Гамшгаас хамгаалах албаны тэнхим

Зорилго:

 Гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга зүйд сургаж үндэсний болон олон улсын жишигт нийцүүлж бүтээлч чадамжтай хүний нөөцийг бэлтгэх.

Үндсэн сургалт:

Гамшгаас хамгаалах албаны тэнхим нь тэнхимийн эрхлэгч-1, багш-3  боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр  Онцгой байдлын сургуулийн бакалавр, магистрын сургалтын түвшинд гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чиглэлээр

  • Гамшгаас хамгаалах менежментийн үндэс
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын үндэс
  • Хими, биологи, цацрагийн ослоос хамгалах арга зүй
  • Гамшгаас хамгаалах төлөвлөлтийн үндэс
  • Гамшгаас хамгаалах мэдээлэл, холбоо зохион байгуулалт
  • Шүхрийн бэлтгэл, техник хэрэгслийн ашиглалт
  • Аврах тусгай бэлтгэл, хамгаалах хэрэгслийн ашиглалт
  • Онцгой байдлын албаны ар тал, техникийн хангалт
  • Онцгой байдлын үеийн тусгай арга зүй
  • Хүн ам, газар нутгийн инженерийн хамгаалалт
  • Тусгай хими
  • Эрэн хайх аврах ажлын үндэс

 зэрэг 12 төрлийн хичээлийг танхимийн болон дадлагын сургалтаар зохион байгуулдаг.

Сургалт, эрдэм шинжилгээний ажил:

Сургалтын үйл ажиллагааг дадлага давамгайлсан клиник сургалтын хэлбэрт шилжүүлэн “Сургалтын тоглолт”-ыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, төгсөх дамжааны сонсогчдыг болзошгүй гамшгийн үед, удирдлагын баримт бичиг боловсруулах, даргын ажлын зурагт бие даан шийдвэр гаргах, илтгэн танилцуулах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлж онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх ач холбогдолтой.

Дадлага сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд ХСИС-ийн сургалтын төв, Онцгой байдлын ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль хооронд байгуулсан харилцан ажиллагааны санамж бичгийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын материаллаг баазыг түшиглэж үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхим  нь Хууль сахиулах их сургуулиас  дэвшүүлсэн зорилтыг үйл ажиллагаандаа удирдлага болгон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, Мал эмнэлэг үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХСИС-ийн Удирдлагын сургууль, ШУТИС, “Их засаг” их сургууль, “NAB” групп, “Энвайрн” ХХК зэрэг  байгууллагуудын доктор, профессор, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” Монгол Улсын их, дээд сургуулийн оюутан, суралцагч, магистрант, судлаач  нарын дунд “Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх түүний хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнүүд”

•“Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах арга хэмжээ”;

•“Гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хамтын ажиллагаа”;

•“Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнийг хэрэгжүүлэх арга зам”;

•“Химийн хорт бодисын ашиглалт, хорт бодисын аюулгүй байдлыг хангах зарим асуудал”  эрдэм шинжилгээний бага хурлуудыг амжилттай зохион байгуулан явуулсан.

Хөгжүүлэх сургалт:

Тэнхимийн “Гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэл” хичээлийн хүрээнд сонсогч нарт практик дадлага олгох зорилгоор  Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор дунд сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” талаар тэдний хайртай үлгэрийн баатруудаар төлөөлүүлэн  жүжигчилсэн тоглолт  сургалтыг явуулж, мөн  сонсогч, суралцагчдын дунд  “Аврагч” клубыг сонсогч оюутнуудын соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дадлага ажлаар хангах, мэдлэг чадвартай, бүтээлч хандлагатай сонсогч, оюутнуудыг бэлтгэж  эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино.

Багш нарын бүтээлүүд:

Сонсогчдын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулахад ашиглах сурах бичиг, гарын авлагын хүрэлцээтэй  байдлыг хангахын тулд  багш нар  гарын авлага, сурах бичиг эрхлэн гаргаж байна.

 Тухайлбал:

  • Хурандаа У.Ганхөлөг,  хурандаа Х.Сүхбаатар нар “Хүн ам, газар нутгийн инженерийн хамгаалалт” сурах бичиг;
  • “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт ЭШБХ-ын эмхэтгэл;
  • “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах арга хэмжээ” сэдэвт ЭШБХ-ын эмхэтгэл;
  • “Гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хамтын ажиллагаа” сэдэвт ЭШБХ-ын эмхэтгэл;
  • “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт эссе бичлэгийн уралдааны эмхэтгэл;
  • “Химийн хорт бодисын ашиглалт, хорт бодисын аюулгүй байдлыг хангах зарим асуудал” сэдэвт ЭШБХ-ын эмхэтгэл зэрэг бүтээлүүдийг  тус тус хэвлүүлэн сургалтанд ашиглаж байна.

 

Буцах