Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Хилийн сургууль нь 2013 онд “Улсын хил хамгаалалтад тулгамдаж буй зарим асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж, хуралд ХСИС-ийн ЭШХ-ийн Хил судлалын төвийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор(Ph.D), профессор Д.Нямдорж, судалгааны ажилтан, магистр Х.Гөлгөө, ХСИС-ийн сургалтын бодлого үнэлгээний хэлтсийн дарга, доктор(Ph.D) В.Жавхланцогт, Хилийн сургуулийн захирал, доктор(Ph.D), профессор Ц.Ганболд, Хилийн сургуулийн Ар талын тэнхмийн эрхлэгч Н.Галбадрах,  ХСИС-ийн Удирдлагын сургуулийн багш, доктор(Ph.D), профессор И.Сэржхүү,  ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн дарга Х.Дамдинсүрэн,  Улсын хил хамгаалалтын шуурхай удирдлагын төвийн дарга Ж.Жамсрандорж, Хилийн 57, 45, 31-р отрядуудын штабын дарга В.Намхайнямбуу, Х.Дарханбаатар, Ц.Мягмардорж, БХУА-ийн оператив тактикийн ахлах багш, доктор(Ph.D), профессор Н.Наранжамц, БХИС-ийн дэд профессор, цэргийн ухааны докторант  М.Лхагвасүрэн, “Дархан хилийн хөгжил” ТББ-ын тэргүүн, магистр Б.Ганхүлэг нар болон БХИС, ХСИС-ийн магистрантууд зэрэг нийт 67 хүн илтгэл тавьж оролцсон. Тус эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдээр эмхтгэл гарган, олон нийтийн хүртээл болгосон.

Хилийн сургууль нь 2013 онд дараах даалгаварт ажлуудыг гүйцэтгэж байна.

  • Хууль зүйн яамны захиалгаар " Хилийн сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх арга зам" сэдэвт судалгааны даалгаварт ажлын хүрээнд “Хилийн сургуулийн болон сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр судалгааны ажил
  • “Хилийн сургуулийн сонсогчдын хээрийн дадлагын төв, материаллаг орчинг сайжруулах санал зөвлөмж” сэдвээр судалгааны ажил хийж, төсөл бэлтгэх 
  • “Хилийн сургуулийн элсэлтэд тавигдах шаардлага, суралцагчдын боловсрол, мэдлэг, сурах хандлага, чадварт хийсэн дүн шинжилгээ” сэдвээр судалгааны ажил
  • “Сургалт бэлтгэл-2016 хөтөлбөрийн хэрэгжилтийн явц” судалгааны ажил
  • “Хилийн сургуулийн сургалт, Сургалт бэлтгэл-2016 хөтөлбөрийн агуулгын уялдаа холбоонд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгааны ажил

Хилийн сургуулийн багш нарын 2013 онд эмхтгэн гаргасан ном, сурах бичиг, гарын авлага

Буцах