Ахлагчийн сургууль

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшсэн зөв хандлагатай албан хаагч бэлтгэхэд оршино.

БИДНИЙ УРИА

Бид мэдлэг, чадвар, оюун ухаанаа дайчлан хууль сахиулах байгууллагын шилдэг ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэнэ.

АХЛАГЧИЙН СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН

Бүтэц, орон тооны хувьд:

1.    Захирал - 1

2.    Сургалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн - 1

3.    Сургалтын менежер – 1

4.    Сургалтын арга зүйч – 2

5.    Сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн - 1

6.    Дэг журам албаны зохион байгуулалтын багийн ахлагч - 1

7.    Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицер-багш-1

8.    Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан -1

9.    Тэнхимийн эрхлэгч-5

10. Ахлах багш - 3

11. Багш - 13

12. Дамжааны захирагч-багш - 3

13. Жижүүрийн офицер - 4

14. Жагсаалын дарга-1

15. Лаборант – 5  нийт 43 багш, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

АХЛАГЧИЙН СУРГУУЛИЙН АЛБА ХААГЧДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ахлагчийн сургуулийн захирал, доктор /Ph.D/, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар

 

 

Боловсрол: Дээд, “Төрийн удирдлагын магистр” , “Хууль зүйн ухааны доктор (Ph.D)”  

Мэргэжил:  “Хуульч”

Ажил эрхлэлтийн байдал:

1.    1990-1992 онд Эргүүл хамгаалалтын газар эргүүлийн цагдаа;

2.    1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;

3.    1996 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч;

4.    1996-2000 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;

5.    2000-2003 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст дэд, эрүүгийн тасгийн дарга;

6.    2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газар онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга ;

7.    2006-2008 онд Нийслэлийн цагдаагийн газар хэв журмын хэлтэст хэлтсийн дарга;

8.    2008-2011 онд Цагдаагийн академийн цагдаагийн мэргэжлийн сургалт, судалгааны төвийн дарга;

9.    2011-2012 онд Дотоод хэргийн их сургуулийн мэргэжлийн сургалтын төвийн дарга;

10. 2012 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн захирлаар ажиллаж байна. 

Сургалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Мөнхзаяа

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2011 оноос хойш Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд захирлын туслах, тоо бүртгэл бичиг хэргийн ажилтан

2. 2016 оноос дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Лаборант, цагдаагийн ахлагч Ц.Эрдэнэдолгор

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр

Мэргэжил: “Багш”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2002-2004 онд БЗД-ийн 10-р хороонд зохион байгуулагч,

2. 2005-2012 онд Цагдаагийн Академийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд туслах ажилтан,

3. 2012-2013 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд захирлын туслах,

4. 2013-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Криминалистикийн тактикийн тэнхимд туслах ажилтан,

5. 2016-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд Тоо бүртгэл, бичиг хэргийн ажилтан,

6. 2017 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд лаборантаар ажиллаж байна. 

Лаборант, цагдаагийн дэд ахлагч Б.Дулмаа 

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Эрх зүйч” 

Ажил эрхлэлтийн байдал: 

1. 2014-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд сургалтын туслах ажилтан,

2. 2016 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд лаборантаар ажиллаж байна. 

Сургалтын менежер, хурандаа Б.Лувсанравдан  

Боловсрол: Дээд, Магистр, Докторант

Мэргэжил: “Хилийн албаны ажилтан, хуульч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2000-2001 онд Хилийн 0129 дүгээр ангид заставын орлогч

2. 2001-2005 онд Хилийн цэргийн дээд сургуулийн цэргийн албаны тасагт дамжааны захирагч, багш

3. 2005-2008 онд Хилийн цэргийн дээд сургуулийн Хилийн факультетад арга зүйч багш

4. 2008-2011 онд Хилийн цэргийн дээд сургуулийн Мэдээлэл соёл, сурталчилгааны албаны дарга

5. 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд сургалтын арга зүйч

6. 2013-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд ахлах багш

7. 2014-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд Хил хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч

8. 2016-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд сургалтын менежер

9. 2017 оны 12 сар хүртэл Хууль сахиулахын их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газар мэргэжлийн сургалтын баг менежер

10. 2017 оны 12 сараас Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна. 

