Мэндчилгээ

Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн уурхай болсон эрдэмтэн багш нар, оюутан, магистрант, докторант, төгсөгч нартаа Ахисан шатны боловсролын сургуулийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрдэм судлалын гэгээн үйлст тань амжилт хүсч, амрыг эрэн мэндчилье!

Манай их сургууль олон улсын жишиг, загвараар шинэчлэгдэн зохион байгуулагдаж Хууль зүйн яамны харъяа агентлаг, байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, технологийг их сургуулийн стандартад нийцүүлж, шинэчлэх ажил идэвхтэй өрнөж байна.

Хууль сахиулахын их сургуулийн сургалтад суурилсан их сургуулийн тогтолцооноос судалгааны их сургуулийн тогтолцоонд шилжих зорилтыг цогц байдлаар, төгс, эрчимтэй хэрэгжүүлэхэд удирдлага, профессор багш, судлаач, магистрант, докторант нарын хүчин чармайлтыг чиглүүлэн нэгтгэх зорилгоор их сургуулийн бүтцэд Ахисан шатны боловсролын сургууль байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой юм.

Тус сургуулийн үйл ажиллагаа нь хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах байгууллагуудад мэргэжлийн өндөр түвшинд үүрэг гүйцэтгэх, судалгааны ажил эрхлэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, ёс зүйг эзэмшсэн судлаач мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

Манай хамт олон үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд хууль сахиулах-аюулгүй байдлын чиглэлээр төрөөс баримтлах бодлого, олон улсын нийтлэг жишигт нийцүүлж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд үндэслэн аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн, судлаач бэлтгэж хууль сахиулах салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг нээж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Манай цахим хуудсанд өөрийн үнэтэй цаг заваа гарган зочилсон Танд талархал илэрхийлэхийн ялдамд танд болон танай гэр бүлд эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Ахисан шатны боловсролын сургуулийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Жаргалсайханы Мөнхболд

Буцах