Харуул хамгаалалтын тэнхим

Харуул хамгаалалтын тэнхим нь өнөөдрийн байдлаар тэнхимийн эрхлэгч 1, дэд профессор 1, ахлах багш 1, багш 1, нууцын номын санч 1, нийт 5 орон тоотойгоор “Аюулгүй байдал-Хууль сахиулах ажил” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж, Их сургуулийн хэмжээнд жишиг хөтөлбөр болгох, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах, сургалтын технологийг мэдлэгээс чадамжид суурилсан сургалтад шилжүүлэх, хамт олны манлайллыг хангах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО

Их сургууль болон бүрэлдэхүүн сургуулийн зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулагч, эрдэмжсэн чадварлаг, санаачилгатай багийг төлөвшүүлж, тэргүүний нэгж, хамт олон болох, практик  эрэлтэд нийцсэн чадварлаг, мэргэжлийн зөв хандлагатай хүний нөөцийг бэлтгэх

 

Тэнхимийн өнөөгийн бүрэлдэхүүн

В.Онон                

-Тэнхимийн эрхлэгч, хошууч

Б.Галбадрах   

 -Дэд профессор, хууль зүйн доктор, ахлах дэслэгч

Г.Хосбаяр      

 -Ахлах багш, хууль зүйн магистр, ахмад

Э.Өнөболд  -Багш, магистр, ахмад
Х.Цэгмид  -Нууцын номын санч, хэл шинжлэлийн магистр, ахлагч

 

Тэнхимийн товч түүх

1996 оны 11 дүгээр сарын 22-нд Хууль зүйн сайдын 191, ЦЕГ-ын даргын 326 дугаар тушаалаар тэр үеийн Цагдаагийн дээд сургуулийн бүтцэд Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийг анх байгуулсан бол Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахад түүний бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль байгуулагдсан байна.

Тус тэнхим нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн бүтцэд Их сургуулийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх зүйн орчны шинэчлэл, бэлтгэн гаргаж буй төгсөгчийн мэргэжлийн онцлог зэрэгтэй уялдан:

  • Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхим
  • Аюулгүй байдлын тэнхим
  • Харуул хамгаалалтын тэнхим гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

 Тус тэнхимийн эрхлэгчээр х/а Б.Нямгомбо, х/а Л.Алтансүх, х/а Б.Баясгалан, багшаар х/а Ю.Сэрсэнжав, а/х М.Хүрэлбат, х/ч Н.Батдорж, а/х Б.Баярсайхан, а/х О.Пүрэвсүрэн, х/ч Б.Бямбабаатар, а/х Р.Ууганбаяр, тэнхимийн туслах ажилтнаар д/а М.Ундрах, д/а Б.Баяндэлгэр нар тус тус ажиллаж байв.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Тэнхимийн багш нар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй”, “Хорих байгууллагын аюулгүй байдал, харуул хамгаалалт”, “Аюулгүй байдлын үндэс”, “Гүйцэтгэх ажлын үндэс”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаа”, “Тогтоол гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийн хэрэглээ”, “Тусгай бэлтгэл”,  “Баривчлах, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” зэрэг хичээлүүдийг өдөр, эчнээ ангиудад дагнан заадаг.

Буцах