Онцгой байдлын албаны тэнхим

Онцгой байдлын албаны тэнхим нь тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Ж.Алтанхуяг, ахлах багш, хошууч Д.Хадбаатар, ахлах багш, ахмад Ю.Ганзориг, багш, ахлах дэслэгч Б.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тус тэнхим нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Аврагч, гал сөнөөгч”, “Аврах,гал унтраах автомашины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн”, Онцгой байдлын албаны “Офицер” бэлтгэдэг.

Тус мэргэжлээр сургалтад хамрагдахаар ОБЕГ-ын судалгаанд хамрагдаж, боловсон хүчинд тавигдаж байгаа шаардлагад нийцсэн иргэдээс ХСИС-ийн элсэлтийн журамд заасны дагуу ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс хамтран бие бялдар, сэтгэх бодох чадвар, монгол  хэл, найруулга зүйн шалгалт авч сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

Сургалтын хугацаанд “Онцгой байдлын албаны үйл ажиллагааны Эрх зүйн үндэс, Онцгой байдлын албаны үйл ажиллагааны дүрэм журам, Хүний эрх ба Онцгой байдлын ажил, Аврагчийн сэтгэл зүй, Сэтгэл зүйн бэлтгэл, харилцааны ур чадвар, Аврах ажиллагааны үндэс, Гал унтраах арга зүй, Гал унтраах багаж зэвсэглэмж, Экологи, байгаль хамгаалал, Байр зүй, холбооны бэлтгэл, Албан хэрэг хөтлөлт, Галын унтраах автомашины үүрэг зориулалт, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, Амьдрах ухаан, Биеийн тамир, Англи хэл, Мэдээлэл зүй, Удирдах ур чадвар, манлайлал, цэргийн хэргийн мэдлэг зэрэг 19 төрлийн хичээлийг 1-4 сарын хугацаатай Чадамжид суурилсан Модуль сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хичээл сургалтыг явуулж байна.

Сургалтын үйл ажиллагааг захиалагч байгууллагуудтай хамтран байгуулсан гэрээ, санамж бичиг,  тушаалуудын дагуу явуулдаг. Үүнд:

Суралцагчдын танхимаар үзсэн онолын мэдлэгийг бататгах, ажил, албанд нь мэргэшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлын хамтарсан тушаал, удирдамжийн дагуу танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг 14-21 хоногийн хугацаатай тогтмол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэн, Шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангиудад зохион байгуулдаг.

Мөн хамтарсан тушаал, удирдамжийн дагуу суралцагчдын танхимаар судалсан онолын мэдлэгийг баталгаажуулах, газар орон дээр болон бодит байдалд тулгуурлан хээрийн дадлага, сургалтыг Налайх дүүргийн 8 хороо “Чингис өвөлжөө”, “Бумбат хад”, ХСИС-ийн “Гүнжийн хоолой” сургалтын төв зэрэг газруудад урсгал усны, ханан хадны, гал унтраах багаж зэвсэглэмж, химийн, аврах уяа зангилаа, байр зүй, холбоо, хүн эмнэлэг зэрэг хичээлүүдийг жил бүр 14-21 хоногийн хугацаатай хөтөлбөрийн дагуу сахилга зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны өндөр түвшинд  зохион байгуулдаг.

Үүнээс гадна танхимын бус цагаар суралцагчдыг бие бялдрыг хөгжүүлэх, өв тэгш хүмүүжил олгох, усны аюулаас өөрийгөө болон бусдын амь насыг аврах чадвар олгох үүднээс Нийслэлийн усан сургалтын төвтэй хамтран усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг зохион байгуулж Чадамжийн гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгодог.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АХЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

 

Буцах