Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын баг

   Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын баг нь “Хил хамгаалалтын стратеги-тактик, команд штаб”, мэргэжлээр Хил хамгаалах байгууллагын захиалгаар тус сургуульд элсэн суралцаж байгаа сонсогчид болон хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтныг давтан сургах “Стратегийн дээд дамжаа”, шинээр албан тушаалд томилогдсон ажилтныг сургах “Албан тушаалын дамжаа”-нд суралцагч нарт мэргэжлийн хичээлийг заадаг.

    Хил  судлал, Хилийн аюулгүй байдал, Улсын хил хамгаалалт, Хил хамгаалах байгууллагын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулж, байгууллагын хөгжлийн асуудлаар зөвөлгөө өгч байна.

Буцах