Сургалтын арга зүйч, цагдаагийн дэд хурандаа Б.Пүрэвсайхан  

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1990-1992 онд УАБХЕТ-ын ХЦ-ийн ангид 0129-р ангид заставын  улс төрийн орлогч,

2. 1992-1994 онд Нийслэлийн цагдаагийн газрын ЭХ-ийн 801-р хороонд цагдаа

3. 1994-1995 онд Тус хороонд салааны захирагч

4. 1995-1997 онд Тус хороонд сумангийн захирагч

5. 1997-1998 онд Хорооны сургалтын ахлах байцаагч

6. 1998-1999 онд Эрүүгийн дүн бүртгэл хариуцсан ахлах байцаагч

7. 1999-2003 онд Тасгийн дарга

8. 2003-2007 онд Эргүүл хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч

9. 2011-2013 онд Мэргэжил сургалтын төвийн Ахлагчийн сургуульд багш

10. 2013-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд чиглэлийн ахлах мэргэжилтэн

11. 2014-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтын багийн эрхлэгч, сургалтын төлөвлөлт , багц цагийн гүйцэтгэл хариуцсан багийн ахлагч, сургалтын менежер

12. 2016 оны 05 сараас Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд сургалтын арга зүйч

13. 2017 оны 12 сар хүртэл Хууль сахиулахын их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын газар бакалаврын сургалтын багт сургалтын арга зүйч

14. 2017 оны 12 сараас Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд сургалтын арга зүйчээр ажиллаж байна. 

Сургалтын арга зүйч, дэд хурандаа Д.Гандаваа   

Боловсрол: Дээд, Магистр, Докторант

Мэргэжил: “Шалган нэвтрүүлэх алба-Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2000-2002 онд Улсын иргэний хамгаалалтын газрын Хэнтий аймаг дахь Аврах салбарт Шүхэрчин-химичин аврагч

2. 2006-2007 онд Хилийн 0164 дүгээр ангид салааны захирагч

3. 2007-2010 онд Хил хамгаалах албаны Тусгай бэлтгэлийн цогцолбор заставын дарга

4. 2010-2011 онд Хилийн 0345 дугаар ангид /ХЦДС/ Дамжааны захирагч-багш, шалган нэвтрүүлэх албаны багш, захирлын туслах,  захиргаа, нууцын ажилтан

5. 2011-2015 онд  хойш Хууль сахиулахын их сургуульд Захиргаа, нууц, дотоод хяналт шалгалт эрхэлсэн ахлах мэргэжилтэн, Зэвсэг, техникийн ахлах мэргэжилтэн

6. 2015 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд сургалтын арга зүйчээр ажиллаж байна. 

Сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Баясгалан  

Боловсрол: Дээд, Боловсрол судлалын магистр

Мэргэжил: “Англи-монгол хэлний багш-судлаач”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2003-2007 онд БХИС-ийн ГХСТөвд багш

2. 2008-2011 онд ЦА-ийн гадаад хэлний тэнхимд багш

3. 2011-2012 онд ДХИС-ийн гадаад хэлний тэнхимд багш

4. 2013-2014 ХСИС-ийн гадаад хэлний сургалтын багт багш

5. 2014-2017 оны хүртэл Сургалтын хэлтэс, Сургалтын албанд хөтөлбөр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

6. 2017 онд СБЗГ-ийн ахисан шатны сургалт хариуцсан мэргэжилтэн

7. 2017 оны 12 дугаар сараас АС-ийн сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

Лаборант Х.Тунгалаг

Боловсрол: Дээд, Магистр

Мэргэжил: “Цагдаагийн ажилтан - Эрх зүйч”, “Инженер”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1993-2004 онд Цагдаагийн дээд сургуульд лаборант, кабинетын эрхлэгч, нууцын номын сангийн эрхлэгч

2. 2004-2008 онд Цагдаагийн академийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны хэлтсийн доктор магистрын сургалт хариуцсан арга зүйч

3. 2008-2012 онд Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт сургалт хариуцсан байцаагч

4. 2012-2014 онд Улаанбаатар хотын цагдаагийн газарт сургалт хариуцсан байцаагч

5. 2015-2016 онд “Сутай” дээд сургуулийн Сургалтын албанд сургалтын мэргэжилтэн

6. 2017 оны 5-р сарын 08-наас ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн номын санч-лаборантаар ажиллаж байна. 

