Мэндчилгээ

Эрдмийн уурхай болсон Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн багш, сонсогч, суралцагч, төгсөгч нарынхаа энэ өдрийн амрыг эрэн мэндчилье!

Манай сургууль Хил хамгаалах байгууллагын захиалгаар Монгол Улсын хил хамгаалалтыг гардан хэргэжүүлэх, мэдлэг, ур чадвартай үндэсний эх оронч үзэлтэй, цэргийн хэргийн өндөр боловсролтой хилчин офицер сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хилийн сургууль нь Хилийн албаны тэнхим, Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхим, Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхим, Цэргийн сэтгэл зүйн тэнхим, Цэргийн инженер, техникийн тэнхим, Цэргийн хэргийн тэнхим, Цэргийн эрх зүйн тэнхим зэрэг мэргэжлийн 7 тэнхим, 35 багш алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Хилийн алба, Хилийн алба-Эрх зүй, Хилийн алба-Тусгай бэлтгэл, ШНА-Хууль сахиулах ажил, Сэтгэл судлал, Цэргийн инженер, Эдийн засаг зэрэг бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хилийн албаны болон цэргийн хэргийн хэргийн чиглэлийн 40 гаруй хичээлийг хариуцсан сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олон Хилийн аюулгүй байдлыг хангах Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн нэгдсэн инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгож, хөгжүүлэн Хил судлалын шинжлэх ухааны чиглэлд тэргүүлэх байр суурьтай, зөвлөх эрхтэй, сургалт судалгаа, оюуны төв байхад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Манай цахим хуудсанд өөрийн үнэтэй цаг заваа гарган зочилсон Танд эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 ХИЛИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ХИЛИЙН 0345 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ,

ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, ХУРАНДАА В.ЖАВХЛАНЦОГТ

Буцах