Мэндчилгээ

Эрдмийн болон захирлын зөвлөл, эрдэмтэн  судлаач багш нар, сонсогч оюутан, эрдэм боловсролыг дээдлэгч иргэн та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье.

Тэнхим, төвөөс сургууль болон өргөжин зохион байгуулагдаж ирсэн энэ түүхэн цаг хугацаанд Цагдаа, Хил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Онцгой байдал, Эрх зүй,нийгмийн ухааны сургуулиудын олон мянган хууль сахиулагчдыг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх их үйлсэд манай хамт олны оруулсан хувь нэмэр их билээ.

Эрх зүй, нийгмийн ухааны сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 46 эрдэмтэн багш, албан хаагчидтайгаар /доктор-5, магистр-41/ эрх зүй, гадаад хэл, албаны бэлтгэл, нийгэм, хүмүүнлэг гэсэн чиглэлээр онолын суурь мэдлэгийг олгон төлөвшүүлэх хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олонтой санаа, зорилго нэгдэн ажиллаж ирсэн, одоо ажиллаж байгаа, цаашид бидний ажил, үйл ажиллагааг дэмжин, ажиллах эрхэм нөхөд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

   ЗАХИРАЛ, ЦАГДААГИЙН  ХУРАНДАА Д.БАТБИЛЭГ

Буцах