Лаборант Д.Отгонсүрэн

Боловсрол: Дээд, Магистр

Мэргэжил: “Бага ангийн багш”, “Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1993-2000 онд  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлд ЕБС-д багш ангийн багш,

2. 2017 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд лаборантаар ажиллаж байна. 

Цагдаагийн албаны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ч.Аюурзана

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр, Докторант

Мэргэжил:  “Хуульч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1991-1998 онд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, паспортын байцаагч;

2. 1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд, гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч;

3. 2002-2008 онд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн дарга, сургалт боловсон хүчин хариуцсан дэд дарга;

4. 2008-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дарга;

5. 2014-2015 онд  Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга;

6. 2015 оноос ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 

Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Х.Эрдэнээ

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр, Докторант

Мэргэжил: “Эрх зүйч-цагдаагийн ажил”

Ажил эрхлэлтийн байдал

1. 2003-2004 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын НХЖХТасагт эргүүлийн цагдаа;

2. 2008-2010 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт хэсгийн төлөөлөгч;

3. 2010-2011 онд Нийгмийн хэв журам хамгаалах тасагт хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч;

4. 2011-2013 онд Замын цагдаагийн тасагт байцаагч;

5. 2014-2016 Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн цагдаагийн албаны тэнхимд багш,

6. 2016 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн цагдаагийн албаны тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. 

Цагдаагийн албаны тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Гандуулга

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр, Докторант

Мэргэжил: “Эрх зүйч-цагдаагийн ажил”

Шатрын спортын мастер

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1999-2003 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа;

2. 2003-2007 онд Цагдаагийн академид сонсогч;

3. 2007-2012 онд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, хариуцлагатай зохицуулагч;

4. 2012-2013 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн офицер;

5. 2013-2014 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэст хэв журмын офицер;

6. 2014 оноос Хууль Сахиулахын Их Сургуулийн Ахлагчийн сургуулийн цагдаагийн албаны тэнхимийн багшаар ажиллаж байна.

Цагдаагийн албаны тэнхимийн багш, цагдаагийн ахмад Д.Батдаваа

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр

Мэргэжил: ““Цагдаагийн ажилтан-эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2002 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч;

2. 2002 оны 09 сараас тус хэлтэст мөрдөн байцаагч;

3. 2004-2009 онд Нийслэлийн цагдаагийн газрын Эрэлч нохойн албанд цагдаа;

4. 2010-2011 онд Заамар суман дахь сум дундын цагдаагийн хэлтэст цагдаа;

5. 2011 оны 8 дугаар сараас Цагдаагийн академийн дамжааны захирагч, дэг журмын офицер;

6. 2011 онд Дотоод хэргийн их сургуулийн Мэргэжлийн сургалтын төвд багш; 

7. 2012 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны  тэнхимд ахлах багш, багшаар ажиллаж байна. 

Цагдаагийн албаны тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золбаяр

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр  

Мэргэжил: “Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1.    2009-2012онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар эргүүлийн цагдаа;

2.    2012 оноос оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн цагдаагийн албаны  тэнхимд багшаар ажиллаж байна. 

Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнхбат

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр  

Мэргэжил: “Эрх зүйч-цагдаагийн байгууллагын ажилтан”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1988-1991 онд СОТ-2 барилгын трестэд фасадчик;

2. 1991-1999 онд ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд цагдаа, бага дарга, 1999-2003 онд Эргүүл хамгаалалтын газарт салааны дарга, эргүүлийн офицер;

3. 2003-2007 онд Эргүүл хамгаалалтын газарт дүн бүртгэл хариуцсан ахлах офицер;

4. 2007-2013 онд эргүүл, хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах офицер, тактик, төлөвлөлт хариуцсан чиглэлийн ахлах офицер;

5. 2014 онд ЦЕГ-ын Олон Нийтийн Аюулгүй Байдлын Хангах Газарт ахлах мэргэжилтэн;

6. 2014 оны 05 дугаар сараас Тахарын ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн тахарын албанд Хуяглан хүргэх хэлтсийн дарга;

7. 2015 оны 02 дугаар сараас Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимд ахлах багш, 2016 оны 07 дугаар сараас Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн  эрхлэгчээр ажиллаж байна.

Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн ахмад Д.Батбаяр  

Боловсрол: Дээд, магистр

Мэргэжил: “Эрх зүйч” Хууль зүйн магистр

Боксын ОУХМ, Гардан тулааны III дантай,

Кендогийн I дантай

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1992 онд ЦЕГ-ын 0801-р хороонд эргүүлийн цагдаа, ШАМБ-д цагдаа,

2. 1999 онд ЦЕГ-ын 3 дугаар тусгай тасагт довтолгооны ажилтан

3. 2002 онд мэргэн буудагч, 2003 онд ахлах офицер, 2004 онд бүлгийн дарга

4. 2007 оны 4-р сард Авилгатай тэмцэх газарт дэд даргын туслах комиссар

5. 11-р сард байгууллага алба хаагчдын аюулгүй байдал хариуцсан ажилтан комиссар

6. 2017 оны 9-р сард ЦЕГ-ын ОНАБХГ-ын хамгаалалтын 3-р газар

7. 2017 оны 12 дугаар сараас ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн ТТБТ-ийн багшаар ажиллаж байна. 

Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн ахмад Э.Хэрлэн  

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр  

Мэргэжил: Эрх зүйч, “Ерөнхий цэргийн командын офицер”

Буудлагын спортын II зэрэгтэй

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2007-2008 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротод салааны захирагч;

2. 2009-2010 онд “Хайрын хэл” төрийн бус байгууллагад оффис менежер;

3. 2011 онд Дотоод хэргийн их сургуулийн Мэргэжлийн сургалтын төвд багш;

4. 2012 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд багшаар ажиллаж байна. 

Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн дадгалжуулагч багш, цагдаагийн  ахлах дэслэгч Ш.Алтанбагана  

Боловсрол: Дээд, магистрант

Мэргэжил: “Эрх зүйч” 

Powerlifter спортын төрлөөр МУОУ-ын хэмжээний мастер, ОХУОУ-ын хэмжээний мастер

   Ажил эрхлэлтийн байдал:

1. 2010-2012 онд “Алагтай цэцэн” компанид тамирчин;

2. 2013-2015 онд “Пауэр Мартин” компанид тамирчин;

3. 2015-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Соёмбо спорт хороонд дасгалжуулагч багш;

4. 2017 оноос Ахлагчийн сургуулийн Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн дасгалжуулагч багшаар ажиллаж байна. 

Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн  ахмад Д.Отгонсүрэн  

Боловсрол: Дээд, бакалавр   

Мэргэжил: “Сэтгэл зүйч”, “Цагдаагийн ажил-Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2007-2010 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст сэтгэл зүйч;

2. 2010-2017 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст сэтгэл зүйч;

3. 2017 оны 02 дугаар сараас Ахлагчийн сургуулийн Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимд багшаар ажиллаж байна. 

Тактик, тусгай бэлтгэлийн тэнхимийн багш, дэслэгч С.Мөнгөншагай  

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Ургамал хамгаалал хорио цээрийн шинжээч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2006-2013 онд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид усчин – аврагч

2. 2013 – 2015 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангид усчин – аврагч

3. 2015 онд ХСИС-ийн Ахлагчийн сургуульд сургалтын багийн дадлага сургалт хариуцсан мэргэжилтэн

4. 2016 онд ХСИС-ийн СБЗГ-ын мэргэжлийн сургалтын багийн сургалтын мэргэжилтэн;

5. 2017 онд ХСИС-ийн Ахлагчийн сургуульд Тактик тусгай бэлтгэлийн тэнхимд багшаар ажиллаж байна.

