Мэндчилгээ

Монгол Улсын Шадар Сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн  19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн  дэргэд Онцгой байдлын сургууль байгуулагдаад  тодорхой хугацааг ардаа орхижээ. 

Өнөөдөр Онцгой байдлын сургууль нь сургалтын шинэ төлөвлөгөөгөөр “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба”, “Эдийн засаг” мэргэжлээр сургалтыг захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж, эрдэм шинжилгээ – сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж, суралцагчдад онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвар олгон Төрийн тусгай албаны ёс зүйн ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Онцгой байдлын сургууль нь дээд боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоонд шилжих, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг байнга нэмэгдүүлэх, боловсролын бүх шатны сургалтыг шинэ хандлагад зохицуулан өөрчлөх зорилго тавин ажиллаж байна.

Та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,

ХУРАНДАА ХИШИГЖАРГАЛЫН СҮХБААТАР 

Буцах