Мэндчилгээ

Манай сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье.

Бид Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бүрэн дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг сургуулийнхаа онцлогтой уялдуулан амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зорилго зорилтоо тодорхойлон, урам зоригтой ажиллаж байна.

Манай сургууль эцэг эх, багш, суралцагчдын гурвалсан холбоонд тулгуурлан, суралцагч нэг бүрийн сурах арга барилыг дээшлүүлэх сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаадаа баяртай байна.

Энэхүү цахим хуудсаар дамжуулан хүндэт эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, ирээдүй хойч болсон шавь нар, эцэг эхчүүддээ өөрийн болон сургууль хамт олныхоо өмнөөс эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

ЗАХИРАЛ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.БАТБИЛЭГ

 

Буцах