 

Хил хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Амартүвшин

Боловсрол: Дээд,  Хууль зүйн магистр

Мэргэжил: “Хилийн алба команд-Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2006 оноос Хилийн 0277- р ангид Хилийн албаны офицер;

2. 2006-2007 онд тус ангид заставын орлогч;

3. 2007-2008 онд Хилийн заставын дарга;

4. 2008-2009 онд Хилийн боомтын дарга;  

5. 2009-2011 онд Хилийн цэргийн дээд сургуулийн дамжааны захирагч;

6. 2011 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд багш;

7. 2012-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хил хамгаалах албаны тэнхимд ахлах багш;

8. 2016 оноос онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хил хамгаалах албаны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Хил хамгаалах албаны тэнхимийн ахлах багш, дэд хурандаа С.Пүрэвдорж

Боловсрол: Дээд, Хил судалын магистр 

Мэргэжил: “Шалган нэвтрүүлэх албаны ажилтан-Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

  1. 2006 онд Хилийн 0277-р анги, Эрээнцав шалган                     нэвтрүүлэх боомтын орлогч;

2. 2006- 2009 онд Хилийн 0253 р ангид Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга;

3. 2009- 2010 онд  0253 ангид штабын орлогч, харуул хамгаалалтын тасгийн дарга;

4. 2010-2011 онд Хилийн 0303 дугаар тусгай салбарт Албаны бэлэн байдал, гэрээт хилчний асуудал хариуцсан ахлах ажилтан;

5. 2011-2013 онд Хилийн 0131 дүгээр анги, Гашуун сухайт авто замын Шалган нэвтрүүлэх боомтын дарга;

6. 2013 онд Хилийн 0151 дүгээр ангид бэлтгэл заставын орлогч;

7. 2013 оны 07 дугаар сараас Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд багш;

8. 2016 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хил хамгаалах албаны тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна. 

Хил хамгаалах албаны тэнхимийн багш, ахмад Д.Банзрагч 

Боловсрол: Дээд, магистрант  

Мэргэжил: “Ар талын албаны ажилтан”

Чөлөөт бөхийн спортын дэд мастер

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2010 оны 7 сард Хилийн 0277 дугаар ангийн 5 дугаар заставын сургалт эрхэлсэн орлогч;

2. 2011 оны 8 сард тус отрядын төвд, Барилга орон сууц албаны дарга;

3. 2012 оны 8 сард тус ангийн Хилийн 3 дугаар заставын дарга;

4. 2013 оны 3 сард Хилийн 0151 дүгээр ангийн Сургалт хамгаалалтын заставт Мэдээлэл соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч;

5. 2013 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хилийн хилийн албаны тэнхимд багшаар ажиллаж байна. 

Хил хамгаалах албаны тэнхимийн багш, цагдаагийн дэд  ахлагч Э.Баттөр

Боловсрол: Дээд, магистрант

Мэргэжил: “Компьютерийн график, дезайнер”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2012-2014 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багш

2. 2015-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд дадлагажигч ажилтан

3. 2017 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Хил хамгаалах албаны тэнхимд багшаар ажиллаж байна. 

Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ж.Алтанхуяг

Боловсрол: Дээд, Гамшиг судлалын магистр  

Мэргэжил: “Эрх зүйч-Галын албаны ажилтан”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2005-2010 онд Цагдаагийн Академийн Онцгой байдлын албаны тэнхимд багш;

2. 2010-2011 онд Онцгой байдлын ерөнхий газарт Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн;

3. 2011-2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын Тусгай мэргэжлийн сургалтын төвд Сургалтын албаны дарга;

4. 2013 оноос Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

 

 

