Цэргийн хэргийн тэнхим

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургууль байгуулагдсанаар тус тусдаа  үйл ажиллагаа явуулж байсан тэнхимүүд нэгдэж Дотоодын цэргийн эрдмийн тэнхим болсон байна.

Хилийн цэргийн дээд сургуулийн цэргийн хэргийн тэнхим нь 2008 оны 4-р сарын 4-ний өдрийн 60 тоот тушаалаар Цэргийн хэрэг албаны хангалтын тэнхим нь “Цэргийн албаны тэнхим”, “Ар тал техникийн тэнхим” “Цэргийн сэтгэл судлалын тэнхим” болон салбарлаж тус бүрдээ бие даан үйл ажиллагаа явуулж байсан. Хилийн сургуулийн цэргийн хэргийн тэнхимийн эрхлэгчээр хурандаа Г.Пушкин, хурандаа И.Сэржхүү нар ажиллаж байсан.

Цагдаагийн академийн Цэргийн тэнхим нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 11-р сарын 27-ны өдрийн 568 тоот ‘’Цэргийн албаны бүтэц, орон тоог батлах тухай ‘’тушаалаар тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Б.Болд ахлах багшаар хурандаа Л.Сангидорж, ахлах багш цагдаагийн дэд хурандаа З.Цэрэнбат, багш, хошууч Г.Мөнх-Ертөнц нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн түүхтэй бөгөөд ХСИС-ийн захирлын 2012, 2014 оны тушаалаар Хилийн сургуулийн Хилийн ба дотоодын цэргийн эрдмийн тэнхим, Цэргийн хэргийн тэнхим болон өөрчлөгдсөн.

Тус тэнхим нь одоогоор тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц, багш, хошууч Б.Мөнгөнбагана, багш, хошууч Ч.Отгонсүрэн, багш, хошууч Б.Ням-Очир нарын бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

Тэнхимд ажиллаж байсан эрдэмтэн, судлаач, багш нар:

2009-2014 онуудад дараах эрдэмтэн багш нар ажиллаж байсан байна.

Б.Болд /2008-2014 оны 4 сар хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, ТУ-ны магистр, Цагдаагийн хурандаа/

И.Сэржхүү /2009-2011 он хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад БХИС-д багшаар шилжсэн, ЦШУ-ны доктор, Хурандаа/

С.Баттөмөр /2009-2013 оны 9 сар хүртэл тэнхимийн дэд профессор багшаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, ЦШУ-ны магистр, дэд хурандаа/

Л.Сангидорж /2008-2013 он хүртэл ахлах багшаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, ЦШУ-ны магистр, хурандаа/

З.Цэрэнбат /2008-2010 он хүртэл ахлах багшаар ажиллаж байгаад ОХУ-ын МВД-н  аспирантурт сурч байгаа, ХЗ-магистр, цагдаагийн дэд хурандаа/

П.Болдбат /2012-2013 оны 6 сар хүртэл багшаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, ЦШУ-ны магистр, цагдаагийн дэд хурандаа/

Д.Сүхбаатар /2013-2014 оны 7 сар хүртэл туслах ажилтанаар ажиллаж байгаад  Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжсэн, цагдаагийн ахлах ахлагч/

Тэнхимийн зорилго, чиг үүрэг:

Цэргийн хэргийн тэнхим нь 2014-2015 оны хичээлийн жилд  Багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр тус тэнхим нь Цагдаа-хууль сахиулах ажил, Цагдаагийн ажил-эрх зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил-эрх зүй ангиудад   Галт зэвсэг хэрэглэх арга зүй, Байр зүй, Холбооны бэлтгэл хичээлүүдийг, хилийн цэргийн мэргэжийн бакалаврын магистарын болон эчнээ дамжаанд Ерөнхий цэргийн тактик, Галын бэлтгэл, Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үндэс, Цэргийн удирдлага, штабын албаны бэлтгэл хичээлүүд зааж сургалт явуулж сонсогчдын сурах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор ‘Цэргийн хэргийн танхим‘’, “Галын бэлтгэл танхим”-ийн кабинетыг шинээр байгуулан тохижуулж, сургалтанд ашиглаж байгаа бөгөөд тэнхим дараах хичээлүүдийг заадаг. Үүнд:

