтын шинэ стандарт ... боловсруулж ... онол, дадлага хосолсон сургалтын орчин бүрдүүлэх”, 9.6 “... хэрэгцээ шаардлагатай шинэ ангиудыг нээх”, 9.7 “... сонсогчдыг мэргэшүүлэх ... сургалтад хамруулах ...”/;

 

г/ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03-р сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл индекс батлах тухай” А/78 дугаар тушаал;
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 04-р сарын 28-ны өдрийн “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 тушаал;
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 06-р сарын 27-ны өдрийн “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/278 дугаар тушаал;

 

д/ Захиалагч байгууллага ШШГЕГ-ын шийдвэр, чиглэл

  1. ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргын 2016 оны 01-р сарын 22-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 2а/293 дугаартай албан бичиг;
  2. ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн “Санал-шийдвэр хүргүүлэх тухай” 03/214 дүгээр албан бичиг;
  3. ШШГЕГ-ын даргын 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн “2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтад элсүүлэх иргэд, алба хаагчдын хяналтын тооны тухай” 01/563 дугаартай албан бичиг;
  4. ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга бөгөөд улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2017 оны 05-р сарын 16-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 5/959 дугаартай албан бичиг;
  5. ШШГЕГ-ын даргын 2018 оны 02 сарын 08 өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/466 дугаартай албан бичиг;

 

е/ ХСИС-ийн захирлын тушаал, шийдвэр чиглэл

  1. ХСИС-ийн захирлын 2018 оны 01-р сарын 23-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А/21 дүгээр тушаал /1.1.7. Олон улсын жишиг, захиалагч байгууллагын хүсэлт,нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил” бакалаврын сургалтын хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах/  тус тус болно.

 

Гурав. Сургалтын нэгж хөтөлбөрүүдийн онцлог

а/ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил”

бакалаврын сургалтын хөтөлбөр

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль энэ хөтөлбөрөөр сургалт явуулах тусгай зөвшөөрөл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03-р сарын 13-ны өдрийн А/78, 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн А/207 дугаар тушаалаар баталгаажин албажсан.

            Хөтөлбөрийн индекс: D103202,

            Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ

            Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд/бакалавр 

            Сургалтын хугацаа: 4-5 жил/2,5-3,5 жил

Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг сургалтын төлөвлөгөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга /2015 оны 03-р сарын 13/, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2018 оны А/34 дүгээр тушаалаар албажсан.  

Энэ хөтөлбөр бүрэн дунд боловсролтой иргэдэд зориулсан өдөр-4 жил, дээд боловсролтой алба хаагчдад зориулсан 3 жил, бүрэн дунд боловсролтой алба хаагчдад зориулсан 5 жилийн эчнээ хэлбэрээр тус тус боловсрогдсон.  

Хөтөлбөрийн зорилго: Иргэний, захиргааны, зөрчлийн, эрүүгийн шийдвэрийг гүйцэтгэх мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, хууль, шударга ёсыг дээдэлдэг, эх оронч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, албаны ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэгцээ, шаардлагыг хангасан мэргэшсэн албан хаагчийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт:

1. Нийгэм, хүмүүнлэг, эрх зүй, улс төр, цэргийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшүүлж, багаар болон бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх чадварыг олгож, сахилга, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, эх түүх, соёл, уламжлалаа дээдлэх, эх оронч үзэл хандлага төлөвшүүлэх.

2. Эрх зүйн үзэгдэл, харилцааг задлан шинжлэх, дүгнэлт хийх, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах, хэрэглэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах арга ажиллагаанд  суралцуулан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, шударга ёсны хандлагыг төлөвшүүлнэ.   

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, олон талт үйл ажиллагааг хуулийн дагуу бие даан болон багаар хэрэгжүүлэх, хууль хэрэглэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх чадвар эзэмшүүлж, бие бялдар, сэтгэл зүйн зохих бэлтгэлийг хангуулан, мэргэжлийн бахархал, албаны ёс зүй, манлайллыг төлөвшүүлнэ.

Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг сургалтын төлөвлөгөө элсэгчдийн боловсролын зэрэг, сургалтын хэлбэртэй уялдан 3 хувилбараар боловсрогдсон. Үүнд:

-Бүрэн дунд боловсролтой иргэдийн өдрийн хэлбэрийн сургалтын төлөвлөгөө 137 багц цагаар боловсрогдсон ба хичээлийн нэр, багтаамж, агуулга, хуваарилалт нь холбогдох стандартын шаардлагыг хангасан болно. Тухайлбал:   

-Дээд боловсролтой иргэдийн эчнээ хэлбэрийн сургалтын төлөвлөгөө 94 багц цагаар боловсрогдсон ба хичээлийн нэр, багтаамж, агуулга, хуваарилалт нь холбогдох стандартын шаардлагыг хангасан болно. Тухайлбал:   

б/ “Аюулгүй байдал-хууль сахиулах”

бакалаврын сургалтын хөтөлбөр

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн энэ хөтөлбөрөөр сургалт явуулах тусгай зөвшөөрөл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн А/207 дугаар тушаалаар, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө ХСИС-ийн захирлын 2018 оны А/34 дүгээр тушаалаар албажсан.