Онцгой байдлын албаны тэнхимийн ахлах багш, хошууч Д.Хадбаатар 

Боловсрол: Дээд, Гамшиг судлалын магистр

Мэргэжил: “Галын техникч”, “Экологи, байгаль хамгаалал

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1996-1997 онд Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 52 дугаар ангид гал сөнөөгч;

2. 1998-1999 онд Дулааны цахилгаан станцад Галын гэрээт туслах байцаагч;

3. 1999-2000 онд Гал унтраах 52 дугаар ангид салааны бага дарга;

4.  2002-2003 онд Гал түймрийн улсын хяналтын байцаагч;

5.  2003-2008 онд Гал унтраах 52 дугаар ангийн захирагч;

6. 2008-2009 онд Сургалт сурталчилгаа, мэдээлэл холбоо хариуцсан мэргэжилтэн;

7. 2009-2011 онд Хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

8.  2011-2013 онд сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн;

9. 2013 онд Хууль сахиулахын их сургуулийн харьяа Ахлагчийн сургуульд багшаар томилогдон ажиллаж байна.

 

Онцгой байдлын албаны тэнхимийн багш, ахмад Ю.Ганзориг   

 

Боловсрол: Дээд, Гамшиг судлалын магистр    

Мэргэжил: “Төрийн захиргаа, удирдлагын менежер”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1994-2000 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид Химичин

2.  2000-2001 БХИС-ийн салаан захирагчийн дамжаанд салаан дарга

3.  2001-2005 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид тагнуулын салаан дарга

4.  2005-2008 онд Аврах тусгай анги химичин аврагч

5.  2008-2012 онд Аврах тусгай ангид бүлгийн дарга

6.  2012-2013 онд ОБЕГ-ын харьяа Сургалтын төвд дамжааны захирагч

7.  2013-2017 онд ХСИС-ийн Ахлагчийн сургуульд ахлах багш

8.  2017 оноос ХСИС-ийн Ахлагчийн сургуульд багш, ахлах багшаар ажиллаж байна. 

Онцгой байдлын албаны тэнхимийн багш, ахлах дэслэгч Б.Цэнд

 

Боловсрол: Дээд, Магистрант

Мэргэжил:  Эрх зүйч

Ажил эрхлэлтийн байдал: 

1. 2005 оны 5-р сард Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид  Аврагч химичин

2. 2012 оны 11-р сард Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын зохицуулагчийн туслах    

3. 2013 оны 7-р сард Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид аврах бүлгийн дарга

4. 2015 оны 5-р сард Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид аврах ажиллагааны мэргэжилтэн

5. 2016 оны 02-р сард Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн багшаар ажиллаж байна.    

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн эрхлэгч, хошууч Д.Мягмарсүрэн 

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр, Докторант

Мэргэжил: “Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2000-2005 онд Авдрант дахв онцгой, чанга дэглэмтэй Хорих 403 дугаар ангид хянагч

2. 2005-2007 онд  Булган аймаг дахь жирийн дэглэмтэй Хорих 439 дүгээр ангид ээлжийн дарга

3. 2007-2008 онд Булган аймаг дахь онцгой дэглэмтэй Хорих 439 дүгээр ангид харуул дэглэмийн байцаагч

4. 2008-2010 онд Цагдан хорих 461 дүгээр ангид Нийгмийн ажилтан

5. 2010-2011 онд Хорих 407 дугаар ангид нийгмийн ахлах ажилтан

6. 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуулийн Мэргэжлийн сургалтын төвийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны багш

7. 2013-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах багш

8. 2014 оноос онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн багш, ахмад О.Шинэбаяр

 

Боловсрол: Дээд, Нийгмийн ухааны магистр

Мэргэжил: “Багш”, “Нийгмийн ажилтан”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2009-2011 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангид бичиг хэргийн эрхлэгч;

2. 2011-2012 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангид нийгмийн ажилтан;

3. 2012-2013 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангид хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн;

4. 2013-2014 онд Хорих 407 дугаар ангид нийгмийн ахлах ажилтан;

5. 2014-2015 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэргэжил, сургалтын сургалтын төвд сургалтын менежер;

6.  2016 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимд багшаар ажиллаж байна.

