Онцгой байдлын сургууль

Онцгой байдлын сургуулийн анхны суурь 1990 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн НАХЯ-ны сайдын б/49 дүгээр тушаалаар НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд нэг жилийн хугацаатай мэргэжлийн гал сөнөөгч бэлтгэх дамжааны сургалтыг явуулж эхэлсэнээр тавигдсан 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдөр   Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй Дотоод хэргийн сайдын хамтарсан 19/А/39 дүгээр тушаалаар Их сургуулийн дэргэд Онцгой байдлын сургуулийг байгуулснаар үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна.

  • 1991-2003 онд Дунд боловсролтой “Галын техникч”
  • 2004-2007 онд Бакалаврын боловсролтой “ Эрх зүйч-галын ажилтан”
  • 2008-2009 онд Дипломын дээд боловсролтой “Галын техникч”
  • 2011 оноос Бакалавр боловсролтой “Онцгой байдлын байгууллагын ажил-эрх зүй” мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаад 2013 оноос “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр
  • 2016 оноос нөөцийн чиглэлээр  “Эдийн засаг” мэргэжлээр,
  • 2016 оноос “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” эчнээ 3, 5 жилийн сургалт;
  • 2018 оноос –Галын техникч мэргэжлийн дунд боловсролтой алба хаагчдад “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” D/103205/, 1,5 жилийн бакалаврын хөтөлбөрийн эчнээ анги шинээр авч сургалтыг явуулж байна. 

Бие бүрэлдэхүүн:

Онцгой байдлын сургууль нь 15 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй, Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль,  Оросын Холбооны Улсын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академи, БНСУ-ын Чанвоны их сургууль, МУИС, ТИС, ХААИС-д мэргэжил эзэмшсэн чадварлаг багшлах боловсон хүчнээр хангагдан мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтыг явуулж байна.

Онцгой байдлын сургуулийн өнөөгийн бүрэлдэхүүнд:

  • Захирал –хурандаа Х Сүхбаатар
  • Лаборант - ахлагч Б.Батцэцэг;
  • Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч –хошууч Э.Батбаяр
  • Багш –хошууч Ц.Ганчимэг
  • Багш -хошууч Г.Хатанбаатар
  • Багш-ахмад Г.Чулуунбаатар
  • Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч–хурандаа С.Баттөмөр;
  • Багш- ахмад Н.Отгонбаяр
  • Багш- ахлах дэслэгч Л.Булганхангай
  • Багш- ахлах дэслэгч С.Бодьгэрэл
  • Эдийн засаг-нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч-дэд хурандаа, доктор /Ph.D/, Х.Мягмаржав /Монгол Улсын зөвлөх агрономич/;
  • Багш-дэслэгч Н.Одмаа
  • Сургалтын арга зүйч-ахлах дэслэгч З.Даваасүрэн
  • Сургалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн– ахмад Т.Нармандах;
  • Дамжааны захирагч багш – цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батболд нар ажиллаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд 15 албан хаагч, 268 суралцагч нийт 283 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Цаашдын зорилт: Онцгой байдлын сургууль нь чадварлаг боловсон хүчин, орчин үеийн сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангагдсанаар олон улсын дээд сургуулийн түвшинд хүрч, мэргэжлийн, чадварлаг, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг үндэсний хэмжээний  сургууль болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

                       

Буцах