"Маршал" клуб

“Маршал” клуб нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн сонсогчдын санаачилгаар 2012 оны 03-р сарын 28-ны өдөр байгуулагдсан.

Клубын зорилго нь сонсогчдыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, илтгэх мэтгэлцэх, багаар ажиллах болон бие даан ажиллах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгддэг.

Тус клубын удирдах зөвлөл нийт 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Клубын тэргүүнээр 541-р дамжааны сонсогч С.Баасандорж, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр 541-р дамжааны сонсогч Э.Идэрмөнх, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр 541-р дамжааны сонсогч Э.Уянга, санхүү хариуцсан мэргэжилтнээр 521-р дамжааны сонсогч Э.Чингүн, гишүүнээр 531-р дамжааны сонсогч Б.Нямтулга, Д.Одбаяр, М.Абай, М.Мөнх-Амгалан нар тус тус ажиллаж байна.  Мөн клубт бүрэлдэхүүн сургуулийн 2-4 дүгээр дамжааны нийт 50 гаруй сонсогч хамрагддаг.

Тус клубаас санаачлан хуулийн их, дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний нэгдсэн сэтгүүл “МАРШАЛ” сэтгүүлийг 2013 оны 03 дугаар сараас эхлэн эрхлэн гаргасан.

Буцах