 

Дэг журам, албаны зохион байгуулалтын багийн ахлагч, дэд хурандаа Н.Батсүх 

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Ерөнхий цэрэг команд ШТАБ-ын офицер”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1995 онд Зэвсэгт хүчний Мото буудлагын 131 дүгээр анги салаан захирагч;

2. 1996-1998 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн  хүндэт харуулын ротод салаан захирагчаар;

3. 1998-2002 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн харуул үйлчилгээний тусгай ротын захирагч;

4. 2003-2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гадна харуул хамгаалалтын албанд харуулын дарга, гадна хамгаалалт хяналтын албаны ахлах байцаагчаар ажиллаж байсан.

5. 2013-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд Салбарын дарга

6. 2017 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын ахлах офицер, Дэг журам, албаны зохион байгуулалтын багийн ахлагчаар ажиллаж байна. 

Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицер-багш, цагдаагийн дэд хурандаа Г.Сонинбаяр 

Боловсрол: Дээд, Нийтийн албаны магистр

Мэргэжил: “Командын офицер, Төрийн захиргааны ажилтан”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2000-2001 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч;

2. 2001-2004 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагч;

3. 2004-2005 онд Цагдаагийн академид дамжааны захирагч;

4. 2005-2007 онд Цагдаагийн академийн соён гэгээрүүлэх ажил хариуцсан ахлах байцаагч;

5. 2007-2011 онд Цагдаагийн академид дамжааны захирагч;

6. 2012 онд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн салбарын дарга,  

7. 2013-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд дамжааны захирагч-багш;

8. 2015 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын офицероор ажиллаж байна. 

Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан-багш хошууч Т.Ганпүрэв

Боловсрол: Дээд, “Хил судлалын магистр”

Мэргэжил: “Цэргийн сэтгэл судлал”, “Эрх-зүйч”

Монголын үндэсний бие хамгаалах урлагийн хар бүс II дан

Цэргийн мэргэжлийн III зэрэгтэй

Цэргийн үлээвэр хөгжмийн I зэрэгтэй

Ажил эрхлэлтийн байдал: 

1. 2002-2003 онд Хилийн 0151 дүгээр ангид харуул ротын жагсаалын дарга албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаасан.

2. 2003-2004 онд Хилийн 0151 дүгээр ангид Хөгжмийн салаанд “Хөгжимчин” албан тушаалд ахлагч цолтой ажилласан.

3. 2004-2008 онд Хилийн цэргийн дээд сургуульд “Цэргийн сэтгэл судлал Эрх-зүйч” мэргэжлээр суралцаж төгссөн.

4. 2008 онд Хилийн 0245 дугаар ангид “Соёлын төвийн дарга”;

5.  2008-2010 онд Хилийн цэргийн дээд сургуулийн дамжааны захирагч-багш;

6. 2010-2011 онд Дотоод хэргийн их сургуулийн мэргэжил сургалтын төвд дамжааны захирагч-багш;

7.  2011-2015 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш;

8. 2015 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан-багшаар ажиллаж байна. 

Дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн 

Боловсрол: Дээд, Бакалавр

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2008-2012 онд Цагдаагийн академийн жагсаалын дарга;

2. 2012-2013 онд Дотоод хэргийн их сургуулийн жагсаалын дарга;

3. 2013-2014 оны 07 дугаар сар хүртэл Хууль сахиулахын их сургуулийн жагсаалын  дарга;

4. 2014 оны 07-12 дугаар хүртэл Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш;

5. 2015 оны 07 дугаар сар хүртэл Хууль сахиулахын их сургуулийн ёс журмын офицер;

6. 2015 оны 07 дугаар сараас Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багшаар ажиллаж байна. 

