Цагдаагийн албаны тэнхим

Тус тэнхим нь тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ч.Аюурзана, ахлах багш, цагдаагийн ахмад Х.Эрдэнээ, багш, цагдаагийн ахмад Д.Батдаваа, багш, цагдаагийн хошууч Д.Гандуулга, багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.Золбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар “Цагдаа”, “Цагдаа-зохицуулагч”, “Цагдаа-жолооч”, цагдаагийн офицер бэлтгэх сургалтуудг тус тус зохион байгуулдаг. 

Дээрх мэргэжлээр сургалтад хамрагдахаар ЦЕГ-ын судалгаанд хамрагдаж, боловсон хүчинд тавигдаж байгаа шаардлагад нийцсэн иргэдээс ХСИС-ийн элсэлтийн журамд заасны дагуу ЦЕГ-т элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, иргэдээс бие бялдар, сэтгэн бодох чадвар, хууль эрх зүйн мэдлэг шалгалт авч тэнцсэн иргэдэд  сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

Чадамжид суурилсан модульт сургалтын хөтөлбөрийн дагуу “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс, Нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагааны тактик, Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн байгууллагын захиргааны үүрэг, Зохицуулагч цагдаагийн хийж гүйцэтгэх ажиллагаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Цагдаагийн байгууллагын ажиллагаа, Цагдаагийн алба хаагчийн харилцааны ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, Хүний эрх ба Цагдаагийн байгууллага, Гэмт хэрэг, зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа” зэрэг 21 төрлийн хичээлээр  1-3 сарын 598-994  цагийн багтаамжтайгаар онол 30 хувь, дадлага 70 хувь гэсэн харьцаатай явагдаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын  Хүний нөөц, сургалтын хэлтсээс сургалтын хөтөлбөрт оруулах саналыг бичгээр авч, захиалгат байгууллага болон мэргэжлийн сургалтад тавигдах шаардлагыг хангасан алба хаагчдад дадлага чадвар олгох сургалтыг хичээлийн хөтөлбөрт түлхүү тусган  явуулж байна.  

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газар, түүний харьяа нэгжүүдэд “Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр танилцах болон үйлдвэрлэлийн дадлагуудыг 14 хоногийн хугацаатай зохион байгуулдаг.

Чадамжид суурилсан модульт сургалтын хөтөлбөрийн хүрээнд Хээрийн сургалт хичээлийн хөтөлбөрийг боловсруулан, хөтөлбөрийн дагуу Гүнжийн хоолой дахь сургалтын төвд 14 хоногийн хугацаатай дадлага сургалтыг явуулж, бие даалтын ажлуудын сэдэв, гүйцэтгэх шалгуур үзүүлэлт, ашиглах материал, гүйцэтгэх хугацаа зэргийг зааж өгснөөр суралцагч бие даалтын ажил гүйцэтгэхэд ойлгомжтой болж өгсөн.

Тус тэнхим нь суралцагч нарын танин мэдэхүйн цар хүрээг тэлж, оюун ухааныг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий “Ахлагч” клуб, шатар болон “Лектор” илтгэл, мэтгэлцээний дугуйлангуудыг ажиллуулж байна.

Мөн суралцагчдад танхимын бус цагаар суралцагчдын бие бялдар, өв тэгш хүмүүжил олгох хөгжүүлэх, усны аюулаас өөрийгөө болон бусдын амь насыг аврах чадвар олгох үүднээс Нийслэлийн усан сургалтын төвтэй хамтран усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын хугацаанд танхимын бус цагаар суралцагчдад мото бэлтгэлийн сургалтыг явуулж мотоцикл барих “А” ангиллын үнэмлэх олгодог.

ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

Буцах