Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхим

Тэнхимийн зорилго

Хууль сахиулахын их сургууль болон Хилийн сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлж Монгол улсын үндэсний аюулгүй байдал язгуур ашиг сонирлыг хилийн орон зайд үнэнч шударгаар хамгаалах, эх оронч, үндэсний үзэлтэй, өв тэгш хүмүүжилтэй, хилийн алба, цэргийн ар тал, эдийн засгийн өндөр боловсрол мэргэжил бүхий төрийн тусгай албаны мэргэжлийн боловсон хүчин  бэлтгэх ажлын хүрээнд багш болгон судлаач байх, суралцагч нарын судалгааны ажил, төслийн ажил эрхлэх сонирхол эрмэлзлийг идэвхжүүлэн тэднийг дэмжиж туслах, сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилго дэвшүүлэн ажиллаж байна.  

Тэнхимийн түүхэн замнал: 

Хилийн цэргийн дээд сургуульд  Монгол Улсын хууль зүй дотоод хэргийн яамны сайдын 2007 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 183 тоот тушаалыг үндэслэн ХЦДС-ийн захирлын 2008 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 60 тоот тушаалаар “Ар тал техникийн тэнхим”  анх байгуулагдаж байсан.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 тоот тушаалаар  тус тэнхим нь Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхим, Цэргийн инженер техникийн тэнхим гэсэн 2 тэнхим болж хуваагдсан.

Тэнхимийн бүрэлдэхүүн: 

            Ц.Одонгэрэл: Тэнхимийн эрхлэгч, Бизнесийн ухааны докторант, хошууч

            Т.Жавхлант: Тэнхимийн ахлах багш, Цэргийн ухааны магистр, дэд хурандаа

            Л.Лхагвасүрэн: Багш, Хил судлалын ухааны магистр, ахмад

Тэнхимд харьяалагдах хичээл:

Цэргийн ар талын хангалт

Хилийн цэргийн аж ахуй

Нэг: Хилийн алба хөтөлбөрийн Ар талын алба мэргэжлийн хичээлүүд

  • Цэргийн ар талын хангалт - 1, 2
  • Хилийн цэргийн аж ахуй  - 1, 2
  • Ар талын техник хэрэгслийн хангалт
  • Хүнсний хангалт
  • Хувцасны хангалт
  • Барилга, орон сууцны хангалт
  • Санхүүгийн хангалт
  • Техникийн хангалт
  • Зэвсгийн хангалт
  • Хүн эмнэлгийн хангалт

Хоёр: Эдийн засаг хөтөлбөрийн Эдийн засаг- Ар тал мэргэжлээр

  • Эдийн засгийн онолын үндэс
  • Микро эдийн засаг
  • Макро эдийн засаг
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Магадлалын онол, математик статистик
  • Бизнесийн статистик
  • Бизнесийн харилцааны ёс зүй
  • Гадаад худалдаа
  • Санхүүгийн бүртгэл
  • Маркетингийн судалгаа
  • Бизнес, удирдлага төлөвлөлт
  • Эдийн засгийн хэрэглээний математик
  • Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ
  • Өгөгдлийн сан
  • Санхүү эдийн засгийн шинжилгээ
  • Эдийн засгийн стратегийн удирдлага
  • Хөгжлийн эдийн засаг
  • Татвар даатгал
  • Эконометрикс
  • Хөдөлмөрийн эдийн засаг
  • Дунд түвшний нягтлан бодох бүртгэл
  • Зардлын бүртгэл
  • Удирдлагын бүртгэл
  • Санхүүгийн удирдлага

“Хилчний баялаг” клуб

Тус тэнхимийн харъяанд “Хилчний баялаг” клуб нь 2017 оноос доктрант хошууч Ц.Одонгэрэлийн үүсэл санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

“Хилчний баялаг” клубийн зорилго нь сонсогчдын эдийн засаг, танин мэдэхүйн мэдлэг чадварыг хөгжүүлэн, Хил судлалын шинжлэх ухаан, бусад шинжлэх ухааныг танин мэдэх, судалгаа шинжилгээний ажилд сургах, зохион бүтээх, бүтээлч сэтгэлгээтэй болгох, мэдлэг, дадлага, чадвар олгоход оршино.

Клубийн чиглүүлэх багшаар 2017 оноос одоог хүртэл цэргийн ар тал, эдийн засгийн тэнхимийн багш, ахмад Л.Лхагвасүрэн ажиллаж байна.

“Хилчний баялаг”” клубийн тэргүүлэх сонсогчоор 2017 оноос  “Ар талын алба” мэргэжлийн 446 дугаар дамжааны түрүүч, Ж.Даваадорж, 2018 оноос “Ар талын алба” мэргэжлийн 436 дугаар дамжааны түрүүч Т.Анар томилогдон ажиллаж байна.

“Уран нүүдэл” шатрын дугуйлан

Уран нүүдэл дугуйлан нь Хилийн 0345 дугаар ангийн захирагчийн тушаалаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дугуйлангийн зөвлөх, Тэргүүн, гишүүд гэсэн бүтэцтэй, 16 зүйл 45 хэсгээс бүрдсэн дүрэмтэйгээр анхлан байгуулагдсан. Хилийн сургуулийн багш, ажилчид, сонсогчдыг  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын авьяас чадвартай залуучуудыг сурталчлан таниулах,  багаар ажиллах болон хамтач сэтгэлгээг төлөвшүүлэх, оюун ухааныг тэлэх, улмаар тэмцээн уралдаанд оролцох тус сургуулийн шатрын баг тамирчдыг сонгон шалгаруулж дасгалжуулахад оршино.

Дугуйлангийн чиглүүлэх багшаар 2017 онд багш, ахмад Л.Лхагвасүрэн ажиллаж байна.

“Уран нүүдэл”” шатрын дугуйлангийн тэргүүлэх сонсогчоор 2017 оноос одоог хүртэл “Ар талын алба” мэргэжлийн 446 дугаар дамжааны сонсогч, г.Даваадорж томилогдон ажиллаж байна.

Буцах