Дамжааны захирагч-багш, ахмад Б.Батдэлгэр 

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Хилийн албаны ажилтан”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2011-2012 онд Хилийн 0101 дүгээр ангийн “Сүхбаатар төмөр замын Шалган нэвтрүүлэх застав”-т орчуулагч шалгагч;

2. 2012-2013 онд Хилийн 0101 дүгээр ангийн “Тавт Шалгалт хамгаалалтын застав”-т ээлжийн дарга;

3. 2013-2014 онд Хилийн 0101 дүгээр ангийн шуурхай жижүүр;

4. 2014 оноос одоог хүртэл Хууль Сахиулахын Их сургуулийн Ахлагчийн сургуульд дамжааны захирагч-багшаар ажиллаж байна.

Дамжааны захирагч-багш, цагдаагийн дэслэгч Г.Ууганбаатар  

Боловсрол: “Дээд” Бакалавр

Мэргэжил: “Хүний нөөцийн менежмент”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2011-2013 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн II салбарт харуулын дарга

2. 2014-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд жагсаалын дарга

3. 2016 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуульд жижүүрийн офицероор ажиллаж байна.

 

Жижүүрийн офицер, цагдаагийн хошууч О.Бадралттөр 

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Эрх зүйч, хуульч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 1992-1996 онд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа

2. 1996-1999 онд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч

3. 1999-2001 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн шуурхай албанд мөрдөн байцаагч

4. 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн шуурхай албанд хариуцлагатай жижүүр

5. 2005-2008 онд Багахангай дүүргийн цагдаагийн тасагт хэсгийн байцаагч

6. 2008-2010 онд Багахангай дүүргийн цагдаагийн тасагт нийгмийн хэв журам хамгаалах албанд ахлах байцаагч

7. 2014-2015 онд Цагдаагийн ерөнхий газрын автобаазд жолооч

8.  2015 оноос Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн жижүүрийн офицероор ажиллаж байна.

 

Жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Жамъяндорж 

Боловсрол: Дээд, Хууль зүйн магистр

Мэргэжил: “Англи хэл-орчуулагч”, Эрх зүйч“

Ажил эрхлэлтийн байдал:

1.  2010-2011 онд Цагдаагийн мэргэжлийн сургалт судалгааны төвд туслах ажилтан;

2. 2011 оны 12 дугаар сараас Ёс журам бэлэн байдлын газрын Цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэст дамжааны захирагч-багш;

3. 2012 оны 12 дугаар сараас Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш;

4. 2016 оны 12 дугаар сараас жижүүрийн офицероор томилогдон ажиллаж байна.

Жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Х.Цэлмэг  

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Цэргийн команд, Төрийн захиргаа”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын сургалт дадлагын төвд жижүүрийн цагдаа

2. 2014-2015 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа сургалтын төвд туслах төлөөлөгч

3. 2015-2016 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст хөдөлгөөн эргүүлийн цагдаа, хорооны цагдаа, эргүүлийн цагдаа

4. 2016 оноос Ахлагчийн сургуульд жижүүрийн офицероор ажиллаж байна.

 

Жижүүрийн офицер, цагдаагийн ахмад С.Бат-Эрдэнэ  

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэргэжил: “Цахилгааны инженер”, “Цагдаагийн ажил-эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2010-2011 онд “Эх голомтын илч” ХХК-д инженер;

2. 2011-2015 онд Хууль сахиулахын их сургуульд цахилгааны инженер;

3. 2016 оноос Ахлагчийн сургуульд жижүүрийн офицероор ажиллаж байна. 

Жагсаалын дарга, ахлах ахлагч М.Тайванбаатар 

Боловсрол: Дээд, Бакалавр

Мэрэгжил: “Цагдаагийн ажил-Эрх зүйч”

Ажил эрхлэлтийн байдал:

1. 2006- 2008 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хилийн 0146-р агид Харуулын дарга

2. 2008-2011 онд Улаанбаатар  хот Хилийн 0253-р тусгай ангид  Харуулын дарга

3.  2011-2016 онд Хууль сахиулахын их сургуульд Авто баазын жолооч

4. 2016-2017 оноос Хууль сахиулах сургуулийн Ахлагчийн сургуульд жагсаалын даргаар ажиллаж байна. 

 

 

Буцах