Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхим

Зорилго:

Монгол улсын  нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, үндэсний аюулгүй байдал , хүмүүнлэгийн тусламжийн чиглэлийн   мэргэжлээр орчин үеийн шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ.

Үндсэн сургалт:

Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхим нь тэнхимийн эрхлэгч-1, багш-2 боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр Онцгой байдлын сургуулийн бакалавр, магистрын сургалтын түвшинд улсын нөөцийн эдийн засаг, эрх зүй, удирдлага зохион байгулалт, агуулахын аж ахуй болон  гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чиглэлээр

  • Эдийн засгийн онолын үндэс
  • Маркетингийн үндэс
  • Менежментийн үндэс
  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Микро эдийн засаг
  • Макро эдийн засаг
  • Эдийн засгийн эрх зүй
  • Санхүүгийн бүртгэл
  • Үйлдвэрлэлийн эдийн засаг
  • Бараа судлалын онолын үндэс
  • Таримал ургамалын үрийн аж ахуй
  • Агуулахын аж ахуй
  • Бизнес удирдлага төлөвлөлт
  • Зардал удирдлагын бүртгэл
  • Эдийн засгийн эрсдлийн удирдлага
  • Дунд түвшиний нягтлан бодох бүртгэл
  • Хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа
  • Материал судлал
  • Санхүүгийн удирдлага
  • Газрын тосны аж үйлдвэрийн технологи, хадгалалт
  • Эдийн засгийн аюулгүй байдал
  • Санхүү, эдийн засгийн шинжилгээ
  • Аюулгүй байдлын үндэс
  • Барааны экспертиз
  • Хүнс судлал
  • Гамшгаас хамгаалах нөөцийн үндэс зэрэг 26 төрлийн хичээлийг танхимийн болон дадлагын сургалтаар зохион байгуулдаг.

Сургалт, эрдэм шинжилгээний ажил:

2018-2019 оны хичээлийн жилд ЭЗНУТ-ийн багш нар Онцгой байдлын сургуулийн баклаврын болон  Гамшиг судлалын магистр, докторын түвшинд  мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн сургалтыг  Сургалт чанарын албанаас  баталсан хувиарын  дагуу  зохион байгуулж байна.

Дадлага сургалтыг үр дүнтэй зохион байгуулахын тулд Хөрс-биохимийн лаборатори байгуулан сургалт, судалгааны ажлыг явуулж, тус лабораторид Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораториос 2 шинжээч Хөрс-биохимийн лабораторид хөрсний шинжилгээний арга зүйгээр туршлага солилцов.

Гамшиг судлалын профессорын багийн болон Хамгаалуулах зөвлөлийн  4-удаагийн хуралдааыг зохион байгуулж 24 магистрантын судалгааны ажлыг хэлэлцүүлж хамгаалуулсан. 2018 онд тус тэнхимийн багш нар 3 магистрын судалгааны ажлыг удирдан хамгаалуулж, 6-магистрантын судалгааны ажилд албан ёсны шүүмж бичсэн.

2019  оны хичээлийн жилд тус тэнхим дээр  “Гамшиг судлал”-ын чиглэлээр 2 магистрант 1 докторант судалгааны ажлаа хийж  байна.

Лабораторийн судалгаа, шинжилгээ:

Хөрс-биохимийн лабораторийн 2017 онд хээрийн судалгаагаар Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт тариалан эрхэлдэг “Чүн гэрэл энерги”,  ХХК-ний тариалангийн талбайн хөрсний 50 ширхэг дээжинд механик бүрэлдэхүүний шинжилгээ, 2 аж ахуй нэгж байгууллагын буудайн 2 сортийн үрэнд чанарын үзүүлэлтийн шинжилгээ хийж хүлээлгэн өгсөн.

Улсын нөөцийн цэг, салбаруудад болох дараах газруудад Төв аймгийн Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Булган аймгийн Ингэт толгой, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Улаанбаатар хотын ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбарт туршигдаж буй “Буудайн сорт сорилт”-ын судалгааны хөрсний дээжинд агрохимийн шинжилгээ хийж үр дүнг нэгтгэн хүргүүлсэн.

Багш нарын бүтээлүүд:

Монголын мэдээ сонины 3 сарын №057 (4907) дугаарт “Хотын нэг иргэнд 317.8 кг бодис ногдож байна” сэдэвт хөрсний бохирдлын судалгааны ажлын чиглэлээр ярилцлага өгсөн.

Онцгой байдлын сургуулиас улирал тутам эрхлэн гаргадаг “Гамшгийн эрсдэл судлал” онол арга зүйн сэтгүүлд тэнхимийн багш нар Хөрс-биохимийн лаборатори”-ийн шинжилгээний дүнг ашиглан “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын агууламжийн өнөөгийн байдалд хийсэн шинжилгээний дүн” сэдэвт өгүүлэл нийтлүүлэв.

 ОБЕГ-ын дэрэгдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Гамшиг судлал инноваци” онол арга зүйн сэтгүүлд “Байгалийн эрдэст багсармал тэжээл” сэдэв, Буриадын их сургуулиас эрхлэн гаргадаг “Природа внутреней Азий” сэтгүүлд “Содержание тяжелых металлов в почвах” сэдэвт хамтарсан өгүүллийг тус тус нийтлүүлсэн.

Онцгой байдлын сургуулиас улирал тутам эрхлэн гаргадаг “Гамшгийн эрсдэл судлал” онол арга зүйн сэтгүүлийн 2018 оны I улирлыг эмхэтгэн гаргасан.

“Нөөцийн бараа судлал” номны 2 бүлгийг бичиж, хэвлэлийн эхийг бэлтгэн хэвлэлтэнд өгсөн.

 

Буцах