Аюулгүй байдлын удирдлага стратегийн профессорын баг

ХСИС-ийн Хууль сахиулахын Удирдлагын академийн бүтцэд “Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын баг”-ийг Хууль зүйн сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/147 дугаар тушаалаар  байгуулсан болно.       

Тус баг Хууль сахиулахын удирдлагын академид хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн дагуу “Эрх зүйн онолын хөгжлийн түгээмэл чиг хандлага”, “Харьцуулсан эрх зүй судлал”, “Судалгааны арга зүй ”, “Аюулгүй байдал судлал”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Хувийн аюулгүй байдал” зэрэг хичээлийг  заахаас гадна албан тушаалтанд зориулсан богино хугацааны сургалтыг “Аюулгүй байдлын дамжаа”, “Албан тушаалын дамжаа”-ны хүрээнд зохион байгуулж байна.

Аюулгүй байдал судлал, эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, суралцагчдад энэ чиглэлээр мэдлэг олгож, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.

 

Буцах