Сонсогч, суралцагчийн хөгжлийн төв

Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубын танилцуулга

Зорилго:

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, удирдамжийн дагуу Гал унтраах техникийн олон төрөлт спортын секцийг тогтмол хичээллүүлж сонсогчдын бие бялдар, сэтгэл зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиас элсэн орсон сонсогчдод албаны спортыг сурталчлах, хичээллүүлэх, материаллаг баазыг бий болгоход оршино.  

Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубын хөгжил:

Гал түймэртэй тэмцэх байгууллагын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх зорилгоор 1991 онд Цагдаагийн дээд сургуулийн Цагдаагийн анхан шатны төвд Галын техникчийн анги шинээр нээгдэж анхны “Галын техникч” мэргэжилтэй офицер ажилтныг бэлтгэж эхэлсэн байдаг.

Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургууль болон шинэчлэгдэн байгуулагдаж сургалтын үйл ажиллагаа зохион байгуулснаас хойш 25 жилд Галын техникч мэргэжилээр 361, Гал түймэртэй тэмцэх байгууллагын ажилтан–эрх зүйч мэргэжилээр 64, Онцгой байдлын байгууллагын ажил–эрх зүйч мэргэжилээр 109 нийт 534 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргасан байна.

Онцгой байдлын сургуулийн баг тамирчид 60 жилийн түүхтэй гал унтраах техникийн олон төрөлт спортын бүс, улс, олон улс, азийн болон дэлхийн аварга, дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтуудад өндөр амжилт үзүүлж байна. Энэхүү амжилтуудыг гаргахад тэнхимийн эрхлэгч, онцгой байдлын хурандаа А.Ганжаргал, Б.Машбат, Д.Эрдэнэбилэг, хошууч Ж.Алтанхуяг ахлах багш, ОУХМ дэд хурандаа Д.Ганболд, С.Баттөмөр, спортын мастер, ахмад Ц.Алтансүх болон эрдэмтэн, судлаач багш нар маань өртөөлөн, залгамж холбоотой ажиллаж ирсэн байдаг.

Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх тамирчдын арга техник, ур чадварыг сайжржжлах шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргах нэргүй бөгөөд хүндтэй үүргийг үе үеийн багийн ахлагч, спортын мастер цолтой 18 сонсогч, тамирчид багш нартайгаа хамтран ажиллаж байсан нь энэхүү өндөрлөгт хүргэсэн билээ.

Клубын амжилт:

Түүхэн хугацааны мөчлөг бүрт амжилт ололт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж 1993 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер, ахлах түрүүч С.Баттөмөр ахлагчтай баг тамирчид 2 дугаар байр, 1997 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын мастер, хошууч Д.Ганболд багштай баг тамирчид 2 дугаар байрт тус тус багийн дүнгээр шалгарч байсан бөгөөд үе үеийн баг тамирчид маань бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байсан спортын арвин туршлага, уламжлалтай билээ.

Монголын гал унтраах техникийн олон төрөлт спортын улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн аварга, дэлхийн гал сөнөөгчдийн тоглолтонд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг тамирчдын үзүүлсэн амжилтыг сүүлийн 5 жилээр гаргаж үзүүлбэл:


Буцах