Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын баг

    Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын баг нь “Цагдаагийн стратеги-тактик удирдлага” мэргэжлээр ЦЕГ-ын захиалгаар Хууль сахиулахын удирдлагын академид элсэн суралцаж байгаа өдрийн ангийн алба хаагчдад цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны удирдлага, онцгой нөхцөл байдлын үед цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааны удирдлага, цагдаагийн төв, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжлийн 6 хичээлийг 18 багц цагаар зааж сонсогчдод мэдлэг эзэмшүүлэхээс гадна албан тушаалын болон удирдах ажилтны дамжаагаар богино хэмжээний сургалтуудыг тусгай батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион явуулдаг.

      Мөн гэмт явдал судлал, цагдаагийн байгууллагын удирдлагын үйл ажиллагааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулж байна.

Буцах