Эрдмийн зөвлөл
 Дарга: Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав

Боловсрол:

Цагдан сэргийлэх дээд сургууль

ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи

МҮДС хууль зүйн магистр

Мэргэжил:

Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,

Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга,

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга,

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга,

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга,

Улсын мөрдөн байцаах газрын дарга,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дарга,

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,

Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Хууль сахиулахын их сургуулийн захирал

 Орлогч дарга: Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор, дэд комиссар Б.Бат-Эрдэнэ

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль

ЗХУ-ын ДЯЯ-ны их сургуулийн аспирантур

Хамгаалсан сэдэв: Монгол Улсын шүүн таслах ажиллагаан дахь мэргэжилтэн, шинжээчдийн эрх зүйн байдал

Мэргэжил: Эрх зүйч-шинжээч

Ажлын туршлага:

Улсын Цагдан Сэргийлэх газрын шинжлэх ухаан техникийн хэлтэст шинжээч,

Криминалистикийн шинжилгээний төвд ахлах шинжээч, 

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, факультетийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга,

ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Удирдлагын сургуулийн захирал,

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал бөгөөд Шинжлэх ухаан технологийн газрын дарга,

ХСИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал,

ХСИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал

 Нарийн бичгийн дарга: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа О.Зоригт

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль

Дархан-Уул аймаг дахь Удирдлагын хөгжлийн институт

ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академи

Хамгаалсан сэдэв:

“Авилгалтай тэмцэхэд Монголын Цагдаагийн эрүүгийн албаны гүйцэтгэх ажлыг зохион байгуулах нь”

Мэргэжил: Хуульч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч

Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст ахлах байцаагч

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт дэд дарга

Замын цагдаагийн газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга

Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга

Нийслэлийн цагдаагийн газрын дарга

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

 Гишүүн: Доктор (Ph.D), хошууч генерал Б.Пүрэв

Боловсрол:

Худалдааны техникум

ОХУ-ын ДЯЯ-ны Дээд сургуулийн Нийгмийн ухааны академи

Хамгаалсан сэдэв: “Монгол Улсад төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөн нь”

Мэргэжил: Нягтлан бодогч, хуульч

Ажлын туршлага:

Улсын их дэлгүүр тооцооны нягтлан бодогч,

Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт төлөөлөгч, УЦСЕГ-т орчуулагч, тасгийн дарга,

МАХН-ын Төв хороонд зааварлагч, зохион байгуулагч, тасгийн эрхлэгч,

Сайд нарын зөвлөлийн орон нутаг хариуцсан хэлтсийн дарга, Засгийн газрын харьяа Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,

“Бамбай” компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн хуулийн бодлогын болон цэргийн бодлогын салбар зөвлөлийн гишүүн,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Монголын сангийн тэргүүн, Хасагт хайрхан дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн

 Гишүүн: Доктор (Sc.D), дэслэгч генерал Ш.Арвай

Боловсрол:

ЗХУ, Москва офицер бэлтгэх сургууль

ЗХУ-ын М.В.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи

ЗХУ-ын Б.М.Шапошниковын нэрэмжит Зэвсэгт хүчний жанжин штабын академи

Хамгаалсан сэдэв: “Монгол-Хятадын хилийн хэсэгт БНМАУ-ын хилийн хамгаалалтыг боловсронгуй болгох нь үндсэн чиглэл” (Ph.D),

“Монгол Улсын хилийн хамгаалалтыг боловсронгуй болгох нь” (Sc.D) 

Мэргэжил: Цэргийн стратеги тактик

Ажлын туршлага:

Хилийн хэлтэст ахлах офицер, хилийн отрядын штабын дарга, ангийн захирагч,

НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, ХбаДЦУЕГ-ын дарга,

БХЯ-ны зэвсэглэл, техник хариуцсан орлогч сайд,

НАХЯ-ны орлогч сайд, ХбаДЦУЕГ-ын дарга,

Хилийн түүх судлалын Секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан,

ХЦДС-ийн эрдэм шинжилгээний төвд тэргүүлэх ажилтан,

ДХИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХСИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газарт эрдэм шинжилгээний ахлах ажилтан

 Гишүүн: Доктор (Ph.D), профессор А.Лхагва

Боловсрол:

