Хэвлэл, редакцийн алба

Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/170 дугаар тушаалаар Хэвлэл, редакцийн хэлтэс байгуулагдсан.

Хэвлэл, редакцийн хэлтсийн даргаар доктор (Ph.D), цагдаагийн хошууч С.Гантулга, ахлах редактораар цагдаагийн хурандаа Д.Болдбаатар, редактораар Ш.Эвсанаа, эх бэлтгэгч-дизайнераар цагдаагийн дэд ахлагч Х.Баднаажонон, хэвлэгч, зураг авагчаар А.Бямбабаяр, дэвтэрлэгчээр Н.Цолмон ажиллаж байна.

Тус хэлтэс нь Их сургуулийн хэвлэл, редакцийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх, эрх зүйн болон судлаачийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, оюуны бүтээл туурвихад арга зүйн дэмжлэг үзүүлэх, оюуны бүтээлд редакци хийх, дүгнэлт гаргах, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, Их сургуулиас эрхлэн гаргаж буй мэргэжлийн сэтгүүлийн нийтлэлийн бодлогод хяналт тавих, иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Хэвлэл, редакцийн хэлтэс нь Их сургуулийн профессор багш, судлаачдын оюуны бүтээлийг профессорын судалгааны багийн дүгнэлтийг үндэслэн хүлээн авч, Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэлийн нэгдсэн бодлогод нийцүүлэн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, редакци хийж, дүгнэлт гаргах, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, ном, сурах бичгийн чанар, ашиглалт, хүртээмжийн талаар судалгаа явуулж, Их сургуулиас захиалгаар боловсруулах болон номын санд баяжилт хийх оюуны бүтээлийн талаар санал уламжлах, Их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүнийг сургууль, бүтцийн нэгжийн захиалгаар хэвлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Буцах