Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхим

Товч танилцуулга:

Цагдаагийн сургуулийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхим”-ийн анхны суурь 1974 онд Цэргийн тусгай дунд сургуулийг хорооны эрхтэйгээр байгуулагдахад Хуулийн кафедр ажиллах болсноор тавигдсан бөгөөд:

- 1982 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд “Тусгай албаны” тэнхим,  

- ЦЕГ-н даргын 1994 оны 45 тоот тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн “Мөрдөн байцаах албаны тэнхим”,

- Монгол улсын Засгийн газрын 2000 оны 2-р сарын 2-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Цагдаагийн академи байгуулагдахад  “Эрүүгийн эрх зүй ба Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхим”,

- ЦЕГ-ын даргын 2003 оны 04-р сарын 05-ны өдрийн тушаалаар ”Эрүүгийн эрх зүй ба Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхим”,

- ЦЕГ-ын даргын 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар тушаалаар “Эрүүгийн эрх зүйн тэнхим”, “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тэнхим”,

- ЦЕГ-ын даргын 2008.11.24-ны өдрийн 568 тоот тушаалаар “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим”, “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй ба Криминалистикийн тэнхим”,

- Засгийн газрын 2011.07.06-ны өдрийн 229-р тогтоолоор Дотоод хэргийн их сургуулийн “Эрүүгийн эрх зүйн тэнхим”, “ЭБШ эрх зүйн тэнхим”, “Криминалистикийн тактикийн тэнхим”,

- 2014 оны 10-р сард Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхим”, “Мөрдөх ажиллагааны онол, тактикийн тэнхим”,

- Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/224 дугаар тушаалаар дээрхи тэнхимүүдийг нэгтгэн Цагдаагийн сургуулийн “Мөрдөх албаны тэнхим” нэртэйгээр зохион байгуулагдан цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх алба түүний дотор Мөрдөн байцаах албаны албаны боловсон хүчнийг сургаж дадлагажуулан бэлтгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, дэд профессороор цагдаагийн дэд хурандаа О.Амарсайхан, хошууч Н.Манлайбаатар, ахлах багшаар цагдаагийн хошууч Ж.Нямдулам, дэд хурандаа Б.Хишигтогтох, Д.Энхбаяр, Ө.Болдбаатар, ахмад Я.Цэлмэн, Л.Бат-Очир, багшаар  цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаатар, ахмад Ц.Шийтэрчулуун, дэслэгч Э.Золбоо, лаборантаар ахлагч Я.Долгорсүрэн нар тус тус  ажиллаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхим

Буцах