Санхүү, эдийн засгийн техникум

ЗХУ-ын ДЯЯ-ны академи

ЗХУ-ын ДЯЯ-ны удирдах ажилтан бэлтгэх, давтан сургах институт

Хамгаалсан сэдэв: “Засан хүмүүжүүлэх байгууллагад хорих ял эдлэгсэдийн хөдөлмөр, зохион байгуулалт, түүний эрхийн асуудал”

Мэргэжил: Нягтлан бодогч, хуульч

Ажлын туршлага:

Говь-Алтай, Булган аймаг дахь НАХХэлтэс, Цагдан сэргийлэх анги, НАХЯ-ны төв санхүүд нягтлан бодогч,

Зүүнхараа дахь хорих ангид үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, ЗХБУГ-ын улс төрийн хэлтэст сурган, эрх зүйн мэргэжилтэн, сэтгүүлийн нарийн бичгийн дарга, НАХЯ-ны “Сонор, сэрэмж” нарийн бичгийн дарга,

НАХЯ-ны намын хороон салбар хариуцсан зохион байгуулагч,

УЦСЕГ-ын Улс төрийн хэлтэст тасгийн дарга,

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, ДХИС, ХСИС-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн дарга, эрхлэгч

 Гишүүн: Доктор (Ph.D), профессор Ц.Ганболд

Боловсрол:

ЗХУ-ын Хилийн цэргийн командын дээд сургууль,

БХИС-ийн магистр, докторын сургалт

Хамгаалсан сэдэв: “Монгол Улсын хилийн төлөөлөгч, түүний ажиллагааг боловсронгуй болгох нь”

Мэргэжил: Ерөнхий цэргийн командын офицер

Ажлын туршлага:

Хилийн заставын дарга,  Хилийн 0214 дүгээр ангийн штабт Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын ахлах офицер, Хилийн 0285 дугаар ангид уулзалт, шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, штабын орлогч, хилийн албаны тасгийн дарга,

Цэргийн их сургуульд сонсогчийн ротод дамжааны захирагч,

Хилийн цэргийн дээд сургуульд багш, Ерөнхий суурь эрдэм, хуулийн факультетад декан, Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал,

ДХИС, ХСИС-ийн Хилийн сургуулийн захирал, Удирдлагын сургуулийн захирал, Удирдлагын сургуулийн Хил хамгаалалтын удирдлагын профессорын багт дэд профессор

 Гишүүн: Доктор (Ph.D), профессор П.Баттогтох

Боловсрол:

ЗХУ-ын ХЦ-ийн дээд сургууль

ОХУ-д Цэргийн академи

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Хамгаалсан сэдэв: Цэргийн удирдлага

Мэргэжил: Эрх зүйч

Ажлын туршлага:

УАБХЕГ, Хилийн цэргийн 0132, 0168, 0198 дугаар ангид улстөрийн хэлтсийн дарга, ангийн захирагч

Цэргийн их сургуулийн секторт эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн дарга, тэнхимийн дарга,  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт,

Хил хамгаалах байгууллагын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

ГХЕГ-ийн Тамгын газрын дарга, ОБЕГ-т ТЗУГ, БХЗГ, СТГ-ын дарга

ДХИС, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал

 Гишүүн: Доктор (Ph.D), дэд профессор Г.Гантөмөр

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны академи

МУИС-ийн Хууль зүйн сургууль

ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургууль

Хамгаалсан сэдэв: "Монгол Улс, Оросын Холбооны Улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ялтай байдлын институт, түүнд хийсэн харьцуулсан судалгаа"

Мэргэжил: Эрх зүйч, багш

Ажлын туршлага:

Багануур цагдаагийн хэлтэст өмчийн төлөөлөгч,

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч,

ДХИС-д Сургалт эрхэлсэн дэд захирал

ХСИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга,

ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч

 Гишүүн: Доктор (Ph.D), дэд профессор З.Төрмандах

Боловсрол:

ОХУ-ын ДЯЯ-ны Академи

Төрийн Удирдлагын академи

АНУ-ын Лос-Анжелос хотын Цагдаагийн академи

Хамгаалсан сэдэв: “Хүнийг санаатай алах гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх үйл ажиллагаа”

Мэргэжил: Хуульч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:            

