Удирдахуйн ухааны профессорын баг

  Суралцагчдыг удирдлагын үйл ажиллагаа явуулах мэдлэг, чадвар, хандлагад суралцуулах суурь хичээлүүд болох “Менежмент, байгууллагын онол”, “Удирдагчийн ур чадвар”, “Байгууллагын өөрчлөлт шинэтгэл, удирдлагын манлайлал”, “Удирдлагын сэтгэл зүй”, “Судалгааны арга зүй”, “Байгууллагын аюулгүй байдал” зэрэг хичээлүүдийг зааж байна.

     Удирдахуйн ухааны шинжлэх ухааны хөгжил  түүн дотроо төрийн тусгай албадын удирдлага, хөгжлийн талаархи салбар шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн судалгааны ажил явуулж, суралцагсдын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг удирдлагаар ханган  ажиллаж  байна.

   “Онолын мэдлэгээ ашиглаж чаддаг, өндөр ур чадвартай удирдах ажилтан нь  байгууллагын хувьд хамгийн үнэтэй эрхэм баялаг төдийгүй байгууллагын амьдрах чадвар, ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл болдог” гэж менежментийн онолоор онцлон үздэг  учраас тус профессорын баг суралцагчдаа бүх талаар хөгжүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт гаргах зорилт тавин ажиллаж байна.

Буцах