Хууль сахиулахын докторын ажил хамгаалуулах зөвлөл

ХУУЛЬ САХИУЛАХЫН ДОКТОРЫН АЖИЛ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/168 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн дэргэд “Хууль сахиулахын докторын ажил хамгаалуулах зөвлөл”-ийг байгуулсан.

Хамгаалуулах зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж, цөөнгүй эрдэмтдийг төрүүлсэн.

“Хууль сахиулахын докторын ажил хамгаалуулах зөвлөл”-ийн орлогч дарга, Монгол Улсын Гавъяат хуульч, доктор (Sc.D), профессор С.Жанцан нас барсан, нарийн бичгийн дарга, доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн а/222 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх “Хууль сахиулахын докторын ажил хамгаалуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ. Уг тушаалаар хамгаалуулах зөвлөлийн даргаар Академич Жүгнээгийн Амарсанаа, орлогч даргаар доктор, дэд профессор Б.Бөхчулууны Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар доктор Очирхуягийн Зоригт, гишүүдээр хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнбалтавын Сарантуяа, доктор, профессор А.Лхагва, Асхарын Муратхан, Батбуянгийн Бат-Эрдэнэ, Баастын Пүрэв, Галбатын Гантөмөр, Заяатхүүгийн Төрмандах, Навааны Гантулга, Мятавын Цогтоо, Жаргалсайханы Мөнхболд нар томилогдсон байна.

         ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦЭХ ДОКТОРЫН АЖЛЫН ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн а/138 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийг түшиглэсэн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн дүрэм, хамгаалуулах зөвлөлөөр хэлэлцэх докторын докторын ажлын чиглэлийг шинэчлэн баталсан байна.

Мөн Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/133 дугаар тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүний өмсгөлийн тодорхойлолт, загвар”-ыг баталжээ.

БҮРЭЛДЭХҮҮН

 Дарга: Академич, Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Амарсанаа

Боловсрол:

МУИС-ийн хуулийн факультет

Москвагийн Улсын Их сургуулийн дэд эрдэмтэн

Хамгаалсан сэдэв: “Эрх зүйн хэм хэмжээ тогтоох процессын асуудлууд” Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, “Хүний эрхийн салбар дахь олон улсын болон үндэсний эрх зүйн харьцуулсан шинжилгээ” Хууль зүйн шинжлэх ухааны доктор

Мэргэжил: Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

МУИС-ийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, орлогч декан,

Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрын яамны газрын дарга,

Улс төрийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн тэнхимийн эрхлэгч,

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд,

Шүүхийн ерөнхий Зөвлөлийн дарга,

Үндсэн хуулийн цэцийн гишүүн,

Хууль зүйн үндэсний төвийн захирал,  

Үндсэн хуулийн цэцийн дарга асан,

 Орлогч дарга: Доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль

ЗХУ-ын ДЯЯ-ны их сургуулийн аспирантур

Хамгаалсан сэдэв: Монгол Улсын шүүн таслах ажиллагаан дахь мэргэжилтэн, шинжээчдийн эрх зүйн байдал

Мэргэжил: Эрх зүйч-шинжээч

Ажлын туршлага:

Улсын Цагдан Сэргийлэх газрын шинжлэх ухаан техникийн хэлтэст шинжээч, Криминалистикийн шинжилгээний төвд ахлах шинжээч, 

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, факультетийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга,

ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Удирдлагын сургуулийн захирал,

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал бөгөөд Шинжлэх ухаан технологийн газрын дарга,

ХСИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал,

ХСИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал

 Нарийн бичгийн дарга: Доктор (Ph.D) О.Зоригт

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль

Дархан-Уул аймаг дахь Удирдлагын хөгжлийн институт

ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академи

Хамгаалсан сэдэв: “Авилгалтай тэмцэхэд Монголын Цагдаагийн эрүүгийн албаны гүйцэтгэх ажлыг зохион байгуулах нь”

Мэргэжил: Хуульч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,

Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст ахлах байцаагч,

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт дэд дарга,

Замын цагдаагийн газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга,

Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга,

Нийслэлийн цагдаагийн газрын дарга,

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга,

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

 Гишүүн: Доктор (Ph.D), Монгол Улсын Гавьяат хуульч А.Лхагва

Боловсрол:

Санхүү, эдийн засгийн техникум

ЗХУ-ын ДЯЯ-ны академи

ЗХУ-ын ДЯЯ-ны удирдах ажилтан бэлтгэх, давтан сургах институт

Хамгаалсан сэдэв: “Засан хүмүүжүүлэх байгууллагад хорих ял эдлэгсэдийн хөдөлмөр, зохион байгуулалт, түүний эрхийн асуудал”

Мэргэжил: Нягтлан бодогч, хуульч

Ажлын туршлага:

Говь-Алтай, Булган аймаг дахь НАХХэлтэс, Цагдан сэргийлэх анги, НАХЯ-ны төв санхүүд нягтлан бодогч,

Зүүнхараа дахь хорих ангид үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, ЗХБУГ-ын улс төрийн хэлтэст сурган, эрх зүйн мэргэжилтэн, сэтгүүлийн нарийн бичгийн дарга, НАХЯ-ны “Сонор, сэрэмж” нарийн бичгийн дарга,

НАХЯ-ны намын хороон салбар хариуцсан зохион байгуулагч,

УЦСЕГ-ын Улс төрийн хэлтэст тасгийн дарга,

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, ДХИС, ХСИС-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн дарга, эрхлэгч

 Гишүүн: Доктор (Ph.D) А.Муратхан

Боловсрол: ЗХУ-ын Хилийн цэргийн дунд сургууль  

ЗХУ-ын маршал С.К.Тимошенкогийн нэрэмжит хими-хамгаалалтын академи Хамгаалсан сэдэв: Уулархаг болон говь цөлийн бүсэд хориглож байгаа мото буудлагын дивизийн бие бүрэлдэхүүнийг нейтроны цацрагаас хамгаалах нь

Мэргэжил: Химийн инженер

Ажлын туршлага:

Хилийн отрядын салаа, салбарын захирагч,

ХбаДЦУЕГ-ын штабт албаны дарга,

Хилийн цэргийн ангийн штабын дарга,

ХХЕГ-ын штабт ахлах офицер,

Цагдаагийн дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

БХЯ-нд Хилийн цэргийн асуудал хариуцсан ахлах түшмэл,

ЦИС-ийн эрдмийн зэргийн сургалтын албаны дарга,

БХИС-ийн ХЦС-ийн тэнхимийн эрхлэгч,

БХИС-ийн Хилийн цэргийн сургуулийн захирал,

ХЦДС-ийн сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал,

ХЦДС-ийн эрдэм шинжилгээний төвийн дарга, эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Хил судлалын төвийн дарга 

 Гишүүн: Доктор (Ph.D) Б.Бат-Эрдэнэ

Боловсрол:

ОХУ-ын ДЯЯ-ны Волгоград хотын дахь Мөрдөн байцаах ажилтны дээд сургууль

ЗХУ-ын ДЯЯ-ны академи 

Хамгаалсан сэдэв: “Сэжигтнийг албадан саатуулах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”  

Мэргэжил: Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

Улсын мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагч,

Цагдаагийн дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний алба хариуцсан дэд захирал,

Цагдаагийн академийн дэд захирал,

Улсын дээд шүүхийн шүүгч

 Гишүүн: Доктор (Ph.D) Б.Пүрэв

Боловсрол:

Худалдааны техникум

ОХУ-ын ДЯЯ-ны Дээд сургуулийн Нийгмийн ухааны академи

Хамгаалсан сэдэв: “Монгол Улсад төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөн нь”

Мэргэжил: Нягтлан бодогч, хуульч

Ажлын туршлага:

Улсын их дэлгүүр тооцооны нягтлан бодогч,

Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт төлөөлөгч, УЦСЕГ-т орчуулагч, тасгийн дарга,

МАХН-ын Төв хороонд зааварлагч, зохион байгуулагч, тасгийн эрхлэгч,

Сайд нарын зөвлөлийн орон нутаг хариуцсан хэлтсийн дарга, Засгийн газрын харьяа Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,

“Бамбай” компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн хуулийн бодлогын болон цэргийн бодлогын салбар зөвлөлийн гишүүн,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Монголын сангийн тэргүүн, Хасагт хайрхан дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн

