Хилийн сургууль

Хилийн сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш улс эх орны аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах хууль ёсыг сахиулах хэрэгцээ шаардлагад нийцсэн дээд, тусгай дунд боловсролтой 6000 гаруй хилчин, офицер, эрх зүйчдийг бэлтгэн гаргажээ.

1984 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар эх орныхоо аюулгүй байдал, дархан хилийн хамгаалалтад оруулсан тус сургуулийн хувь нэмэрийгүнэлж "Байлдааны гавъяаныодон"-гооршагнасан бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 6 дугаар сарын 14-ний 139 тоот тогтоолоор тус сургуулийн төгсөгч МУ-ын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит болгосон юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 229 тоот тогтоолоор хуучнаар Хилийн цэргийн дээд сургууль нь Цагдаагийн академитай нэгдэн Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургууль болон өргөжиж улмаар Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 141 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургууль болж сургуулийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд багш нарыг эрдэмжүүлж сургалтын чанарыг дээшлүүлэн, Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, сургалтын гадаад, дотоод орчны таатай нөхцлийг бүрдүүлэх, бакалаврынболон мэргэжлийн боловсролын түвшинд хөрвөх боломжтой шинэ мэргэжлүүдээр сургалтын агуулга хэлбэрийг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хууль зүйн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 141 тоот тушаалаар батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу тус сургууль нь өнөөдрийн байдлаар сургуулийн захирал, захирлын туслах, сургалтын арга зүйч, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, цэргийн албаны зохион байгуулалтын офицер, дамжааны захирагч багш нар, мэргэжлийн 5 тэнхим, нууцын номын санчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 333  сонсогч, оюутан суралцаж байна.

Багшлах бүрэлдэхүүний 1 буюу 4.1% нь доктор, 70,8% нь магистрын зэрэгтэй, 16,6 хувь нь бакалавр зэрэгтэй байна.

ХИЛИЙН СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

“Монгол улсын үндэсний аюулгүй байдал язгуур ашиг сонирхолыгхилийн орон зайд үнэнч шударгаар хамгаалдаг, эх оронч, үндэсний үзэлтэй, өв тэгш хүмүүжилтэй, хилийн албаны болон цэргийн хэргийн өндөр боловсрол мэргэжил  бүхий офицер, ахлагч нарыг бэлтгэдэг хил хамгаалах байгууллагын сургалт, судалгаа, хөгжлийн төв болоход оршино”

ХИЛИЙН СУРГУУЛИЙН ЗОРИЛТ

Сургалтын технологийн шинэчлэлийн хүрээнд сургалтын арга зүйг хөгжүүлж, сургалт-эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдмэл инновацийн тогтолцоог бэхжүүлнэ.

ХИЛИЙН СУРГУУЛИЙН АЛСЫН ХАРАА

Хилийн аюулгүй байдлыг хангах ажлын Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн нэгдсэн инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгож, хөгжүүлэн Хил судлалын шинжлэх ухааны чиглэлд тэргүүлэх байр суурьтай, зөвлөх эрхтэй, сургалт судалгаа, оюуны төв байхад чиглэнэ.


 ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хилийн сургууль нь 1933 онд “Хязгаарын ба гүйцэтгэх ажилтны курс” нэртэйгээр байгуулагдсан тусгай мэргэжлийн боловсрол олгох манай улсын ууган сургуулиудын нэг бөгөөд 1951 онд татан буугдаж 1974 онд дахин байгуулагдсан.

Тус сургууль нь:

  • 1934 Дотоод Явдлын Яамны Төв Сургууль
  • 1940-1950 онд Хязгаарын ба Дотоодын цэргийн төв сургууль
  • 1974-1982 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль
  • 1982-1990 оноос НАХЯ-ны Цэргийн дээд сургууль
  • 1990-1994 онд Цагдаагийн Дээд сургуулийн Хилийн албаны тэнхим
  • 1994-1997 онд Цэргийн их сургуулийн Хилийн факультет 
  • 1997-1999 онд Цэргийн их сургуулийн харъяа Хилийн цэргийн сургууль
  • 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн сургууль
  • 2001 онд Хилийн Цэргийн Дээд сургууль
  • 2011 онд ДХИС-ийн Хилийн Албаны сургууль
  • 2012 онд ХСИС-ийн Хилийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын “Хилийн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 1-д Хил хамгаалах байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай боловсрол, эрдэм шинжилгээний болон бусад нэгжтэй байна” гэсэн заалтыг хэрэгжүүлж сургалтын үйл ажиллагааг явуулж улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын хил хамгаалалтыг бэхжүүлэхэд цэргийн хэрэг, улс төр, хууль зүй, тусгай мэргэжлийн боловсролтой олон мянган офицер ахлагч нарыг бэлтгэж өгсөн түүхтэй.

 БИДНИЙ БАХАРХАЛ

Манай сургуулийн сонсогч Монгол улсын баатар С.Лхагвадорж, Хилийн цэрэгт алба хааж эх орныхоо бүтээн байгуулалтад ялгуусан амжилт гаргаж, ард олондоо алдаршсан дэслэгч генерал Ж.Жамъян, гавъяат хуульч Б.Цэдэн-Иш, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын хөдөлмөрийн баатрууд, ардын жүжигчин С.Гэндэн, урлагийн гавъяат зүтгэлтэн Ш.Эрдэнэбат, гавъяат нисэгч Т.Сугар, гавъяат дасгалжуулагч Д.Дашжамц, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Ш.Арвай нарын хорь орчим гавъяат цолтнууд, Л.Намсрай, Б.Цэдэн-Иш, Ч.Сангишарав, Ш.Арвай, С.Гүржав, Я.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, М.Лхачинжав нарын арав гаруй генералууд, Ш.Арвай, Т.Лхагвасүрэн, Б.Цэдэн-Иш, Ц.Энхжаргал, А.Осор, Ц.Пүрэв, А.Муратхан, Ч.Жазаг, Г.Дагважамц, П.Баттогтох, С.Гүржав, П.Даш, Б.Бат-Эрдэнэ, Ц.Ганболд, Д.Нямдорж, Б.Лхагва, Н.Наранжамц, Д.Алтанцэцэг, И.Сэржхүү, Ж.Өвгөнбүргэд, В.Жавхланцогт нарын 30 гаруй эрдэмтэн докторууд, Д.Дорж, М.Банзрагч, Д.Жамъян, Ц.Уламбаяр, Ш.Доржбал нарын хорь орчим зохиолч, сэтгүүлчид төрснөөр бид бахархаж явдаг.

Тус сургуулийг улс орны аюулгүй байдал, улсын хилийг хамгаалах их үйлс, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр, эх оронч баатрууд, цэргийн олон шилдэг дарга нар, улс ардын аж ахуйн болон соёл урлаг, шинжлэх ухаан, спортын нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн гавъяаг үнэлэн Сайд нарын зөвлөлийн 1949 оны зарлигаар байлдааны туг олгож, 1979 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Цэргийн алдар” алтан медаль, 1980 онд НАХЯ-ны “Хүндэт чекист” тэмдэг, 1984 онд “Байлдааны гавъяаны одон”-гоор тус тус шагнасан байна.

 

Буцах