            Сургалтын хөтөлбөрийн индекс: D103801,

            Сургалтын хэлбэр: Өдөр

            Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд 

            Сургалтын хугацаа: 4 жил

Хөтөлбөрийн зорилго:   Шүүх эрх мэдэл, хууль сахиулах, түүний дотор хорих байгууллагын аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг бие даан болон багаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, шударга ёсыг дээдлэн, хууль ёсыг сахин хамгаалах бие бялдар, сэтгэл зүй, ёс зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилт:

1. Нийгэм, хүмүүнлэг, эрх зүй, улс төр, цэргийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшүүлж, багаар болон бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх чадварыг олгож, сахилга, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, эх түүх, соёл, уламжлалаа дээдлэх, эх оронч үзэл хандлага төлөвшүүлнэ.

 2. Аюулгүй байдал болон эрх зүйн суурь шинжлэх ухааны мэдлэг олгож, аливаа  үзэгдэл, харилцаа, нөхцөл байдлыг задлан шинжлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, учир шалтгаан, зүй тогтлыг тайлбарлах, асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн баримт бичиг  боловсруулах арга ажиллагаанд сурган, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлнэ.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, зохион байгуулалт, тактик-арга зүйн мэдлэг олгож хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг бие даан болон багаар хэрэгжүүлэх, хууль хэрэглэх чадвар эзэмшүүлж, бие бялдар, сэтгэл зүйн зохих бэлтгэлийг хангуулан, хууль, шударга ёс, хүний эрхийг сахин хамгаалах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх хандлага төлөвшүүлнэ.

Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг сургалтын төлөвлөгөө 133 багц цагаар боловсрогдсон ба хичээлийн нэр, багтаамж, агуулга, хуваарилалт нь холбогдох стандартын шаардлагыг хангасан болно.    

в/ “Нийгмийн ажил”

бакалаврын сургалтын хөтөлбөр

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хэрэгжүүлэх “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийг боловсруулахад эрх зүйн нийтлэг эх сурвалжаас гадна дараах стандартуудыг удирдлага болгосон. Үүнд:

-Нийгмийн ажилтан бэлтгэх дээд боловсролын стандарт индекс:D760100 /MNS: 5323-94:2009/,

-Нийгмийн ажлын боловсрол, сургалтанд тавих дэлхийн стандарт 2007 он,

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их  сургуулийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан бэлтгэх индекс:091301 бакалаврын сургалтын хөтөлбөр,

-Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ажил /индекс:092301/ бакалаврын сургалтын хөтөлбөр,

-АНУ-ын Akron их сургуулийн “Social Work” H75001BA, Utha State University SW-3050BA хөтөлбөр тус тус болно.

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн энэ хөтөлбөрөөр сургалт явуулах тусгай зөвшөөрөл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 05-р сарын 19-ний өдрийн А/207 дугаар тушаал, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө ХСИС-ийн захирлын 2018 оны А/34 дүгээр тушаалаар албажсан.

Сургалтын хөтөлбөрийн индекс: D092301

            Сургалтын хэлбэр: Өдөр

            Элсэгчдийн боловсрол: Бүрэн дунд 

            Сургалтын хугацаа: 4 жил

Хөтөлбөрийн зорилго: Нийгмийн  тодорхой бүлгүүд, түүний дотор хорих ял эдэлж буй хүмүүст нийгмийн ажлын үйлчилгээг багаар болон бие даан хүргэхэд шаардлагатай цогц чадамж эзэмшсэн, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдэлсэн, нийгэм болон хүмүүсийн сайн сайхны төлөө нөөц бололцоогоо дайчлах хүсэл эрмэлзэл, мэргэжлийн ёс суртахуунтай, төрийн тусгай албанд ажиллах бие бялдар, сэтгэл зүй, ёс зүйн бүрэн төлөвшилтэй, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд оршино.

 Хөтөлбөрийн зорилт:

1. Нийгэм, хүмүүнлэг, эрх зүй, улс төр, цэргийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшүүлж, багаар болон бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх чадварыг олгож, сахилга, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, эх түүх, соёл, уламжлалаа дээдлэх, эх оронч үзэл хандлага төлөвшүүлнэ.

2. Нийгмийн ажлын болон эрх зүйн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг олгож, нийгмийн бүлгүүдийн онцлогт тохирсон үйлчилгээний арга замыг тодорхойлох, нийгмийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлж, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж, хүмүүсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэн хүний хөгжлийг дэмждэг, тэдний сайн сайхны төлөө ажиллах чин хүсэл эрмэлзэл төлөвшүүлнэ.