 Гишүүн: Доктор (Ph.D) Г.Гантөмөр

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны академи

МУИС-ийн Хууль зүйн сургууль

ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургууль

Хамгаалсан сэдэв: "Монгол Улс, Оросын Холбооны Улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ялтай байдлын институт, түүнд хийсэн харьцуулсан судалгаа"

Мэргэжил: Эрх зүйч, багш

Ажлын туршлага:

Багануур цагдаагийн хэлтэст өмчийн төлөөлөгч,

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч,

ДХИС-д Сургалт эрхэлсэн дэд захирал,

ХСИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга,

ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал,

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч

 Гишүүн: Доктор (Ph.D) З.Төрмандах

Боловсрол:

ОХУ-ын ДЯЯ-ны Академи

Төрийн Удирдлагын академи

АНУ-ын Лос-Анжелос хотын Цагдаагийн академи

Хамгаалсан сэдэв: “Хүнийг санаатай алах гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх үйл ажиллагаа”

Мэргэжил: Хуульч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:            

СБД-ийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,

Эрүүгийн цагдаагийн газрын дарга,

Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах,

БГД-ийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга,

Эрүүгийн цагдаагийн газрын орлогч дарга,

Цагдаагийн академийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч

 Гишүүн: Доктор (Ph.D) Н.Гантулга

Боловсрол:

ЗХУ-ын ДЯЯ-ны Рязень хотын дээд  сургууль

МУИС-ийн магистр, докторын сургалт

ОХУ-ын Москва хотын Найрамдлын их сургуулийн аспирантур

Хамгаалсан сэдэв: “Хуулийн албан ёсны тайлбар, онол, практикийн асуудал” /Монгол Улсын жишээн дээр/

Мэргэжил: Эрх зүйч

Ажлын туршлага:

НАХЯ-ны системд төлөөлөгч,

Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал,

Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал

 Гишүүн: Доктор (Ph.D) Ж.Мөнхболд

Боловсрол:

Цагдаагийн академи

Шихихутуг хууль зүйн дээд сургууль

ОХУ-ын Москва хотын ДЯЯ-ны их сургууль

Хамгаалсан сэдэв: “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд эрүүгийн эрх зүй, криминологийн тулгамдсан асуудал” 

Мэргэжил: Эрх зүйч

Ажлын туршлага:

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,

Эрүүгийн цагдаагийн газрын V хэлтэст эрүүгийн төлөөлөгч,

Эрүүгийн цагдаагийн газрын IV хэлтэст эрүүгийн төлөөлөгч,

Цагдаагийн академид сургалтын арга зүйч,

ДХИС-ийн Магистр, докторын сургалтын албаны дарга,

ХСИС-ийн Магистр, докторын сургалтын албаны дарга,

ХСИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, сургуулийн захирал,

ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн захирал

 Гишүүн: Доктор (Ph.D) Ц.Сарантуяа

Боловсрол:                                                     

ОХУ-ын Воронеж хотын

Улсын Их сургуулийн хуулийн факультет

Герман улсын Халлегийн Улсын их сургууль докторантур  

Хамгаалсан сэдэв: “Өөрөө удирдах ёс ба ардчилал: Ардын төлөөлөгчдийн байгууллагын систем дээр харуулав” Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, “Үндсэн хуулийн процессын эрх зүйн үүсэл, хөгжил, суурь асуудал”  Хууль зүйн шинжлэх ухааны доктор

Мэргэжил: Хуульч

Ажлын туршлага:

Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан,

МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд түшмэл, зөвлөх, гишүүн,

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн монгол дахь төслийн удирдагч

 Гишүүн: Доктор (Ph.D) М.Цогтоо

Боловсрол:

Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийн хуулийн анги

Москвад УАХХ-ны Дээд сургууль

Сэдэв: Тагнуул хийх гэмт хэргийг сөрөх тагнуулын аргаар илрүүлэх онол, арга зүйн асуудал

Мэргэжил: Хуульч

Ажлын туршлага:

УАБХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тусгай тасгийн дарга,

Тагнуулын ерөнхий газарт хэлтсийн дарга, албаны дарга,

Үндэсний Тагнуулын Академид тэнхимийн эрхлэгч, дэд захирал

 

Буцах