Албаны бэлтгэлийн тэнхим

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 241 дүгээр тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЦТДС-ийг Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд тус тэнхим нь “Биеийн тамирын тэнхим” нэртэйгээр анх байгууллагдсанаас хойш “Биеийн тамирын тэнхим”, “Албаны спортын тэнхим”, “Албаны ба авто бэлтгэлийн тэнхим”, “Бие хамгаалах бэлтгэлийн тэнхим”, “Албаны бэлтгэлийн тэнхим” нэртэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

ТЭНХИМИЙН БҮРЭЛДЭХҮҮН

С.Хасбаатар Тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа 
Ч.Жаргалсайхан  Ахлах багш, хошууч
А.Төмөр  Ахлах багш, цагдаагийн хошууч 
Х.Түвшинтөгс  Ахлах багш, ахмад
Г.Төрмөнх Багш, хошууч
С.Эрдэнэбат  Багш, ахмад 
О.Энхбат  Багш, ахлах дэслэгч 
Ё.Отгонбаяр Багш, цагдаагийн дэслэгч 
Н.Туяа  Заал, техник хэрэгсэл хариуцсан туслах ажилтан, цагдаагийн ахлагч

 

Тэнхимийн зорилго:

Сонсогч, суралцагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэн “Албаны бэлтгэл” хичээлийн сургалтын чанарт ахиц гаргах

Зорилт:

  • Сургалтын орчныг сайжруулж сургалтын чанарт ахиц гаргах;
  • Сонсогчдод ойрын зайн тулаан, биеийн хүч хэрэглэх арга тактиктыг зааж сурган бие хамгаалах арга зүйг эзэмшүүлэх;
  • Сонсогч, суралцагчдын бие бялдрын түвшин, сургалтын чанарт харьцуулсан судалгаа хийж тэнхимийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг шинэ шатанд гаргах;

Тус тэнхим нь Их сургуулийн сонсогч, суралцагчдад “Биеийн тамир”, “Албаны бэлтгэл”, “Бие хамгаалах бэлтгэл”, “Байлдааны самбо”-ын хичээлүүдийн танхимын сургалтыг явуулдаг бөгөөд тэдний  бие бялдрын болон албаны бэлтгэлийн сургалтыг чанартай явуулж захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан алба хаагчдыг бэлтгэн гаргах явдал юм.

Буцах