Сонсогч, суралцагчдын холбоо

Хууль сахиулахын их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбоо нь 1999 онд Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн Сонсогч оюутны холбоо нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, сонсогч оюутан суралцагчдын эрх ашгийг хамгаалж, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн үзэл бодлын илэрхийлэл нь болон ажиллаж байна.

СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН ХОЛБООНЫ ЗОРИЛГО: Их сургуулийн эрхэм зорилгыг дээдэлж, их сургуулийн нийт сонсогч, суралцагчдын эрх, нийтлэг ашиг сонирхлыг Монгол Улсын болон Олон Улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, сонсогч, суралцагчдын сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

СОНСОГЧ, СУРАЛЦАГЧДЫН ХОЛБООНЫ УРИА: Бид Хууль сахиулагчийн маргаашийг

                                                                      Сонсогчийн маргаашаар төсөөлдөг.

 Холбооны тэргүүний мэндчилгээ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнчээр хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх нүр их хөдөлмөрийг үүрэлцэн буй эрхэм багш, ажилтан, албан хаагч болон хууль сахиулах байгууллагын ирээдүйн залгамж халааг түшилцэхээр түүчээлэн буй эрхэм сонсогч, суралцагч та бүхний амар амгалан айлтган мэндчилье. Хууль сахиулах салбарын шинэчлэлийн хүрээнд төрөлх их сургууль маань ч өргөжин тэлж буй энэ цаг үед та бид ажиллаж, суралцаж буй нь шинийг эрэлхийлэгч эрдэмтэн судлаачид, сурах үйлсийн эзэд сонсогч, суралцагч бидэнд илүү их боломжийг нээн өгч байна. Их сургуулийн нийт бие бүрэлдэхүүний эрдэм шинжилгээ, судалгаа  явуулах болон сурах таатай орчин бүрдэж буйтай зэрэгцэн сонсогч, суралцагчийн өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонсогч, суралцагчдын хөгжлийн төвтэй болгохоор их сургуулийн удирдлагуудын хүрээнд хэлэлцэгдэж буйг хэлэхэд таатай байна. Сурах их үйлсийн чин хүслээр жигүүрлэсэн зуу зуун сонсогч, суралцагчидыг бодитоор төлөөлөх, эрх ашгийг хамгаалах их хариуцлагыг хүлээлгэсэн та бүхний итгэлийн галыг бөхөөлгүй, улам дэвжин дээшилсэн холбоо байхаар бид бүхэн зүтгэж байна. Та бүхнийг сонссон, та бүхнийг дэмжсэн, та бүхний дуу хоолой болсон чадварлаг хамт олныг бий болгон ажиллахад бидний хамтын ажиллагаа их тул хамтдаа зүтгэхийг уриалж байна. Эрдэмтэн багш, сонсогч, суралцагч та бидний сурах үйлс дардан, оюуны мэлмий тунгалаг байг.

 Хүндэтгэсэн: Монголын оюутны холбооны хяналтын зөвлөлийн дарга,                   Хууль сахиулахын их сургуулийн сонсогч, суралцагчдын холбооны тэргүүн,                   Ахлах түрүүч                                                 Мөнхсайханы Түвшинсанаа

 Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Хууль сахиулахын их сургуулийн Сонсогч, суралцагчдын холбооны 18-р чуулган  2016 оны 06-р сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, чуулганд оролцогч сонсогчдын саналын дагуу дараах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн сонгогдон үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэргүүн: Цагдаагийн сургуулийн 321-р дамжааны ахлах түрүүч М.Түвшинсанаа
Дэд тэргүүн: Цагдаагийн сургуулийн 325-р дамжааны түрүүч Б.Баттүвшин
Хяналтын зөвлөлийн дарга: Онцгой байдлын сургуулийн 611-р дамжааны дэд түрүүч  Б.Ууганбаяр
Удирдах зөвлөлийн гишүүн: Цагдаагийн сургуулийн 311-р дамжааны сонсогч Б.Ариунгуа
Удирдах зөвлөлийн гишүүн: Онцгой байдлын сургуулийн 611-р дамжааны сонсогч Д.Тэмүүжин
Удирдах зөвлөлийн гишүүн: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 511-р дамжааны сонсогч С.Бямба-Эрдэнэ
Удирдах зөвлөлийн гишүүн: Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 211-р дамжааны суралцагч Э.Билгүүн
 Бүрэлдэхүүн сургуулийн Сонсогч, суралцагчдын зөвлөл

Цагдаагийн сургуулийн Сонсогч, суралцагчдын зөвлөл

дарга: 325 дугаар дамжааны сонсогч Б.Маналжав

Хилийн сургуулийн Сонсогч, суралцагчдын зөвлөл

дарга: 433 дугаар дамжааны сонсогч Ө.Билгүтэй

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Сонсогч, суралцагчдын зөвлөл

дарга: 

Онцгой байдлын сургуулийн Сонсогч, суралцагчдын зөвлөл

дарга: 612 дугаар дамжааны сонсогч дарга Б.Сүмбэрдаръяа

Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн сонсогч, суралцагчдын зөвлөл

дарга: 211 дүгээр дамжааны суралцагч Ш.Баасанжав

Эмэгтэй сонсогч, суралцагчдын зөвлөл

дарга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 512-р дамжааны сонсогч Д.Хулан

 

Буцах