Нийгмийн ухааны тэнхим
 
Нийгмийн ухааны тэнхим нь НАХЯ-ны харъяа Цэргийн тусгай дунд сургуулийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 08 сарын 02-ны өдрийн 287-р тогтоолоор байгуулахад, тус сургуулийн Нийгэм-улс төрийн тэнхим нэртэйгээр анх байгуулагдсан. Өдгөө 40 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг юм. Нийгмийн ухаанаар мэргэшсэн улс төрийн ажилтан бэлтгэн гаргаж байсан туршлага энэ тэнхимийн  түүхийн хуудсанд бий. 
Энэ тэнхимд философийн шинжлэх ухааны доктор, хурандаа Тувааны Лхагвасүрэн, доктор Гончигийн Сайнхишиг, доктор, хурандаа Гэлгээгийн Дагважамц, доктор, хошууч генерал Сүхийн Гүржав, доктор, хурандаа Санжмятавын Арсланбаатар, доктор/Sc.D/, хурандаа Жадамбын Заанхүү, доктор, хурандаа Ойдовын Цэцэгмаа нар ажиллаж  байлаа. Эдгээр эрдэмтэд, бүтээлч багш нарын хичээл зүтгэлээр олон арван улс төрийн мэргэжлийн офицерууд төрөн гарч цагдаа болон хил хамгаалах хүнд боловч нэр төртэй албанд ажилласаар  ирсэн.
 
П.Цацрал Тэнхимийн эрхлэгч, хошууч
Ц.Батбаяр Дэд профессор, доктор /Ph.D/, хошууч 
Д.Дэмбэрэл Ахлах багш, цагдаагийн хошууч
Х.Оюунбаатар Ахлах багш, цагдаагийн хошууч
Д.Батцэцэг Ахлах багш, цагдаагийн ахмад
Л.Алтанцэцэг Ахлах багш, дэд ахлагч
Л.Батчулуун Ахлах багш,ахмад 
Н.Алтанзул  Багш, ахмад
Л.Одзаяа  Багш, ахмад
Л.Энхтүшиг Багш

 

ЗОРИЛГО

Нийгмийн ухааны тэнхим, Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 2-р бүлэгт заагдсаны дагуу суралцагсдад нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр цагдаа, шүүхийн шийдвэр, онцгой байдлын алба-хууль сахиулахуй, хилийн албаны ажилтан мэргэжил бүхий офицер, ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэхэд зайлшгүй шаардлагатай онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэх, тэдэнд хүнлэг, ёс суртахуунлаг ажиллаж, амьдрах, өргөн цар хүрээтэй, бүтээлчээр сэтгэх, нийгмийн олон талт үзэгдлийг ойлгож ухаарах, үнэлэлт өгөх чадвар олгох, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

ЗОРИЛТ

  • Мэргэжлийн чиглэл бүрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулж, үр дүнг сургалтын үйл ажиллагаанд ашиглана.
  • Дээд боловсролын ерөнхий суурь мэдлэгийг суралцагчдад өндөр түвшинд олгоно.
  • Суралцагчдын ерөнхий мэдлэг, ёс суртахуун, оюуны төлөвшилд багш бүр анхаарал хандуулан ажиллана.

 

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Тус тэнхимийн багш нар Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын бакалавр, магистрын сургалтын төвшинд:  

Бакалаврын сургалтаар:

Философийн үндэс, Монголын түүх, соёл, ёс заншил, Монгол хэлний найруулга зүй, албан хэрэг хөтлөлт, Эдийн засгийн онолын үндэс, Логик, Менежментийн үндэс, Сэтгэл судлалын үндэс, Харилцааны болон албаны ёс зүй, Улс төр судлалын үндэс, Социологийн үндэс, Ёс зүй, Олон улсын харилцаа, Экологи, байгаль хамгаалал зэрэг нийт 13 хичээл

Магистр, докторын сургалтаар

Геополитик ба геостратеги, Удирдлагын сэтгэл зүй, Аврах ажиллагааны философи, Нийгмийн шинжлэх ухааны онол, арга зүй зэрэг  нийт 4 хичээлийг тус тус танхимын сургалтаар орж байна.

 

Буцах