Нийгмийн ажлын тэнхим

Нийгмийн ажлын тэнхим нь өнөөдрийн байдлаар тэнхимийн эрхлэгч 1, ахлах багш 1, багш 2, нийт 4 орон тоотойгоор  ажиллаж байгаа бөгөөд “Нийгмийн ажил” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, Их сургуулийн хэмжээнд жишиг хөтөлбөр болгох, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах, сургалтын технологийг мэдлэгээс чадамжид суурилсан сургалтад шилжүүлэх, хамт олны манлайллыг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Хууль сахиулахын их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлж сургалтын агуулга, арга хэлбэр технологийг шинэчлэх, багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлийг баримтлан эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, хууль сахиулах үйл ажиллагааны чадварлаг хүний нөөц ажилтан бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил эрхлэх сонирхол эрмэлзлэлийг идэвхжүүлэн тэднийг дэмжин туслах, сургалтын агуулга чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

 

Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн 

Г.Баттулга -Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн магистр, дэд хурандаа
О.Баяржаргал -Ахлах багш, нийгмийн ажлын магистр, ахмад 
Б.Мөнхбаатар       -Багш, сэтгэл зүйн магистр, ахмад
Г.Батжаргал -Багш, нийгмийн ажлын магистр, ахмад 

 

Тэнхимийн товч түүх

Монгол Улсын хууль зүйн сайдын 2014 оны  10-р сарын 07-ны өдрийн  “Хууль сахиулахын их сургуулийн бүтэц орон тоог баталсан тухай” А/166 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн харьяанд үйл ажиллагааны онцлог, бэлтгэн гаргаж  буй төгсөгчдийн мэргэжлийн чиглэлтэй уялдан “Нийгмийн ажлын тэнхим” –ийг байгуулсан.

Буцах