Мэндчилгээ

Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, суралцагч, оюутан болон эрдэм боловсролыг дээдлэгч иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. 

Ахлагчийн сургууль нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 239 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн харьяанд “Цагдаагийн анхан шатны сургалтын төв” нэртэйгээр анх бие даан байгуулагдсан түүхтэй.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 267 дугаар тогтоолоор Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болон өргөжин одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна.  

Тус сургууль нь Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар төрийн тусгай албан хаагчийн ахлагч болон офицер, бусад байгууллагын захиалгаар гэрээт харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг.

Монгол Улсын хөгжил дэвшил, амар амгалан байдалд хууль сахиулах байгууллагын ажилтны  үүрэг, оролцоо чухал билээ. Энэ утгаар  Ахлагчийн сургуулийн эрдэмтэн багш, алба хаагч бид эх оронч, хүмүүнлэг, мэргэжлийн ур чадвартай боловсон хүчинг бэлтгэхэд бүхий л сэтгэл, эрдэм  оюун ухаанаа   дайчлан сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Цаашид эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ажиллах хууль сахиулах байгууллагын чадварлаг боловсон хүчинг бэлтгэхэд бидний зүгээс хийх зүйл их тул хичээн ажиллах болно.

Ахлагчийн сургуулийн үе үеийн нийт төгсөгчид Монгол Улсын 21 аймаг, 329 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороонд төрийн тусгай албаны ажил үүргийг амжилттай гүйцэтгэж байгаад нь бид бахархаж байдгийн зэрэгцээ их сургуулийнхаа веб сайтаар дамжуулан та бүхэнд болон өмнө нь ажиллаж байсан эрдэмтэн багш, алба хаагч, ажилтан тэдгээрийн  гэр бүлийнхэнд ажил тань амжилт, амьдрал тань сайн сайхан бүхнийг хүсье.               

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АХЛАГЧИЙН СУРГУУЛИЙН 

  ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D), ЦАГДААГИЙН ХУРАНДАА Г.ГАНБААТАР  

Буцах