Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхим

Тэнхимийн танилцуулга:

Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхим нь Цагдаагийн дээд сургуулийн Хилийн факультетад (1994) Шалган нэвтрүүлэх албаны тэнхим нэртэйгээр 1 багшийн орон тоотойгоор анх байгуулагдсан байна. Улмаар Батлан хамгаалахын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн нэг (1997) Хилийн цэргийн сургуулийн Шалган нэвтрүүлэх албаны тэнхим болон үйл ажиллагаагаа явуулах болсон.

Монгол Улсын Засгийн Газрын 2001.06.11-ны өдрийн 126 тоот тушаалыг үндэслэн ХЗДХ-ийн сайдын 2001.07.17-ны өдрийн 198 тоот тушаалаар ХЦДС бие даан байгуулагдахад ШНА-ны тэнхим дэргэдээ гадаад хэлний сектортой болон өргөжиж үе үеийн шалган нэвтрүүлэх албаны мэргэжлийн, шилдэг боловсон хүчнийг Монгол Улсын Хилийн шалган нэвтрүүлэх албанд үүрэг гуйцэтгүүлэхэд бэлтгэж ирсэн.

Тэнхимийн эрхлэгчээр хурандаа Ц.Нэргүй, хурандаа Б.Лхагва, хурандаа П.Баттогтох, хурандаа Х.Дашдэлэг, хурандаа Х.Батдорж, хурандаа Д.Баярсайхан, багшаар дэд хурандаа Д.Шаравшагдар, хошууч Г.Жаргалсайхан, дэд хурандаа Г.Төртогтох, дэд хурандаа Б.Буд, хурандаа Ц.Мягмардорж, дэд хурандаа Ч.Лхагважав, хурандаа Д.Ганбаатар, дэд хурандаа Г.Хулан, лаборант, туслах ажилтнаар дэслэгч Д.Баттүшиг, П.Мөнхцэцэг, Э.Ганчимэг нар тус тус ажиллаж байсан.

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/142 тоот тушаалаар Хилийн сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхим нь тэнхимийн эрхлэгч, дэд профессор, ахлах багш, багш, лаборант гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулж, шалган нэвтрүүлэх алба-хууль сахиулах ажил, хилийн боомтын аюулгүй байдлын албаны ажилтанг Хил хамгаалах байгууллагын захиалгаар бэлтгэн гаргаж байна.

Тэнхимийн бүрэлдэхүүн:

Ш.Чулуунбат- Хилийн боомтын аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, цэргийн ухааны магистр, хууль зүйн доктор, дэд хурандаа

Х.Асхар- Тэнхимийн дэд профессор, цэргийн ухааны магистр, хошууч

Г.Эрдэнэцогт-Тэнхимийн ахлах багш, хууль зүйн магистр, хошууч

Д.Анхзаяа - тэнхимийн лаборант, хууль зүйн магистр, ахлагч

Клуб, дугуйлан:

Тэнхимийн дэд профессор, хошууч Х.Асхарын санаачлагаар 2015 оноос эхлэн “Боомтынхон” клубыг үүсгэн байгуулсан бөгөөд сонсогчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд шинжлэх ухааныг танин мэдэх, судалгаа шинжилгээний ажлыг бие даан хийх, албанд дадлагажих, мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал олгох зорилгоор төрөл бүрийн уралдаант, хөгжөөнт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.        

Буцах