  1. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс
  2. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажилллагааны тактик-1
  3. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажилллагааны тактик-2
  4. Улсын онц чухал объектын хамгаалалтын инженер техникийн хэрэгсэл
  5. Улсын онц чухал объектын хамгаалалтын тактик
  6. Байр зүй
  7. Галын бэлтгэл 1,2,3
  8. Цэргийн сэтгэл зүй
  9. Энхийг сахиулах үйл ажиллагаа
  10. Ерөнхий цэргийн тактик-1
  11. Ерөнхий цэргийн тактик-2
  12. Цэргийн удирдлага, штабын албаны бэлтгэл
  13. Цэргийн хамгаалалт
  14. Цэргийн холбоо
  15. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа
  16. Дотоодын цэргийн менежмент
  17. Цэргийн ар тал
  18. Терроризмтэй тэмцэх асуудал

Бидний бахархал:

  • Бидний дунд тэнхимийн дэд профессор, дэд хурандаа С.Баттөмөр хилийн сургуулийн 2008 оны аварга багш.
  • Тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц 2008, 2009, 2010, 2011, 2012 ондуудад Цагдаагийн байгууллагын Урт, богино бууны аварга, Дотоод хэргийн их сургууль / хуучнаар/ Хууль сахиулах их сургуулийн 2011, 2013 оны оны аварга багш, 2012 оны “Тэргүүний заах арга зүйч багш”, Их дээд сургуулиудын консорциумын “Тэргүүний заах арга зүйч багш” шалгаруулах тэмцээний шагналт багш, нар  бусдыгаа  манлайлан ажиллаж байна.
  • Тэнхим хүч спорт хороо, цагдаагийн академийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнүүдийг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан Марш тактикийн тэмцээнд шүүгчээр, Цагдаагийн аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнд багаар 3-р байранд, ХЗЯ-ны 100 жил, БХИС-ийн нэрэмжит буудлагын тэмцээнд багийн мөн 1,2,3,5-р байранд шалгарч байсан.
  • Тэнхим нь Батлан хамгаалахын их сургууль, Тагнуулын дээд сургууль, Батлан хамгаалахын удирдлагын тэнхимтэй хамтран ажилладаг бөгөөд сонсогч оюутнуудын дунд эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал оюутануудыг хөгжүүлэх уралдаан тэмцээн спортын болон мэдлэг хүч сорих тэмцээнүүдийг зохион байгуулж явуулдаг.

Тус тэнхим “ Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, дээд шатанд гаргах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тэнхимийн багш нарын бүтээл:

  • “Дрануновийн 7.62 мм-ийн мэргэн буудагчийн винтов /СВД/” гарын авлага УБ 2009 дэд хурандаа С.Баттөмөр
  • “Мотобуудлагын ротын хориглох байлдаан” гарын авлага УБ 2009 дэд хурандаа И.Сэржхүү
  • “Цэргийн байр зүйн хичээлийн схем бүдүүвч” эмхэтгэл.  2009 он хурандаа Л.Сангидорж
  • “Орчин үеийн пуужингийн бүтэц” эмхэтгэл. 2009 он хурандаа Л.Сангидорж
  • “Орос-Монгол цэргийн толь бичиг” 2010 он (Хамтын бүтээл) хурандаа Л.Сангидорж
  • “Цэргийн жагсаалын дүрмийн тайлбар” гарын авлага УБ., 2011 он дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц
  • “Цагдаагийн дотоод албаны эрх зүйн зарим асуудал “ ном  УБ., 2011 он дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц
  • “Цагдаагийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” гарын авлага 2012 он дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц
  • “Тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, түүнд тавигдах шаардлага” сэдэвт эрдэм эрдэм  шинжилгээний хурлын эмхэтгэл гаргасан. 2014 он дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц
  • “Байр зүйн зургийн томъёолсон болон байлдааны таних тэмдэг” туслах сурах бичиг 2015 он дэд хурандаа Г.Мөнх-Ертөнц
  • “Байлдааны гар буугаар буудах үндэс” гарын авлага  2014 он. хошууч Б.Мөнгөнбагана.

Цэргийн хэргийн танхимийн нээлт. 2013 он

Бүгд Найрамдах Чех Улсын Libava тосгоны Daskabat сургалтын төвд болсон антитеррортэй тэмцэх болон цагдаагийн тусгай албаны олон улсын мэргэн буудагчдын 14 дахь удаагийн тэмцээн. 2012 он

“ДЦС-3 дээр тэсрэх бөмбөг дэлбэрсэн, илэрсэн үеийн тактик” ЭШХуралд ДХИС-ийг төлөөлөн ажиллагаанд оролцож байгаа нь. 2011 он

Зэвсэгт хүчний буудлагын аварга шалгаруулах тэмцээн. 2010 он

Буцах