Ахисан шатны боловсролын сургууль

Хууль зүйн сайдын 2014 оны 10-р сарын 06-ны өдөр А/166 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, анх удаа “Төгсөлтийн дараах сургууль” Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүнд шинээр байгуулагдсан. Хууль зүйн сайдын 07-р сарын 03-ны өдрийн А/147-р тушаалаар Ахисан шатны боловсролын сургууль нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус сургууль нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, олон улсын нийтлэг жишигт нийцүүлж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд үндэслэн:

  • Гэмт явдал судлал-эрх зүй;
  • Цагдаа судлал;
  • Хил судлал;
  • Шинжлэн магадлах ухаан;
  • Гамшиг судлал;
  • Эдийн засгийн аюулгүй байдал;
  • Мэдээллийн аюулгүй байдал;
  • Мөрдөх алба;

чиглэлээр суралцагсдад эрдэм шинжилгээ, сургалт, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудад мэргэжлийн өндөр түвшинд үүрэг гүйцэтгэх, судалгааны ажил эрхлэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, ес зүйг эзэмшсэн магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, судлаач бэлтгэхийн зэрэгцээ хууль сахиулах салбарын албан хаагч нарт англи, орос, хятад, герман хэлний түр сургалтыг зохион байгуулж байна.

Ахисан шатны боловсролын сургууль нь дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Профессорын  судалгааны багийн үйл ажиллагааг тогтмолжуулах;
  • Мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, гадаадын болон дотоодын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх;
  • Сургалтад дэвшилтэт технологи ашиглах, шинэчлэх;
  • Гадаадын иргэн суралцагч элсүүлэн суралцуулах;
  • Хууль сахиулах салбарт хамаарах докторын  дараах сургалт судалгааны ажлыг ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургуульд төвлөрүүлэн явуулах;
  • Хууль сахиулах салбарын боловсон хүчнийг гадаад хэлжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
  • Чиглэл тус бүрээр мэргэшүүлэх лаборатори байгуулах;
  • Судлаач оюутанг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх;
Буцах