Хил хамгаалах албаны тэнхим

Тус тэнхим нь тэнхимийн эрхлэгч  хошууч Б.Амартүвшин, ахлах багш дэд хурандаа С.Пүрэвдорж, багш, ахмад Д.Банзрагч, багш цагдаагийн дэд ахлагч Э.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын захиалгаар “Харуулын дарга”, “Шалган нэвтрүүлэх албаны шалгагч хилчин”, “Хилийн цэргийн офицер”, “Хилчин” бэлтгэх сургалтад “Хил хамгаалалтын эрх зүй”, “Хилийн манааны алба”, “Харуулын алба”, “Хил хамгаалалтын тактик”, “Мөр судлал”, “Цэргийн сургалт онол арга зүй”, “Галын бэлтгэл”, “Ерөнхий тактик”, “Цэргийн байр зүй”, “Хилийн инженер техникийн бэлтгэл”, “Хилийн харуулын аж ахуй”, “Мэдээлэл соёл сурталчилгааны ажил”, “Сэтгэл зүйн бэлтгэл”, “Шалган нэвтрүүлэх албаны эрх зүйн баримт бичиг”, “Шалган нэвтрүүлэх алба манаа”, “Шалган нэвтрүүлэх алба техник хэрэгсэл”, “Шалган нэвтрүүлэх албаны бүртгэл мэдээлэл зүй”, “Бие хамгаалах бэлтгэл” зэрэг 24 төрлийн хичээлээр  сургалтыг  Чадамжид суурилсан Модуль сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулдаг.

Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх болон сургалтын хэлтсүүдийн саналыг үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан сургалтыг зохион байгуулж байна.

 

ХИЛ ХАМГААЛАХ АЛБАНЫ АХЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

Буцах