Цагдаагийн эрх зүйн тэнхим

Тэнхимийн зорилго: 

Хууль сахиулахын их сургууль болон Цагдаагийн сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлж сургалтын агуулга, арга хэлбэр технологийг шинэчлэх, багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх чиглэлийг баримтлан эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, хууль сахиулах үйл ажиллагааны чадварлаг хүний нөөц ажилтан бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил эрхлэх сонирхол эрмэлзлэлийг идэвхжүүлэн тэднийг дэмжин туслах, сургалтын агуулга чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.   

Тэнхимийн түүхэн замнал

НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг 1982 онд дээд сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулссан бөгөөд “Захиргааны эрх зүй”, “Захиргааны үйл ажиллагаа” хичээлүүд нь “Тусгай албаны тэнхим”-д харъяалагдан цагдаагийн албаны мэргэшүүлэх хичээлүүдээр сургалт явуулж эхлснээр тус тэнхим байгуулагджээ. Энэ үед тэнхимийн эрхлэгчээр хурандаа Д.Тархаашин, багшаар цагдаагийн хурандаа Ж.Долгорсүрэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашцэрэн, Б.Балда-Ёндон, цагдаагийн ахмад А.Нэргүй, цагдаагийн дэслэгч М.Мандах, М.Мөнхбаяр, П.Баатархүү нар ажиллаж байжээ.                         

1993 онд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн болон эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 1994 онд “Цагдаагийн хэв журмын албаны тэнхим”; 2000-2001 онд “Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа”-ны тэнхим; 2002-2003 онд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв”-тэй нэгдэж “Цагдаагийн эрх зүйн тэнхим”, 2003 онд “Захиргааны эрх зүйн тэнхим”, 2007 оны 08 дугаар сараас Цагдаагийн мэргэжлийн сургалтын төв, 2008 онд Цагдаагийн мэргэжлийн сургалтын төв болон Захиргааны эрх зүйн тэнхимийн суурин дээр Цагдаагийн эрх зүйн тэнхим дахин байгуулагдсанаар анх удаа бие даасан тэнхим болсон.            

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/224 дугаар тушаалаар Цагдаагийн эрх зүйн тэнхим, Мэдээлэл технологийн тэнхимүүдийг нэгтгэн Цагдаагийн сургуулийн “Цагдаа судлалын тэнхим”, 2017 онд Их сургуулийн шинэ бүтцээр "Цагдаагийн эрх зүйн тэнхим" болсон.           

Тус тэнхим нь бакалавр, магистр, докторын боловсрол олгох сургалтанд 20 гаруй нэр төрлийн хичээлийг зааж байгаа бөгөөд “Цагдаа судлалын клуб” болон тэнхимийн профессор, багш нар “Цагдаагийн байгууллагын түүхийг хэн сайн мэдэх вэ?” мэдлэг сорих тэмцээн, НЗДТГ, УБХЦГ, НБГ-тай хамтран их дээд сургуулиудийн сонсогч, оюутан, практик ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж хэвшсэн.    

Тэнхимийн бүрэлдэхүүн:

  • Ю.Бадамханд - Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), цагдаагийн хурандаа              
  • Б.Баянмөнх – дэд профессор, докторант цагдаагийн хошууч
  • Т.Туяа- ахлах багш, магистр цагдаагийн хошууч   
  • Г.Бямбадорж – ахлах багш, докторант цагдаагийн хошууч
  • Д.Ариужин - ахлах багш, магистр цагдаагийн ахлах дэслэгч
  • Б.Наргулан – багш, докторант цагдаагийн дэд хурандаа
  • Д.Бямбахүү – багш, докторант цагдаагийн хошууч   
  • Д.Булган - багш, докторант цагдаагийн хошууч
  • Ч.Цэрэнчимэг – багш, докторант ахлах дэслэгч      
  • Б.Хулан - багш, магистр, цагдаагийн дэд ахлагч 
  • Д.Цэрэнлхам - багш, магистр, цагдаагийн дэд ахлагч   
  • Г.Болормаа- лобарант, магистр цагдаагийн дэд ахлагч

Тэнхимийн багш нар “Цагдаагийн эрх зүй” /ЕА/, /ТА/, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй”, “Хуульчийн ёс зүй”, “Хүний эрх ба цагдаагийн ажил”, “Мэргэжлийн удиртгал”, “Эрэн сурвалжлах ажиллагаа” болон бусад төрлийн хичээлийг бакалаврын өдөр, эчнээ, эрх зүйн ангиудад болон магистр, докторын сургалтанд зааж байна.

Бидний бахархал                     

Цагдаа судлалын профессорын судалгааны багийн ахлагч, доктор (Ph.D), хошууч генерал Б.Пүрэв, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Долгорсүрэн, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа М.Батаев, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Таванжин, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа  Н.Ганбадрал,  доктор (Ph.D), цагдаагийн хурандаа К.Женисгүль, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Т.Бямбаа, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр доктор (Ph.D), цагдаагийн хошууч Д.Нямдорж  нар хамтран ажиллаж байгаа нь бидний бахархал, нэр хүнд юм.             

“Цагдаа судлал” клуб                             

Тус тэнхимийн харъяанд “Цагдаа судлалын клуб”  2008 оноос доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ж.Таванжингийн үүсэл санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.                          

“Цагдаа судлал” клубын зорилго нь суралцагч нарт онол практикийн мэдлэг олгох, бие даан судалгаа хийх арга зүй, ур чадварыг эзэмшүүлэх, ёс зүйтэй, эрдэм боловсролтой цагдаагийн алба хаагчийг бэлгэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.                    

Клубын зөвлөх багшаар 2009 онд багш, цагдаагийн ахмад Б.Одмандах, 2010 оноос дэд профессор, цагдаагийн хошууч Б.Баянмөнх ажиллаж байна.                      

Цагдаа судлал” клубын тэргүүнээр 2013 оноос Цагдаа-хууль сахиулах ажил мэргэжлийн III дамжааны жагсаалын дарга, ахлах түрүүч Б.Батзориг томилогдон ажиллаж байна.    

“Кибер” клуб             

Тус тэнхимийн харъяа “Кибер” клуб нь 2015 онд анх ахлах багш, цагдаагийн ахлах дэслэгч Д.Ариужингийн санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

“Кибер” клубийн зорилго нь суралцагчдад “Мэдээллийн технологи, компьютерийн хэрэглээ” хичээлийн хөтөлбөрт багтаагүй сэдвүүд болон вебийн тухай дэлгэрэнгүй ойлголт, програмын кодчилол, нууцлалтай компьютэрт нэвтэрч шаардлагатай мэдээлэл цуглуулах, сүлжээний халдлагыг илрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.                 

Клубын тэргүүнээр Цагдаагийн сургуулийн 338-р дамжааны сонсогч Н.Бямбабаяр, зөвлөх багшаар цагдаагийн ахлах дэслэгч Д.Ариужин нар удирдан зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаа явуулдаг.      

  ЦАГДААГИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ

Буцах