Шийдвэр гүйцэтгэлийн тэнхим

Шийдвэр гүйцэтгэлийн тэнхим нь өнөөдрийн байдлаар тэнхимийн эрхлэгч 1, ахлах багш 1, багш 2, нийт 4 орон тоотойгоор  ажиллаж байгаа бөгөөд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-Хууль сахиулах ажил” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, Их сургуулийн хэмжээнд жишиг хөтөлбөр болгох, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах, сургалтын технологийг мэдлэгээс чадамжид суурилсан сургалтад шилжүүлэх, хамт олны манлайллыг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Хууль сахиулахын их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлж сургалтын агуулга, арга хэлбэр технологийг шинэчлэх, багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлийн хүрээнд:

-Эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, хууль сахиулах үйл ажиллагааны чадварлаг хүний нөөц ажилтан бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил эрхлэх сонирхол эрмэлзлэлийг идэвхжүүлэн тэднийг дэмжин туслах, сургалтын агуулга чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн

Д.Уранчимэг -Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн магистр, хурандаа
Б.Болор-Эрдэнэ -Ахлах багш, хууль зүйн магистр, ахмад
Ц.Баяртбаатар       -Багш, хууль зүйн магистр, ахлах дэслэгч
Ю.Оюунаа -Багш, магистр, ахлах дэслэгч 
   

 

Тэнхимийн товч түүх

Хууль зүйн сайдын 1996 оны 191, ЦЕГ-ын даргын 326 тоот тушаалыг үндэслэн Цагдаагийн дээд сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимийг тэнхмийн эрхлэгч 1, ахлах багш 3, туслах ажилтан 1, сонсогч 130 бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ШШГБ-ын офицер боловсон хүчнийг бэлтгэн гаргах үндсэн салбар нэгжийг анх бий болгожээ.

Монгол Улсын Засгийн газрын  2000 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тогтоолоор  Цагдаагийн Дээд Сургууль нь  Цагдаагийн академи болон өргөжихөд тус тэнхимийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг бэлтгэх факультет” болгосон боловч 2007 онд орон тоо, цалингийн асуудал цомхотголоор дахин тэнхим болгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229-р тогтоолоор байгуулагдсан Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль байгуулагдахад тус тэнхим нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхим” нэртэйгээр, Засгийн газрын 2012 оны 10-р сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахад  хууль зүйн сайдын 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль байгуулагдахад тус сургуулийн бүтцэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн процессын эрх зүйн тэнхим нэртэйгээр өөрчлөн байгуулагдсан.

Түүнчлэн Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны шинэчлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн үйл ажиллагааны онцлог, бэлтгэн гаргаж буй төгсөгчдийн мэргэжлийн чиглэлтэй уялдан  “Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн тэнхим”, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхим", “Шийдвэр гүйцэтгэлийн тэнхим” нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдан одоог хүртэл сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулж байна.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Тэнхимийн багш нар “Иргэн болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа”, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дүн бүртгэл, судалгаа”, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хууль тогтоомжын хэрэглээ”, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналт, шалгалт”, “Мэргэжлийн улиртгал”, “Хүний эрх”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүх”, “Албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, “Захиргаа болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” зэрэг хичээлийг өдөр, эчнээ ангид дагнан заадаг.

Буцах