СБД-ийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч

Эрүүгийн цагдаагийн газрын дарга

Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах

БГД-ийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга

Эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга

Цагдаагийн академийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч

 Гишүүн: Доктор (Ph.D), дэд профессор Н.Гантулга

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны Рязень хотын дээд  сургууль

МУИС-ийн магистр, докторын сургалт

ОХУ-ын Москва хотын Найрамдлын их сургуулийн аспирантур

Хамгаалсан сэдэв: “Хуулийн албан ёсны тайлбар, онол, практикийн асуудал” /Монгол Улсын жишээн дээр/

Мэргэжил: Эрх зүйч

Ажлын туршлага:

НАХЯ-ны системд төлөөлөгч

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал

Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал

 Гишүүн: Доктор (Ph.D), дэд профессор Ж.Мөнхболд

Боловсрол:

Цагдаагийн академи

Шихихутуг хууль зүйн дээд сургууль

ОХУ-ын Москва хотын ДЯЯ-ны их сургууль

Хамгаалсан сэдэв: “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд эрүүгийн эрх зүй, криминологийн тулгамдсан асуудал” 

Мэргэжил: Эрх зүйч

Ажлын туршлага:

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч

Эрүүгийн цагдаагийн газрын V хэлтэст эрүүгийн төлөөлөгч

Эрүүгийн цагдаагийн газрын IV хэлтэст эрүүгийн төлөөлөгч

Цагдаагийн академид сургалтын арга зүйч

ДХИС-ийн Магистр, докторын сургалтын албаны дарга

ХСИС-ийн Магистр, докторын сургалтын албаны дарга

ХСИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, сургуулийн захирал

ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн захирал

 Гишүүн: Доктор (Ph.D), дэд профессор О.Цэцэгмаа

Боловсрол:

ЗХУ-ын Киев хотын УАААДС

Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургууль

Хамгаалсан сэдэв:

"Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд далд эдийн засгийн үзүүлэх сөрөг нөлөө”

Мэргэжил: Эдийн засагч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, багш

Ажлын туршлага:  

ББМҮЯ-ны Төмөр бетоны үйлдвэрт эдийн засагч, ББМҮЯ-нд мэргэжилтэн,

“Цоморлиг” ББХК –д менежер,

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуульд багш, ахлах багш

ХСИС-ийн Хууль сахиулахуйн Удирдлагын академийн Удирдахуйн ухааны профессорын багийн дэд профессор, профессор

 Гишүүн: Доктор (Ph.D) В.Жавхланцогт

Боловсрол:

БХИС-ийн Хилийн цэргийн сургууль

БХИС-ийн Хилийн цэргийн сургуулийн магистрын сургалт

БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академи

Хамгаалсан сэдэв: “Улсын хилээр дүрвэгсэд нэвтрэх үеийн хилийн отрядын ажиллагааг боловсронгуй болгох”

Мэргэжил: Хилийн албаны ажилтан, эрх зүйч

Ажлын туршлага:

Хилийн цэргийн дээд сургуулийн салбарын офицер, дамжааны захирагч багш

Хилийн цэргийн дээд сургуулийн Хилийн албаны тэнхимийн эрхлэгч

Хилийн цэргийн дээд сургуулийн Сургалтын бодлого төлөвлөлтийн албаны дарга

ДХИС-ийн Сургалтын бодлогын газрын арга зүйч, хэлтсийн дарга

ХСИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын Сургалтын бодлого, үнэлгээний хэлтсийн дарга

ХСИС-ийн Хилийн сургуулийн захирал

 Гишүүн: Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо

Боловсрол:

ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль

Украин улсын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль

Энэтхэг улсын Бүх Энэтхэгийн удирдлагын нийгэмлэгийн их сургууль

Хамгаалсан сэдэв: “Мэдээллийн реляц электрон сан байгуулах алгоритм”

Мэргэжил: Инженер, эдийн засагч

Ажлын туршлага:

Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны дэргэдэх Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд референт, мэргэжилтэн, секторын эрхлэгч,

Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны дэргэдэх Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд орлогч захирал

