Цэргийн инженер, техникийн тэнхим

Тус тэнхим Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183 тоот тушаалыг үндэслэн Хилийн цэргийн дээд сургуулийн захирлын 2008 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 060 тоот тушаалаар анх Ар тал тенхникийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан.

Тус тэнхимд Доктор бэлтгэл хурандаа Д.Нямдорж, бэлтгэл хурандаа Х.Гөлгөө хурандаа С.Дамбадаржаа, хурандаа Б.Чулуунхүү, дэд хурандаа Адьяа, дэд хурандаа Эрдэнэбилэг, ахмад, Н.Буянхишиг, энг Н.Оюунбат, х/а Н.Галбадрах зэрэг хил хамгаалах байгууллагын шилдэг тэргүүний офицерууд багшаар ажиллаж ирсэн түүхтэй.  

Хилийн сургуулийн Цэргийн инженер техникийн тэнхим нь Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/14 тоот тушаалаар тэнхимийн эрхлэгч, ахлах багш, багш гэсэн 3 хүний  бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.

Буцах