Багшлах бүрэлдэхүүний товч танилцуулга

СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Б.ХУРЦТУЯА 

 

Боловсрол:

1998 онд Сүхбаатарын аймгийн Баруун-Урт хотын 2 дугаар 10-н жилд бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

2002 онд МУБИС-ийг Уран зохиол - Монгол хэлний багш мэргэжлээр төгссөн.                         

2004 онд мөн сургуульд “Гэсэрийн тууж болон Хомерийн туульсын харьцуулсан судалгаа” сэдвээр Хэл бичгийн ухааны магистр,

2018 онд “Болзoлт дүрслэл уран сайхны сэтгэлгээний өвөрмөц нэг илрэл болох нь” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2003-2010 онд Сонгинохайрхан дүүргийн тэргүүний 76 дугаар бүрэн дунд сургуульд Монгол хэл, Уран зохиол, Монгол бичгийн багш;

2010-2016 онд “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд Уран зохиолын багш

2016-2018 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын коллежид Монгол хэл, Уран зохиолын багшаар ажиллаж байсан.

Оюутан суралцагчдад зориулсан 4 гарын авлага, улсын болон олон улсын шинжтэй эрдэм шинжилгээний бага хуралд 8 илтгэл хэлэлцүүлснээс гадна, дотоодын болон Халимаг, Буриад, ӨМӨЗО-ны олон улсын чанартай сэтгүүлд нийт 17 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн.

Гавьяа шагнал:

2008 онд “Арга зүйч багш”

НИЙГМИЙН АЖИЛТАН А.НЯМЛХАГВА 

 

Боловсрол:

2012 онд Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд 2-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

2017 онд Идэр их сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

2012 онд ОУ-ын Хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборт бүлгийн удирдагч

2015-2016 онд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн тэргүүн, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн төслийн ажилтан

2016-2017 онд Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвд дасгалжуулагч багш

2017-2018 онд Эрүүл харилцааг эрхэмлэгч “ХҮЧИРХЭГ ХӨВГҮҮД” ТББ-ийн Ерөнхий зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.

Гавьяа шагнал:

2013 онд МЗХолбооны “Тэргүүний залуу” алтан медаль

2014 онд МУЗН-ийн “Шилдэг залуу” алтан медаль

2014 онд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медаль

2015 онд МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгөн медаль

2015 онд ХНХЯ-ны хүндэт жуух бичиг

МОНГОЛ ХЭЛ, ҮНДЭСНИЙ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ М.АЛТАНЗУЛ

 

Боловсрол:

2006 онд Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол.

2010 онд МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр “онц” дүнтэй төгссөн.

2012 онд Монгол улсын боловсролын их сургуульд “Монголчуудын үгэнд хандах хандлага утга соёлын онцлог” сэдвээр Хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2011-2013 онд Улсын тэргүүний 84-р сургуульд МХУЗ-ын багш                                                   

2013-2017 Олон улсын бизнес технологийн “Зохиомж” дээд сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байсан. Боловсролын байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байна.                                                                       

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Монгол хэл бичгийн хичээлээр “Эх хэл-Уран бийр” дугуйлан хичээллүүлж байна.

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ Ц.БОЛОРЦЭЦЭГ 

 

Боловсрол:

1993 онд Төв аймгийн Баянчандмань сумын 10 жилийн сургуулийг төгссөн.                                                                                                   

2006 онд Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд сургуулийг Монгол судлаач-Англи хэлний багш мэргэжлээр төгссөн.                                                                                          

2015 онд  “Унших чадварыг хөгжүүлж ирсэн уламжлал, шинэчлэл” сэдвээр Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2006-2017онд СХД-ийн “Номуун” дунд сургуульд англи хэлний багш

2017-2018 онд ХУД-ийн “Шинэ Зуун Билэг” дунд сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан.

Мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна.

Заах аргач зэрэгтэй.

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Англи хэлний хичээлийн “Master English” дугуйлан Х анги

Гавьяа шагнал:

2014 онд Нийслэлийн залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол  тэмдэг

АНГЛИ, ОРОС ХЭЛНИЙ БАГШ С.РОЛМАА 

 

Боловсрол:

1997 онд Завхан аймгийн 3 дугаар бүрэн дунд сургууль,

2001 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Орос-Англи хэлний багш мэргэжлээр,

2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ”Багшийн хөгжилд заах арга зүйн нэгдлийн үүрэг” сэдвээр Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. Орос, Япон зэрэг оронд мэргэжил дээшлүүлсэн.