Москва хот дахь Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, эксперт

Зам, тээвэр аялал жуулчлалын яаманд газрын дарга

 “МИАТ” ХХК гүйцэтгэх захирал

 “Крафт интернэйшнл” ХХК

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал

Төрийн албаны зөвлөлийн дарга

 Гишүүн: Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан

Боловсрол:

ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөнгийн дээд сургууль

Оросын Холбооны Улсад хууль зүйн магистр

Мэргэжил: Эрх зүйч

Ажлын туршлага:

Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч,

Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч,

Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга,

Цагдаагийн Академийн захирал,

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга

Монгол Улсын Ерөнхий прокурор

 Гишүүн: Хууль зүйн яамны газрын дарга Т.Бат-Өлзий

Боловсрол:

ЗХУ-ын Эрхүү хотын УИС-ийн хуулийн факультет

Удирдлагын хөгжлийн академи

АНУ-ын Денверийн их сургууль

Мэргэжил: Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

Улаанбаатар хотын Октябрийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаа, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт байцаагч, зохион байгуулагч,

Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, орлогч дарга,

Хууль зүйн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга,

Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын дарга

 

Эрдмийн зөвлөлийн чиг үүрэг

Эрдмийн зөвлөл дараах үүрэгтэй ажиллана:

  • Их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийг хэлэлцэж шийдвэр гарган хэрэгжилтэд нь үнэлэлт, дүгнэлт өгч, үр дүнг хууль зүйн болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах,
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах,
  • Их сургуулийн гадаад болон дотоод хамтын ажиллагааны бодлого, түүний хэрэгжилтийг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх,
  • Их сургуулийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгох,
  • Эрдмийн профессор, дэд профессор цол олгох,
  • Дэд зөвлөлүүдийн ажлын тайлан, мэдээллийг хэлэлцэж, дүгнэлт гаргах,
  • Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд хамаарах бусад үүрэг.  

 

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/131 дугаар “Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар шинэчилэгдсэн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Эрдмийн зөвлөлийн ээлжит IV хуралдаан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж, уг хурлаар Хууль сахиулахын их сургуулийн “Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стратеги, хөтөлбөр”-ийн төсөл, Хууль сахиулахын их сургуулийн инновацийн хөтөлбөр, Инновацийн хуулийн дагуу гарааны компани байгуулах санал, “Хууль сахиулахын их сургуулийн Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төсөл, Хууль сахиулах салбарын албан хаагчдад гадаад хэлний боловсрол олгох “TRIO 2015-2020” хөтөлбөр, 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сургалт явуулах шинэ мэргэжил, хөтөлбөр, “Хууль сахиулахын их сургуулийн сонсогчдын дадлагын сургалтын журам”, зарим хүмүүст Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль сахиулахын их сургуулийн дүрэмд “Эрдмийн зөвлөл нь Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл ажиллагааг боловсронгуй болгон хөгжүүлэх бодлого, зорилт чиглэлийг тодорхойлох, түүний үр дүнг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж шийдвэр гаргах эрх бүхий орон тооны бус стратегийн удирдлагын баг мөн” гэж тодорхойлсон.

 

Их сургуулийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол олголоо

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн а/168 дугаар тушаалаар “Хууль сахиулахын их сургуулийн хүндэт цол олгох журам”-ыг баталсан байна.

Журамд заасны дагуу их сургуулийг хөгжүүлэх, аюулгүй байдал, хууль зүй, хууль сахиулах, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын болон дотоодын нэр хүндтэй эрдэмтдэд их сургуулийн хүндэт цол олгох асуудлыг Эрдмийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хууль сахиулахын их сургуулийн захирлын б/551, б/554 дугаар тушаал гарч, ХБНГУ-ын Фрайбург хот дахь Макс-Планкийн нэрэмжит Гадаадын болон олон улсын эрүүгийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ханс Иорг Албрехтэд Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт доктор” цол, Монгол Улсын Гавъяат хуульч, доктор, профессор Авирмэдийн Лхагва, ОХУ-ын ДЯЯ-ны Москвагийн их сургуулийн Мөр судлалын тэнхимийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Майлис Надежда Павловна, ОХУ-ын Гавъяат хуульч, ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн академич, ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академийн Гүйцэтгэх албаны тэнхимийн профессор, доктор, профессор, хурандаа Атмажитов Валерий Михайлович нарт Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор” цол тус тус олгосон байна.

Буцах