3. Нийгмийн тодорхой бүлгүүдэд үзүүлэх үйлчилгээний арга зүй, микро, макро түвшинд явуулах нийгмийн ажлын онцлог, зохион байгуулалт, хорих ял эдлүүлэх ажиллагаа, хорих байгууллагад явуулах нийгмийн ажлын үйлчилгээний мэдлэг олгож, нийгмийн ажлыг судалгааны үндэслэлтэй зохион байгуулах чадвар эзэмшүүлж, үйлчлүүлэгчийн ялгаатай байдал, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй ханддаг, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх эрмэлзэлтэй, хүнлэг энэрэнгүй, мэргэжлийн өндөр ёс зүй, хандлага төлөвшүүлнэ. 

Сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг сургалтын төлөвлөгөө 134 багц цагаар боловсрогдсон ба хичээлийн нэр, багтаамж, агуулга, хуваарилалт нь холбогдох стандартын шаардлагыг хангасан болно.  

Сургалтын хөтөлбөрийг Монгол Улсын Дээд боловсролын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл индекс шинэчлэн батлах тухай” А/78, 2014 оны 04-р сарын 28-ны өдрийн “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174, 2014 оны 06-р сарын 27-ны өдрийн “Хичээлийн жагсаалт батлах тухай” А/287 дугаар тушаал, Хууль сахиулахын их сургуулийн дүрэм, дотоод журам, ШШГЕГ-ын ЗУГ-ын даргын 2014 оны 04-р сарын 15-ны өдрийн 3а/1308 тоот албан бичиг /”Хичээлийн нэр, агуулгын багтаамжийг өөрчилөх саналын тухай”/-ийг удирдлага болгон боловсруулан мөрдөн ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил мэргэжлийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд шинээр Ерөнхий суурь хичээлийн багцад сонгон судлах хэлбэрээр “Эмнэлгийн анхан шатны тусламж”, мэргэжлийн суурь хичээлийн заавал судлах багцад “ШШГБ-ын түүх”, “Мэргэжлийн гадаад хэл”, мэргэжлийн хичээлийн заавал судлах багцад “Пенитенциар сурган хүмүүжүүлэх ухаан”, “Тусгай бэлтгэл”, “ШШГА дах прокурорын хяналт”, сонгон судлах багцад “Пенитенциар гэмт явдал судлал”, “ШШГА дах дүн бүртгэл”, “ШШГА дах хяналт шалгалт” зэрэг хичээлүүд тусгагдсаны зэрэгцээ ангийн ажлыг 2, 4-р дамжаанд судалхаар тусгагдсан.

Сургалтын төлөвлөгөөний цагийн багтаамж, харьцааны хувьд Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийн хүрээнд бакалаврын сургалт 120 багц цагаас доошгүй байх шаардлагыг харгалзан үзсэн ба Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 тушаалын хүрээнд энэхүү сургалтын төлөвлөгөөг нийт 138 багц цаг, үүнээс Дээд боловсролын суурь хичээл 32 багц цаг /23,89%/, мэргэжлийн суурь хичээл 34 багц цаг /24.42%/, мэргэжлийн хичээл /танхимийн бус цагийг оруулан тооцсон/ 69 багц цаг /49,64%/ байхаар боловсруулсан нь боловсрол шинжлэх ухааны сайдын А/174 тушаалд заасан Ерөнхий суурь 30 хувиас илүүгүй, мэргэжлийн суурь 25 хувиас илүүгүй, мэргэжлийн 45 хувиас доошгүй хэсгээс бүрдэнэ гэсэн зохицуулалттай бүрэн нийцэж байна.

Түүнчлэн төгсөгчийн эзэмшсэн байх тусгай мэдлэг, чадварын хүрээнд:    

  • Эрсдэл бүхий нөхцөлд оновчтой шийдвэр шуурхай гаргах    
  • Тусгай хэрэгсэл, мэхийг хуулийн хүрээнд хэрэглэх         
  • Жолооны А, В ангилалын үнэмлэхтэй байх       
  • Харилцагч, үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн байдалд зөв үнэлэлт өгч, үйл ажиллагааны арга хэлбэрээ оновчтой сонгон, хууль ёсны хүрээнд соёлтой харьцах чиглэлийн хичээлийг судалж хамтдаа болон бие даан мэдлэг бүтээж, зохих дадал чадвар эзэмших байдлаар сургалт төлөвлөгдсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг амжилттай төгсөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний мэргэжлийн алба, төв, орон нутгийн байгууллагын 30 гаруй ажлын байранд 100 хувь захиалгаар томилогдон ажилладгаараа онцлог юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН СУРГУУЛЬ

Буцах