Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
  • 2018 онд Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг дэмжих, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар Хууль сахиулахын их сургуулийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан.
  • Хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас сургалтын үйл ажиллагаанд ашиглагдах техник, багаж хэрэгсэл, ном сурах бичгийг авч байнга хамтран ажиллаж байна.
  • Мөн гадаад орны ижил төстэй их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлж ОХУ, БНСУ, Польш, Унгар улстай хамтран ажиллаж сонсогчдыг суралцуулан, сонсогчдын танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад ХСИС-ийн захирал, ОБЕГ-ын дарга нарын хамтарсан тушаал, удирдамжийн дагуу зохион байгуулж байна.

 

Буцах