Замын цагдаагийн тэнхим

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 11 сарын 24-ний өдрийн 568 тоот тушаалаар  цагдаагийн академийн бүтцэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийг шинээр зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Ч.Ганбат 2008 оны 11- р сараас 2009 оны 2-р сар хүртэл ажиллаж байсан. 2009 оны 2 сараас 2011 оны 8-р сар хүртэл Цагдаагийн академийн ЗХБАТ-ийн эрхлэгчээр, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир, 2011 оны 8-р сараас 2012 оны 12-сар хүртэл ДХИС-ийн ЦС-ийн ЗХАБТэнхимийн эрхлэгчээр, цагдаагийн хурандаа О.Батжаргал нар тус тус томилогдон ажиллаж байгаад 2012 оны 12-р сарын 27-ноос өнөөг хүртэл ХСИС-ийн ЦС-ийн ЗХАБТ-ийн эрхлэгчээр, цагдаагийн хурандаа Ч.Ганбат ажиллаж байв.

МУ-ын Засгийн газрын 2012 оны 146-р тогтоолоор батлагдсан ЗХАБ-ыг хангах үндэсний стратегийн төлөвлөгөөний 1.4-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтан нарыг тусгайлан бэлтгэх” ажлыг хэрэгжүүлж, БШУЯ-ны 2012 оны 12-р сарын 03-ны өдрийн 20110010 тоот зөвшөөрлийг үндэслэн, ХСИС-ийн захиралын 2013 оны 10-р сарын 17-ны Б/687 тоот тушаалаар  D18-27-03 индекстэй “Цагдаагийн ажил-Эрх зүй - Замын хөдөлгөөний аюулгүй байдал” мэргэжлээр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэшсэн үндэсний мэргэжилтэн бэлтгэх анхны ангиа нээж, 2015 онд тухайн мэргэжлээр 30 сонсогч төгсөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Тус тэнхим байгуулагдсанаас хойш тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Ч.Ганбат, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир, цагдаагийн хурандаа О.Батжаргал нар, дэд профессороор цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэн, ахлах багшаар цагдаагийн хошууч Д.Нямдорж, цагдаагийн хошууч Ш.Хатанбаатар, цагдаагийн ахмад Б.Батзориг нар тус тус ажиллаж байсан.

Бүтэц орон тоо

ХСИС-ийн захирлын 2016.05.10-ны өдрийн Б/224 тушаалаар их сургуулийн бүтэц өөрчлөгдөн байгуулагдахад тэнхимийн эрхлэгч -1,  ахлах багш -1, багш – 1, лаборант - 1 гэсэн орон тоотойгоор батлагдсан ба одоо тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, ахлах багшаар цагдаагийн ахмад Э.Энхболд, багшаар цагдаагийн дэслэгч Д.Далайцэрэн, лаборантаар цагдаагийн ахлагч Т.Амарсайхан нар тус тус ажиллаж байна.

Замын цагдаагийн тэнхимийн зорилго

Төрийн тусгай албаны багц дотор хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт  хэрэг, зөрчилтэй тэмцэх өндөр боловсрол мэдлэгтэй үндэсний боловсон хүчин бэлтгэж, салбарын  эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх нэгж болох.

Замын цагдаагийн тэнхимийн зорилт

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах салбарын сургалтыг мэргэшүүлж, судалгааны ажлыг гүнзгийрүүлэн зохион байгуулж үндэсний мэргэжилтнийг бэлтгэх шинэ мэргэжлийн анги нээх, шинжлэх ухааны үндэслэлийг нь дээшлүүлэх.

 

 

 

Тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа

РАГЧААГИЙН МӨНХБАЯР

 

 

 

 

 

 

 

 

Ахлах багш, цагдаагийн ахмад

ЭРДЭНЭБАТЫН ЭНХБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

Багш, цагдаагийн дэслэгч 

ДАВААГОМБО ДАЛАЙЦЭРЭН

 

 

 

 

        

 

 

 

 

Лаборант, цагдаагийн дэд ахлагч 

ТӨМӨРБААТАР АМАРСАЙХАН

             

   

Сургалтын клиник орчин бүрдүүлэх, суралцагчдыг бодит нөхцөл байдалд ойртуулах зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран ажиллахаас гадна Замын цагдаагийн албаны үе үеийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, техникийн ухааны доктор, тус сургуулийн клиникийн профессор, бэлтгэл хурандаа Г.Рэнцэндорж /ЗЦГ-ын дарга асан/, техникийн ухааны доктор, клиникийн профессор, бэлтгэл хурандаа Т.Занашир /ЗЦГ-ын дарга асан/, техникийн ухааны доктор, клиникийн профессор,  УБ хотын ЗЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нартай хамтран ажиллаж байна.

Замын цагдаагийн тэнхимээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” чиглэлийг  сонгон судлах ангид “Зам тээврийн ослыг шалгах, урьчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Замын цагдаагийн албаны үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт”, “Тээврийн хэрэгслийн ашиглалт, аюулгүй байдал”, “Замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл”, “Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт” эчнээ болон бусад ангиудад “Замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт-1”, “Зам тээврийн осол, зөрчлийг шалгаж, шийдвэрлэх ажиллагаа-1”, “Тусгай бэлтгэл-1”, “Тусгай бэлтгэл-2, “Цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн ашиглалт, бэлэн байдал”, “Зам тээврийн осол, зөрчлийг шалгаж, шийдвэрлэх ажиллагаа-2”, “ЗХАБ-Цагдаагийн албаны хяналт”, “Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт- Цагдаагийн албаны бүрэн эрх”, “Замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт-2”, “Хамгаалалтын үйл ажиллагаа- хаалт, тусгай хэрэгсэл хэрэглэх арга зүй”,  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс” зэрэг хичээлүүд, Хилийн сургууль-д “Мото бэлтгэл”,  зэрэг хичээлүүдийг тус тус онолын 1 танхим, дасгал ажлын 1 лаборатори тус тус удирдан явуулж байна.

Тэнхимийн дэргэд сонсогч оюутны “ХАЗО” клуб ажиллдаг бөгөөд зөвлөх багшаар тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Э.Энхболд, багш, цагдаагийн дэслэгч Д.Далайцэрэн нар ажиллаж байна.

Клубын зүгээс ХСИС-ийн сонсогч оюутны дунд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж ажилладаг.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Буцах