2013 онд “Master English” гарын авлагыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж сурагчдын хүртээл болгож байсан.                                                                                                     

Боловсролын байгууллагад 17дахь жилдээ ажиллаж байна.

Ажлын туршлага:

2001-2007 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуульд Орос-Англи хэлний багшаар

2007-2010 онд Завхан аймгийн боловсрол соёлын газар гадаад хэлний мэргэжилтэн

2010-2018 онд Гурван-Эрдэнэ багшийн сургуульд Англи хэлний багшаар ажиллаж байсан.

Тэргүүлэх зэрэгтэй

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Англи хэлний хичээлийн “Master English” дугуйлан ХI ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг.

Орос хэлний хичээлээр “Привет Россия” дугуйлан хичээллүүлж байна.

Гавьяа шагнал:

2004онд Завхан аймгийн боловсролын газрын “Арга зүйч” цол тэмдэг

2007онд Завхан аймгийн боловсролын газрын Багшийн алдар тэмдэг

2013 онд БСШУЯ-ны “Жуух бичгээр шагнагдсан.

ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ Б.САРУУЛ

 

Боловсрол:        

2002 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 45 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн.                                                                                                        

2006 онд МУИС-ийг Философич, нийгэм судлалын багш мэргэжлээр,                              

2008 онд БНСУ-ын Кёнги аймгийн Кёнги Вүменс коллежийг Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.                                                                                            

2011 онд мөн улсын Халлим их сургуульд Олон улсын харилцаагаар магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2012-2018 онд Улсын тэргүүний Эрдмийн хөтөч-58 цогцолбор сургуульд Нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан.

Боловсролын байгууллагад 7 жил ажиллаж банйа

Заах аргач зэрэгтэй.

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Нийгмийн ухааны хичээлийн “Карл Поппер” мэтгэлцээний дугуйлан хичээллүүлж байна.

Гавьяа шагнал:

2014 онд Нийслэлийн боловсролын газрын” Аргазүйч” цол тэмдэг,

2015 онд Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын ”Нийслэлийн шилдэг залуу алтан медаль,

2014 онд Волейболын спортын 1-р зэрэг

МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ Б.ЧИМЭДДУЛАМ 

 

Боловсрол:    

2004 онд Дундговь аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль,

2008 онд МУБИС-ийг Математикийн багш мэргэжлээр тус тус төгссөн.

Ажлын туршлага:

Хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Чинхур” бүрэн дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байсан.

Мэргэжлээрээ 7 дахь жилдээ ажиллаж байна.

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Математикийн хичээлээр Элементари математикдугуйлан

Шилдэг нүүдэлшатрын дугуйлан хичээллүүлж байна.

Гавьяа шагнал:

2014 онд БСШУЯ-ны жуух бичиг

ФИЗИК, ГАЗАРЗҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ Ж.ОДОНТУЯА

 

Боловсрол:

2008 онд Налайх дүүргийн “Чандмань” цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол.  

2012 онд МУБИС-ийг Физик-Байгалийн шинжлэлийн багш.                                                                              

2014 онд “Физикийн хичээлд асуудал дэвшүүлэх аргыг хэрэглэх нь” сэдвээр боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2013-2017 онд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд физикийн багш

2017-2018 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуульд физикийн багшаар ажиллаж байсан.

Мэргэжлээрээ 6 дахь жилдээ ажиллаж байна.

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Фикикийн хичээлийн “Өсвөрийн Эйнштейн” бодлогын дугуйлан хичээллүүлж байна.

Гавьяа шагнал:

2015 онд Нийслэлийн залуучуудын холбооны “Тэргүүний залуу багш цол тэмдэг

ХИМИ, БИОЛОГИЙН БАГШ Э.СОДОНБАЯР

 

Боловсрол:

1984 онд 33 дугаар сургуулийг төгссөн.                                                                                      

1989 онд МУИС-ийг Химич, химийн багш мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

1989-1990 онд ШУА-ийн химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1990-1994 онд МУИС-ийн Шинэ материал хими технологийн төвд эрдэм шинжилгээний ажилтан

1996-2000 онд БГД-ийн 38-р сургуульд химийн багш

2001-2016 онд БЗД-ийн 33-р сургуульд химийн багшаар ажиллаж байсан.

Боловсролын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна.

Тэргүүлэх зэрэгтэй.

Сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр:

Химийн хичээлийн “Сонирхолтой туршилтууд” дугуйлан хичээллүүлж байна.

Гавьяа шагнал:

2010 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг

2013 онд Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол тэмдэг

2004 онд Спортын мастер

 

Буцах