Албаны тусгай бэлтгэлийн тэнхим

Тэнхимийн зорилго: 

Хууль сахиулахын их сургууль болон Цагдаагийн сургуулиас дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд багшлах бүрэлдэхүүний чадавхийг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэх замаар суралцагчдад мэдлэг, дадлага, чадвар олгож, мэргэжлийн зөв хандлага төлөвшүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.   

Тэнхимийн түүхэн замнал

Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/166 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахад “Галын бэлтгэл, тусгай тактикийн тэнхим” нэртэйгээр Цагдаагийн сургуулийн бүтцэд анх үүсгэн байгуулжээ. Энэ  үед тус тэнхимийн эрхлэгчээр цагдаагийн хурандаа Д.Мөнхсайхан, багшаар цагдаагийн ахмад Д.Мөнхжаргал нар ажиллаж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 01-р сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн, батлахад Цагдаагийн сургуулийн бүтцэд “Албаны тусгай бэлтгэлийн тэнхим” нэртэйгээр нэмж баталсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 11-нд Хууль сахиулахын их сургуулийн захирлын Б/14 тоот тушаалаар тэнхимийн бүтэц, орон тоог  тэнхимийн эрхлэгч-1, ахлах багш 1, багш-1 байхаар баталж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Тэнхимийн бүрэлдэхүүн:

  • З. Цэрэнбат- Тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор (Ph.D), цагдаагийн дэд  хурандаа              
  • Ш. Чулуун - Ахлах багш, докторант, цагдаагийн дэд хурандаа
  • Э.Рэгдэндагва –Багш, докторант, цагдаагийн дэд хурандаа

Тэнхимийн эрхлэгч, багш нар “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх арга зүй”, “Цагдаагийн тусгай хэрэгсэл”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл”, “Тусгай бэлтгэл-1,2” зэрэг хичээлийг бакалаврын өдрийн болон эчнээ ангиудын сонсогч, суралцагч нарт сургалтыг явуулж  байна.

АЛБАНЫ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭНХИМ

Буцах